Агаарын бохирдлыг дундаж орлоготой иргэд үүсгэдэг

2018-11-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ц.МЯГМАРБАЯР   Муу юм болгоны бурууг нөгөө л эмзэг ядуу зорилтод бүлэг руу чихдэг. Агаарын бохирдлыг мөн л тэд үүсгэж байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл.Төр засаг нь ч үнэгүй зуух, агаар шүүгч, шахмал түлш гээд л хандив,тусламж, төрөл бүрийн технологийг туршилт зэргийг энэ бүлэг рүү хандуулдаг. Гэвч бодит байдалд тийм биш. Харин өдрийн 20-50 мянган төгрөгийн дундаж орлоготой иргэд үүсгэдэг гэсэн судалгааг иргэний нийгмийн байгууллагынхан судалж тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, утаа үйлдвэрлэгчид буюу агаар бохирдуулагчид гэх гэр хорооллын 2860 иргэн, аж ахуйн нэгжид судалгаа хийсэн байна.  Учир нь “Ядуу иргэд өглөө нэг сайн гал түлж цайгаа ууж аваад тал тал тийшээ гардаг . Орой ирээд галаа түлж гэрээ дулаацуулах хооронд бусад зүйлээ хийчихээд орондоо орж унтцгаадаг. Харин өдөр болгон  20-50 мянган төгрөгийн дундаж орлоготой тухайлбал, гэрийнхээ ойролцоо ч юм уу өөр холгүй газар ТҮЦ ажилуулдаг иргэд, авто, болон дугуй засварын газрууд манаачын байр,хамгийн их агаарыг бохирдуулагчид аж. Яагаад гэвэл тэд санхүүгийн хувьд боломжтой учир галлах давтамж олон. Байнгийн ажиллагаатай байдаг тул өдрийн турш шөнийн цагаар ч галладаг ажээ. Тухайлбал, авто болон дугуй засвар ажиллуулж буй 330 газар агаар бохирдуулагч эх үүсвэр болох Хятад улсад хориглосон зуухыг ашиглан галлагаа хийж байсан байна. Мөн 540 ТҮЦ, павильон нүүрс их хэрэглэгддэг уламжлалт зуух ашиглаж байсан бол 92 манаачийн байр мөн л зуух хэрэглэдэг нь тогтоогджээ. Нийтдээ 348 цэгт албан шаардлага хүргүүлж гурван нам даралтын уурын зуухын үйл ажиллагааг зогсоожээ. Нөгөөтэйгүүр өөрт хэрэггүй болсон шинэ хуучин хувцас, эд зүйл, пампарис зэрэг тухайн айлаас гарч буй бүх хогийг хольж шатаах зэргээр ТҮЦ болон цайны газраа халаадаг тохиолдол дүүрэг бүрт илэрсэн байна. “ Шатааж байх үед 20-30 метрийн радуст амьсгал боогдож байлаа. Хувцсаа шатааж гэр орноо болон ТҮЦ-ээ халаадаг олон өрхтэй таарсан. Түүнээс  их хэмжээний хорт утаа дэгддэг. Эдгээр иргэдээс яагаад хувцсаа шатааж байгаа юм бэ. Хувцасгүй олон эмзэг ядуу хүмүүст өгчихөж болдоггүй юм уу гэхээр хувцасаа хүнд өгдөгггүй монгол заншил хэмээн ярьж байсан. Тэгсэн хэрнээ Япон, Солонгос зэрэг харийн иргэдийн өмсөж хэрэглэсэн хувцас “комисс”-ын гэх хоёр дахь хэрэглээний хувцасыг  манайхан булаацалдаад авдаг. Ийм байж болохгүй л байгаа юм. Манайхан хандлагаа өөрчлөх цаг болсон” гэж Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн С.Эрдэнэ ярьж байв. Харин авто болон дугуй засварын газрууд дугуйны хамер шатааж халаалтаа шийдэг нь тодорхой байсан гэж ТББ-ынхан ярьж байсан юм.   ИРГЭД АГААР БОХИРДУУЛАГЧ ХӨРШДӨӨ ХЯНАЛТ ТАВЬДАГГҮЙ   Агаарын бохирдлыг бууруулах төрөл бүрийн арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ хэдэн наяд төгрөг зарцуулсан хэрнээ  бодит үр дүн өгөөгүй гэдэг. Гэтэл асуудал нь иргэдийн агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, дэвшилтэд техник технологи, ногоон амьдралын хэв маягийн  талаарх мэдлэг мэдээлэл дутмаг байгаатай холбоотойг судалгааны үр дүнгээр харагджээ. Тухайлбал, төрөөс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөн. Гэвч зэргэлдээ хоёр айл хоёиулаа шөнөжин ижил  хэмжээнд цахилгаанаар халаахад төлбөр нь Доржийнх зохих хэмжээндээ гарч байхад Батынх илүү төлбөр гарсанаар асуудал дагуулдаг. Ингэснээр шөнийн тарифаа хөнгөлөхгүй байна. Худлаа байна гэсэн мэдээллийн олон нийтэд тарааснаас болж төр засгийн хийж буй ажлыг харлуулах зэргээр нийгмэд сөрөг нөөлөөтэй. Энэ юундаа байна гээд судлаад үзэхээр Батынх дулаан алдалт их байсан учраас илүү их цахилгаан хэрэглэсэн байжээ. Тэгэхээр тухайн иргэн аж ахуйн нэгж, айл өрх агаарын бохирдлыг бууруулах шахмал түлш, утаа бууруулах зуух, шүүлтүүр, халаагуур тень, цахилгааны шөнийн тариф, шалны халаагуур дулаан алдалтыг бууруулах гэх зэрэг  бусад дэвшилтэт техник, технологи юу ч ашиглаж болно гагцхүү түүнийг хэрхэн зөв  ашиглах мэдлэг, дадал зуршил, амьдралын зөв хэв маяг хүн бүрт харилцан адилгүй байгаагаас  шалт­гаалдаг гэдгийг су­далгаа харуулжээ. Жишээл­бэл, хөрш нь хорт утаа ялгаруулж хог шатааж байгааг тэр даруй хол­бог­дох газарт нь мэдээлдэггүйгээс зөрчил даамжирсаар л байдаг. Тиймээс агаар, орчны бохирдлыг бууруулахад  олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,  танин мэдүү­лэх, зөв дадал хэв­шилд сургахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах соён гэгээрүүлэх ажил чухал гэдгийг онцолж байна. Агаарын бохирдлыг бууруулах гэж  2017,2018  онд гэхэд  “Үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулж”, УИХ, Засгийн газраас  дөрвөн тогтоол, ажлын хэсгээс мөн хоёр зөвлөмж гаргаж хэрэгжүүлсэн. Түүнчлэн улсын болон орон нутгийн төсөв,гадаадын зээл тусламж, дотоод гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшил концесс, бусад эх үүсвэрээс гээд 9.9 наяд төгрөг зарцуулжээ. Гэвч бодит байдалд ахиц гарсангүй гэдгийг өнөөдөр хүн бүхэн хэлдэг. Үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж  ийм их хөрөнгө мөнгө үргүй алга болов гэхээр иргэд энэ талын мэдээлэл муу байгаатай холбоотой. Дэлхийн бусад улс орон ч ялгаагүй агаарын бохирдолтой ийм замаар тэмцсээр ирсэн туршлагатай. Тиймээс туршилтын шатандаа яваа олон шинэ дэвшилтэт технологиос иргэд өөрт тохирохыг сонгож амьдралдаа хэрэглэх нь зөв юм. Харин үр дүн нь гарах хугацаа болоогүй байхад түрүүлж шүүмжилдэгээ болих хэрэгтэйг  “Амьсгалах эрх-Агаарын бохирдлыг бууруулахад иргэний оролцоо сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтын үеэр талууд сануулж байлаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

16 цаг 2 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 41 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

22 цаг 1 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

22 цаг 5 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 14 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 19 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 31 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 33 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 54 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 56 мин