Ц.Нямдорж VS З.Энхболд

2018-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Ерөнхийлөгч 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа билээ. Энэ асуудлыг намын бүлэг болон байнгын хороо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.  Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн,  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар бие биен рүүгээ нэлээд дайралт хийлээ.  Тэдний байр суурийг хүргэж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: З.Энхболд оо, Чи чавганц шиг хориг тавьсан учраас би чавганц шиг юм ярьж байна за -З.Энхболд гэж хүн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гэсэн статусын хооронд яс хаяж өөрийнхөө бүх хорон санааг гүйцэлдүүлж, төрийн тогтворгүй байдлыг үүсгэх гэж их оролдож байна. Чи чадахгүй шүү, чадахгүй. Чи галзуу юм уу З.Энхболд оо. Ер нь бол хоригийн цаана санхүүгийн тогтворгүй байдалд дөрөөлж улс төрийн тогтворгүй байдал бий болгох зорилго агуулагдаж байна. Ийм юм хийгээд та нар бүтэн хоёр жил болж байна шүү дээ. Энэ чинь нууц юм уу, ингэж болдог юм уу. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч үүрэгтэй Ерөнхийлөгч нь ингэж улсаа үймүүлээд байж болдог юм уу, З.Энхболд оо, чамаас асууя. Хэтэрхий үймүүлж байна шүү. Арай дэндэж байна. Юм болгоныг улстөржүүлж турхирч байна. Өөрсдийнхөө хийж байсныг мартчихаад, яагаад байгаа юм та нар. Н.Алтанхуягийн засгийн газрыг чи зохион байгуулж байгаад унагасан биз дээ. Дараа нь бөөн луйвар болсон биз дээ. Үүнийхээ хонзонг энэ УИХ-аас авах гэж байгаа бол чи зүгээр чадахгүй за. АН-ынхан сууж байна. Яаж хуралдаж байсныг чинь, чиний энэ муухай хонзонг мэднэ. Чи чавганц шиг хориг тавьсан учраас би чавганц шиг юм ярьж байна за. Чи дуугүй сууж бай. Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байгаагүй, сайд байгаагүй бол, З.Энхболдыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга байгаагүй бол ийм хориг тавихыг ойлгох л юм байна. Аль алийг нь хийж байсан байж, ийм сонин хориг тавьсныг одоо хүртэл гайхаад л сууж байна. Тэр Аж үйлдвэрийн комбинатуудаа байгуулж байх чинь яасан юм бэ. Зураг төсөвгүй барилга байшин барих гэлээ гээд хориг тавьж байгаа хэр нь зураг төсөвгүй, ТЭЗҮ-гүй 500 тэрбум төгрөг нэхэж байгааг чинь юу гэж ойлгох юм. Хоригийнхоо эсрэг байгаа юм биш үү. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд: Ц.Нямдорж сайд үнэхээр зөнөсөн -Ц.Нямдорж гишүүдээ баахан загнаад хоригийг хүлээж авахаа больчихлоо. Бүх асуудлыг мушгиж байна.  Гишүүд бол маш сайн ойлгож байна.  540 тэмбум төгрөгийн төсөвтөө суулгачихвал үйлдвэрээ барина. Сайншандын аж үйлдвэрийн паркийг мөн Ц.Нямдорж эсэргүүцсээр байгаад улсаас мөнгө гаргаагүй.  УИХ-ын үйл ажиллагаа хэвийн байвал Ерөнхийлөгч хориг тавихгүй.  Ард түмэнтэйгээ нэг саналтай байгаа.  Судалгаагаар иргэдийн 80 хувь нь  энэ УИХ-ын тараах ёстой гэж үзэж байна. Ц.Нямдорж худлаа яриад байна.  Би юу гэж гишүүдийг өрөөндөө дуудаж уулзах вэ дээ. Төсвийн ажлын хэсэгтэй уулзаад Ерөнхийлөгчийн санааг суулгахаар болсон.  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авна гэж тохирсон байсан. Гэсэн ч МАН-ын бүлэг хүлээж авахаа больсон.  Ц.Нямдорж үнэхээр зөнөсөн байна. Тэр намайг муулсны дараа Чойжоо надад микрофон өгсөнгүй.  Энэ хүн таван удаа Хууль зүйн сайдаар ажиллаж байна.  Одоо 62 настай хүн ш дээ.  Одоо би 52 настай.  Надад эрүүл саруул  бие байна. Насаараа энэ салбарт ажиллачихаад ганцхан С.Зоригийн хэргийг шийдэж чадсангүй. Тэгэхээр зөнөсөн гэхгүй өөр яах юм. Эх сурвалж:www.polit.mn    
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 49 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 47 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 52 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

22 цаг 1 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

22 цаг 6 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 18 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 20 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 41 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 43 мин