Шинэ санаа, эрч хүч бэлэглэх номыг ширээний нөхрөөр сонгоорой

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Энэ удаагийн зочноор “Аз хур” номын дэлгүүрийн идэвхжүүлэлтийн менежер Р.Эрдэнэболдыг урьсан юм. Тэрээр тус байгууллагад таван жил ажиллаж байгаа бөгөөд ажил, мэргэжлийнхээ дагуу номыг уншдаг. Учир нь ажил ихтэй болохоор өөр чиглэлийн ном унших зав бага байдаг” гэв. Ширээний номны тухайд оюутан байхдаа хувь хүний хөгжилтэй холбоотой ном их сонирхож уншдаг байсан. Харин уран зохиолын номноос үйл явдал, дүрийн онцлог, өгүүлэмжээс илүү сайхан зүйлүүдийг олж харах юмсан гэж боддог. Ер нь ажил, хувь хүнийхээ зүгээс залуучуудад зориулсан уран зохиолын ном унших дуртай. Тухайлбал, “Болор судар” хэвлэлийн газраас гаргасан зохиолч Р.Ж.Паласиогийн “Гайхамшиг” хэмээх номыг хоёр удаа уншсан байна. Р.Эрдэнэболд хувь хүний хөгжилтэй холбоотой ном уншихаасаа илүү уран зохиолын номыг уншдаг. Гэхдээ зарим хүн уран зохиолын номыг Солонгос кино шиг уйтгартай гэж үздэг. Харин хүнийг тийм байх ёстой гэж тулган шаардсан хувь хүний хөгжлийн тухай номонд бичсэн мэдээллийг залуучууд одоо цахим ертөнцөөс авдаг болчихсон. Иймээс энэ мэдлэгтээ тулгуурлан уран зохиолын номыг ухаж уншаасай гэж хүсдэг. Миний ширээний ном гэвэл зохиолч Антони Доррийн “Бидний харж чадахгүй гэрэл гэгээ” гэдэг номыг тавдугаар сард уншсан. Дэлхийн II дайны үед амьдарч байсан  дүлий, сохор хоёр хүүхдийн тухай гардаг юм. Энэ ном надад ажил, амьдрал дээр тохиолдож байгаа бэрхшээлийг гэрэл гэгээтэй, өөдрөг талаас нь хардаг болоход нөлөөлсөн. Яагаад бид амьдралын муу муухайг хар бараанаар харж амьдрах ёстой гэж. Түгжрээд ажлаасаа хоцрох гээд байна уу. Тэгвэл буугаад алхаж болно шүү дээ. Хорвоо хар цагаан гэсэн хоёр талтай. Үүнийг хүн бүр мэддэг. Мөн цагааныг нь зөв гэж хардаг хэрнээ тэгж харахыг хичээж боддоггүй. Түүнчлэн хүн ном уншихдаа өөрийн өнцгөөс хардаг. Гэхдээ би энэ номыг уншсанаараа зөв дадал, зуршлыг бий болгохыг хичээж байна. Өөрөөр хэлбэл, амьдралынхаа чиг шугамаа гэж харах хэрэгтэй юм байна гэж бодсон. Р.Эрдэнэболд ширээнийхээ номыг  “Миний  ажил, амьдралд зайлшгүй шаардлагатай. Унших тусам надад шинэ санаа, бодол, хүсэл мөрөөдөл, эрч хүч бэлэглэх номыг л ширээний нөхрөөр сонгоно. Миний ширээний ном бол миний хамтрагч, намайг хурцлагч, зөв зам руу хөтлөгч байх ёстой” гэсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17