Их, дээд сургуулийнхан ESAN цахим номын санг талархан хүлээж авлаа

2018-11-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Шангрила зочид буудалд өнөөдөр Монголын боловсролын системд дутагдаад байсан том орон зайг нөхөх боломжтой нэгэн онцгой төслийн танилцуулга боллоо. Энэ нь Монголын их, дээд сургуулиудын боловсролын чанар, чансаа эрэмбийг дээшлүүлэх, боловсролын салбарт тавигдаж буй зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, эрдэмтэн багш, судлаачдын оюуны бүтээлийг үнэлэх, хамгаалах, оюутан сурагчдын сурах орчин, орон зайг тэлэх зэрэг зорилгоор ном, сурах бичиг, сонин сэтгүүл, салбар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, диплом, диссертацийн бүтээл зэрэг бүх төрлийн материалыг төвлөрүүлсэн нэгдсэн номын сан буюу ESAN  төсөл юм. Энд 64 их дээд сургуулийн 400 гаруй багш, эрдэмтэн, оюутан залуус, эрдэм шинжилгээний ажилтнууд цугларч, боловсролын тогтолцоо, багш судлаачдын оюуны бүтээлийн үнэлгээ, хамгаалалт, оюутан сурагчдын мэдээлэл олж авч байгаа өнөөгийн байдлын талаар хэлэлцүүлэг хийж, санал бодлоо ярилцлаа. ESAN цахим номын сантай болсноор оюутнууд зөвхөн сургуулийн номын сан бус өргөн хүрээнд мэдээллээ олж авах, магистрын дипломын ажлын сэдэв, агуулга давхцаж байгаа эсэхийг мэдэх, багш нар бүтээлээ үнэлж байршуулж орлого олох зэрэг олон давуу талууд үүсэх тул их дээд сургуулийнхан алга ташин дэмжиж байгаа юм. Хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч, доктор профессор Б.Эрдэнэсүрэн уг арга хэмжээг нээж хэлэхдээ “ESAN бол манай хувийн их дээд сургуулиудын боловсролын чанарыг дээшлүүлэх эрхэм зорилгод том түлхэц өгөх, дэмжлэг үзүүлэх чухал шаардлагатай, хойш тавьж болохгүй төсөл гэж үнэлж  байна. Боловсролын байгууллага бол оюуны үйлдвэрлэл эрхэлдэг газар. Энэ үйлдвэрийн түүхий эд нь мэдээлэл гэж үзвэл мэдээлэл нь дутмаг байвал үйлдвэрлэл явахгүй. Үйлдвэрлэл явахгүй гэдэг нь боловсролын салбар хөгжихгүй гэсэн үг. Бидний ажлын чанар түүхийн эдийн чанараас хамаарна. Яг л ноолууртай адил. Тиймээс л бид энэ төслийг дэмжиж, талархан хүлээж авахын тулд энд цуглаад байна. Бид энэ төслийн дэмжигч, оролцогч, үр ашгийг хүртэгчид байх болно” хэмээн онцлов. ESAN төслийн удирдагч Ц.Мөнхтүвшин танилцуулгын эхэнд үг хэлсэн юм. Тэрбээр, "Би өөрийн яриагаа нэгэн асуултаар эхэлье гэж бодлоо. Өнөөдөр Монгол Улс дээд боловсролын чансаагаараа дэлхийд 63-т жагсаж байна. Асар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед бид энэ байрнаасаа урагшлах уу, эсвэл ухрах болов уу? Би та бүхэнд ярих гэж байгаа зүйлийнхээ суурийг тавих үүднээс нэгэн зүйл ярьж өгмөөр байна. Энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Стэллэнбош их сургуулийн үүдэнд байдаг самбар дээр “Ямар ч улс үндэстнийг устгахад атомын бөмбөг эсвэл холын тусгалтай пуужин ашиглах хэрэггүй. Ердөө л боловсролын чанарыг нь муутгаж, суралцагчдад нь шалгалтан дээрээ хуурч мэхлэхийг зөвшөөрөхөд л хангалттай. Учир нь тэгэж төгссөн эмч нараас болж өвчтөнүүд нас барж, тэгэж төгссөн инженерүүдээс болж барилга байшин нурж, мөн тэгэж төгссөн эдийн засагчид, санхүүч нараасaa болж улс орон мөнгөө алдаж, тэгэж төгссөн хуульч, шүүгчдээс болж шударга ёс алдагддаг. Боловсролын сүйрэл бол үндэстний сүйрэл” гэсэн бичиг байдаг. Намайг Мөнхтүвшин гэдэг. Хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. Ингээд Та бүхэнд өөрсдийн хэрэгжүүлж байгаа ESAN төслийг товч танилцуулъя. Бид сүүлийн 4 жил энэхүү системийг хөгжүүлэхдээ 3 зүйлийг эрхэмлэн ажилласан юм. 1-рт, Мэдээлэл болон мэдлэгийг тэгш хүртээмжтэйгээр түгээх. Үүнийгбүтээхэд бид мэдээллийг нэгтгэж, эргээд мэдээллийг хайж олж ашиглахад хялбар болгох ёстой гэж үзсэн юм. Ийм учраас бид програмаахөгжүүлэхдээүйлдлийн систем болон техникийн сонголт хамааралгүй ажиллах горимыггол болгон хөгжүүлсний улмаас өнөөдөрманай системios, android, windows, linuxболон  kindle-н техник хэрэгслүүд дээр хуучин шинэ хамааралгүй ажиллах чадвартай бүтээгдсэн болно. Цаашлаад бид нэгдсэн санг байгуулахдаа мэдээллийг сахин хамгаалж бат бэх, найдвартай, хамгаалалттайгаар хаанаас ч хандан ашиглах боломжтойгоор бүтээхийг зорьсны дагуу зөвхөн Улаанбаатараар хязгаарлагдахгүй Дархан, Өмнөговь мөн АНУ-ын Амазон дээр серверүүд байрлуулсан бөгөөд 2019 онд зүүн болон баруун бүсэд шинэ сервер байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ийнхүү дэд бүтцээбайгуулснаар бид гадаад болон дотооддоо мэдээллийг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна. Харин хайлтын системийг бид зөвхөн нэрээр хайдаг биш, мөн зохиогчийн нэрээр, огноо, эх сурвалжаас гадна доторх бүхий л агуулгаас түлхүүр үгээр хайх боломжтойгоор хийж бүтээсэн болно. Ингэснээр аль ч сургуулийн аль ч оюутан адил тэгш орчинд техникийн сонголт, чадал хамааралгүйгээр мэдээлэл хүлээн авах боломжийг бий болгож байна. Бидний хоёрдугаар зорилго боловсролын чанарыг дээшлүүлэх юм. Боловсролын үндэс бол хүний оюуны хөдөлмөр. Ийм учраас бид оюуны бүтээлийн хулгай болон хуулбарлахаас сэргийлэх, хүний хөдөлмөр шингэсэн бүтээлүүдийг сахин хамгаалж, үнэлэн ашигладаг соёл бий болох ёстойг ойлгон хуулбар шалгуур болон эш татах 2 функцийг бүтээсэн юмаа. Энэхүү 2 функцийг ашигласнаар судалгааны ажил болон эрдмийн ажлуудыг олон улсын түвшинд хүргэж, чанарын суурь болж чаднагэдэгт бид итгэж байна. Tа үүнийг хэрхэн ажиллах вэ гэдгийг сонирхож байгаа байх. Бид үүнийг бий болгохын тулд, 1.     OCR буюу хиймэл оюунд суурилсан хэвлэмэл материалийг цахимжуулах технологийг бүтээсэн юм.  OCR-г ашигласнаар бид зөвхөн цахимжсан мэдээлэл болон материалаас гадна бүхий л цаг үеийн хэвлэгдсэн материалуудыг цахимжуулан сэргээж, судлан ашиглах боломжтой болно. 2.     Ийнхүү тэлсэн сангаас хуулбар шалгуур болон эшлэл татах функц маань ажилласнаар цаашид хуулбар шалгуур маань үг, үсэг болон агуулгаар таньж, дахин давтагдсан бүхий л мэдээллийг танин мэдэх боломж бидэнд бий болно. Ингэснээр оюуны чадамж болон бүтээлийн. Үнэ цэнэ үүнийгээ даган өснө. 3.     Харин эшлэл татах функцийг олон улсын стандартад оруулан хэрэглэж аншвал тухайн эрдмийн ажил болон судалгааны ажлууд маань хэр олон давтамжтай ашиглагдсан байдлаараа тухайн бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлсээр байх болно. Ийнхүү хуулбар шалгуурын системийн тусламжтайгаар судалгааны ажлыг хуулбарлах байдлыг таслан зогсоож, бүтээлч байдал, эш татах соёлыг төлөвшүүлэх юм. Олон улсад бүтээлээс эш татсан байдал нь их, дээд сургуулиудыг эрэмбэлэх нэгэн чухал үзүүлэлт болдог бөгөөд ЕSAN системийнтусламжтайгаар их, дээд сургуулиудыг олон улсын үнэлгээний байгууллагуудын жишигт нийцсэн шалгуур үзүүлэлтүүдээр жагсаан эрэмбэлэх боломжтой болж байна. Бидний гуравдугаар эрхэм зорилго бол оюуны баялгийг олны хүртээл болгох юм. Бидний хамгийн шилдэг төлөөллүүд болсон Дэлхийн болон Монголын шилдэг сургууль төгсөгчдийн сурсан мэдсэн ажлуудыг уншиж судлах, сурч мэдэхийг хүссэн хүн бүрт бид хүргэхийг зорьж байна. Та бүхний гэр бүл, найз нөхөд, магадгүй танилуудад тэр бүрнээ бидний олж мэдээгүй нарийн мэдээлэлтэй мэргэжлийн судалгааны бүтээлүүд нь хаа нэгтээ тоосонд дарагдан хэвтэж байна. Эдгээр хийсэн эрдмийн ажлуудыг бид нийтийн хүртээл болговоос, цаашлаад эшлэл татах болон бүтээл уншигдах, ашиглагдах, борлуулагдах бүрт тухайн бүтээл үнэлэгдэх боломжтой болж байгаа юм аа. Үүний ашиг тусыг гаргахын тулд Та бүхний оролцоо маш чухал юм шүү. Бид бүгд хамтарч ажилласнаар энэхүү номын санг үнэ цэнэтэй болгож, ирээдүйдээ өвлүүлэх томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм аа. Энэхүү багажийг бид хэдий чинээ хамтран хөгжүүлнэ, төдий чинээ хурдан цар хүрээгээ тэлж, хязгааргүй их мэдээллийн төвлөрөл бий болгох боломжтой болж байна. Энэхүү ажлыг үнэлэн хүлээн авч дэмжсэн Монгол улсын хувийн их, дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн танд болон таны хамт олонд талархаж буйгаа энд илэрхийлмээр байна.Мөн олон жил энэхүү ажлыг хамт хийж, бүтээлцсэн баг хамт олондоо, хамтран ажилласан бүх хүмүүстээ гүн талархлаа илэрхийлье" гээд технологийн гайхамшгийг харуулсан танилцуулгыг хийлээ. "Номын санг цахим хэлбэрт шилжүүлэхийн ач холбогдол, тулгарч буй асуудал, шийдэл" сэдвээр хэлэлцүүлэг болж, Ц.Мөнхтүвшин, Б.Эрдэнэсүрэн, Монголын Үндэсний номын сангийн Гадаад харилцааны маркетингийн дарга М.Даваасүрэн, Орхон их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, дэд профессор Р.Тэргүүнцэцэг, Төрийн захиргааны менежментийн докторант М.Мөнхжаргал нар сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Мөн оролцогчид ч олон зүйлийг асууж, санал бодлоо хуваалцав. Танилцуулгын үеэр ESAN  төслийн удирдагч, “Степпелинк” компанийн захирал Ц.Мөнхтүвшин хувийн их, дээд сургуулиудыг төлөөлж , Сэрүүлэг их сургуулийн захирал  Н.Туул нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол болсон юм. Бусад их, дээд сургуулиуд ч санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болжээ.  
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

10 цаг 39 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

12 цаг 18 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

16 цаг 37 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

16 цаг 42 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

16 цаг 51 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

16 цаг 56 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

17 цаг 8 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

17 цаг 10 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

17 цаг 31 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

17 цаг 33 мин