Залуу сүмоч Такикейшёо түрүүлсэн башё

2018-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭН Японы мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё буюу арваннэгдүгээр сарын тэмцээн өндөрлөлөө. Энэ тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал, М.Ананд нар гэмтлийн  улмаас зодоглоогүй өнжсөн бол Кисеносато аварга барилдсан ч эхний дөрвөн өдөр дараалан ялагдснаар тэмцээнийг орхисон юм. Ингээд аваргуудгүй башё сонирхолтой ч юм шиг, сонирхолгүй ч юм шигээр үргэлжилсээр байлаа. Аваргууд эзгүйн учир хэн түрүүлэх боломжтойг сүмогийн мэргэжилтнүүд таамаглан хэлэхдээ озеки Точиношин, Такиясү, өмнөх башёгийн түрүү бөх секиваке Митаканоүми нарын нэгийг түрүүлэх боломжтой гэж байсан юм. Гэтэл байдал огт өөрөөр эргэж озеки нар унаж эхэлсэн юм. Тэгснээр хэн нэгэн санамсаргүй бөх түрүүлэх боломж нээгдсэн гэж болно. Озеки нараас Такиясү л тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд сүүлчийн өдөр хүртэл байж чадав. Точиношин бараг сүүлчийн өдөр тавин хувиа хийж цолоо хамгаалсан бол Митаканоүми найм унаж секиваке цолоо алдсан юм. Уг нь Такиясү тэмцээний 14 дэх өдөр ганцхан унаатай тэргүүлж явсан Такикешёог давснаар өөртөө боломж авчирсан. Гэвч сүүлчийн өдрийн барилдаанд Митаканоүмид өвдөг шороодсноор гурван унаатай болж тэр боломжоо алдсан байна. Энэ башёгийн дуулианы эзэн 22 настай залуу сүмоч Такикейшёо гайхамшигтай сайхан барилдсаар 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж эзэн хааны цомын эзэн боллоо. Энэ нь ийм залуудаа дээд зиндаанд түрүүлсэн цөөхөн бөхийн нэг гэгдэх болж байна. Тэрбээр тэмцээний 14 дэх өдөр озеки Такиясүд унаснаар түүнтэй адил хоёр унаатай болоод байсан юм. Гэтэл сүүлчийн өдөр Нишикигиг илүүрхэн ялсан. Нөгөө талд Такиясү өрсөлдөгчөө дийлэлгүй гурав дахиа унаснаар нэмэлт барилдаангүйгээр түрүүлэв. Залуу сүмочийн од гийсэн башё энэ байлаа гэж сүмогийн мэргэжилтнүүд тайлбарлахдаа бас нэг талдаа аз гэцгээж байсан юм.  Энэ удаагийн башё сүмод залуу үе хүч түрэн гарч ирж байгааг харууллаа. Дөнгөж ноднин дээд зиндаанд орж ирж байсан Такикейшёо эзэн хааны цом гардсан бол Оноошёо дайчин барилдааны шагналын эзэн болов. Монгол сүмочдоос Тамаваши ес, Чиёошома долоо, Ичиножёо, Таканоива нар зургаан даваа авсан бол Араваши хоёрхон давснаар жюүрёод унахаар болсон байна. Хоёр секиваке цолтон цолоо алдсан. Мөн Комүсүбигийн нэг гээд цолны байр гарлаа. Хэн тэр цолд очихыг Сүмогийн холбоо шийдэх ажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

1 цаг 59 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

1 цаг 59 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 47 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 33 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин