Сурагчдад мансууруулах бодисоос сэргийлэх хичээлийг “хэн” заах вэ

2018-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид жилд 2000-3000 хүүхэд элсдэг бөгөөд нийтдээ хагас сая гаруй хүүхэд суралцаж байгаагаас өсвөр насныхны өмнө тулгамдаж буй асуудал ямар өргөн хүрээг хамарч  буйг харж болно.  Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ирээдүйг зөв бүтээхийн тулд өсвөр насныхан, тэдэнд олгож буй мэдлэг, боловсролд анхаарахаас өөр гарцгүй. Тиймдээ ч нийгмийн бараан бүхнээс  урьдчилан сэргийлэх гол цөм нь сурагчид байх учиртай юм. Өсвөр насныхан хар тамхи, мансууруулах бодисын аюулд хамгийн их өртөж, уруу татагдаж байгааг хууль хяналтын байгууллага болон судалгааны мэдээллээс хангалттай харж байна. Харин үүнтэй тэмцэх, өсвөр насныхныг энэ аюулаас хэрхэн хамгаалах вэ. Тэр дундаа хүүхдийн төлөвших үе буюу сургуулийн насанд нь хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй хийх вэ гэдэг хамгийн чухал юм. Дэлхий нийт ч ийм чиг хандлагатай. Нэг сайшаалтай нь Монгол Улс энэ хичээлийн жилээс бие даасан Эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөртэй болж тэр дунд сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлаас сэргийлэх агуулгыг шинээр оруулж ирсэн нь хар тамхины аюултай тэмцэх, сэргийлэх чухал алхам боллоо.  Гагцхүү хар тамхи, мансуурлын аюулыг боловсролоор нь дамжуулж олгохдоо сэдэл өгч, сурталчлахгүйгээр хэрхэн сэрэмжлүүлэх вэ гэдэг л юу юунаас илүү чухал болж байна. Урьдчилан сэргийлж байна гээд хар тамхины төрөл, арга хэлбэрийг тоочоод байх юм бол сурагчид сониуч зандаа хөтлөгдөх аюултай. Наад зах нь хичээл заах багш нарыг тусгайлан бэлтгэх, агуулга хөтөлбөрт анхаарах шаардлагатай аж. Сэтгэцийн эрүүл мэнд хорт зуршлаас сэргийлэх хичээлийг заах хүмүүсийг хэрхэн бэлтгэсэн, ямар агуулга хэлбэрээр заах талаар  салбарын яам болон мэргэжлийн байгууллагаас тодрууллаа. Ерөнхий боловсролын I-XII ангийнхан Эрүүл мэндийн хичээлийг нэг хичээлийн жилд 33-35 цаг судлах юм.   ӨСВӨР ҮЕИЙГ МАНСУУРУУЛАХ БОДИСООС ХАМГААЛАХЫН ТУЛД ЭРҮҮЛ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ   СЭМҮТ-ийн ахлах мэргэжилтэн К.Елена “Хорт зуршил тэр дундаа мансууруулах бодисын талаар хүүхдүүдэд бол­гоомжтой ярьж, хэлэхгүй бол хэрэглэж үзэх сэдэл төрөх магадлалтай. Өсвөр насныхан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, түүнд өртөж байгаа нэг гол шалтгаан бол хүүхэд ямар орчинд өсөж, торниж байгаа явдал юм. Судалгаанаас харахад амьдралын төвшнөөс шалт­­гаа­лахгүйгээр ман­суурлын аюулд өртөж байна. Хүүхэд хоол, хүнс, хувцас гээд бүх хэрэгцээ нь хангагдсан мөртлөө эцэг эхийн хайр халамж дутуу бол бухимдана. Түүнээсээ болоод янз бүрийн буруу зүйлд уруу татагдана, түүнийг шохоорхох сэдэл төрөх эрсдэлтэй.Тиймээс хүүхдэд зарцуулах зав, биеэр илэрхийлэх тэврэх, үнсэх  хажууд нь байж ярилцах хэрэгтэй. Өсвөр үеийг мансуу­руулах болон сэтгэцэд нө­лөөт бодисын хэрэглээнээс хамгаалахын тулд эрүүл орчин бүрдүүлэх ёстой. Тэр эрүүл орчныг гэр бүлээсээ л олно. Хүүхэдтэйгээ орой бүр өдрийг яаж өнгөрүүлсэн, таалагдсан, сэтгэл зовоосон зүйлийнх нь талаар ярилцахыг хэвшил болгох хэрэгтэй. Стресс тайлдаг хамгийн сайн арга бол тэврэлт. Хүүхдийг өдөрт найман удаа тэврэх нь аюулгүй байдлыг мэдрүүлдэг нь  шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан зүйл. Хүүхдээ тэвэрч, үнсэх, ярилцах хамт цагийг өнгөрүүлэх нь хамгийн эрүүл орчин юм. Мөн сургуулийн орчин маш чухал.  Харин төрийн болон салбарын яамны бодлогын хувьд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд “Битгий хэрэглээрэй, хэрэглэж болохгүй” гэж хатуу хорихоос илүү түүний оронд сонголт бий болгож өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр архи , тамхи, мансууруулах бодис хэрэглүүлэхгүйн тулд сонирхол, чөлөөт цагаа юунд зарцуулж болох вэ гэсэн сонголт, орчин нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Өсвөр насныханд багаас нь аливаа  таагүй зүйлд үгүй гэж хэлэх, сониуч зангаа зөв хөгжүүлэх аргачлалыг заах нь чухал. Өөрийнхөө зан үйлийг яаж зөв байдлаар авч явах, найз нөхдөө зөв сонгох  зэргээр сонголтын боловсролыг хүүхдэд багаас нь өгч байх хэрэгтэй. Түүнээс хэн нэгний нөлөөгүйгээр гэнэт хар тамхи татна гэж бодож, тэмүүлэхгүй” гэсэн юм.   “БАГШ НАРЫГ МАШ САЙН МЭРГЭШҮҮЛЖ БЭЛТГЭСЭН”   Харин энэ талаар БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Мягмар “Сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил гэсэн хоёр үндсэн агуулгаар аливаа хорт зуршлаас сэр­гий­лэх, архи, тамхи ман­суу­руу­лах бодисоос сэтгэ­цийн эрүүл мэндээ хэрхэн хам­гаалах хичээл орж байна. Тухайлбал, хүүхэд уур бухимдлаа ямар нэг хүчир­хийлэлгүйгээр хэрхэн тайлах вэ зэргээр чадварт суурилсан сургалтыг Эрүүл мэндийн хичээлээр олгоно. Мэдээж хар тамхи мансууруулах бодистой холбоотой хичээлийг хэн заах вэ гэдэг чухал. БСШУСЯ, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Ажлын хэсэг байгуулж сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт мэргэжлийн эмч нар, судлаачид, багш нар ажилласан. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа дэлхий нийт  өсвөр насны­ханд хамгийн их тулгам­даж байгаа сэт­гэ­цийн эрүүл мэнд бо­лоод хорт зуршилтай хол­боотой чиглэлээр хэр­хэн ажилладаг сайн турш­лагуудыг судалсан. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал болон энэ хичээлийг заах багшийг бэлтгэхэд юуг анхаарах ёстой талаар багийнхан нэлээдгүй анхаарч ажилласан. Хамгийн гол үр дүн бол хорт зуршил, мансууруулах бодисын талаар мэдээлэл өгөхөөс илүү сэрэмжлүүлэх талын дадал хэвшил, төлөвшил болон өөрийгөө хамгаалах чадварыг суулгах зорилго тавьсан. Багш нарыг маш сайн мэргэшүүлж бэлтгэсэн гэж хэлж болно. ЕБС дээр Эрүүл мэндийн хичээл заах мэргэжлийн сургалтад хамрагдаагүй хэн нэгэн сул чөлөөтэй явж байгаа цаг  нөхөх байдлаар ч юм уу энэ хичээлийг заах эрхгүй. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр заах ёстой.  Мэргэжлийн хүмүүстэй ярилцаж хэ­лэл­цүүлж байж сургалтын хөтөлбөрийг боловс­руул­сан. Дэлхий нийтийн жиш­гээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хүүх­дүү­дийн оролцоон дээр тулгуурлаж мэдлэг бүтээх сургалтын аргуудыг ашиг­лаж байна. Тухайлбал, нэг­дүгээр ангид сэтгэцийн эрүүл мэнд арай түлхүү орж байгаа хорт зуршилтай хол­боотой агуулгыг зурга­дугаар ангиас дээш орох зэргээр насны онцлогт тохируулж байна” гэлээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 48 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 47 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 52 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 0 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 5 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 17 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 19 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 40 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 42 мин