Б.Золжаргал: Хүүгээ төрөхөд нулимсаа барьж дийлээгүй

2018-11-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн дугаарын зочноор УДЭТ-ын залуу жүжигчин Б.Золжаргалыг урилаа. ТэрээрДрам 3” хамтлагийн гишүүн бөгөөд өнөөдөр гурван жүжигчний хамтран бүтээсэнТэрбумын хэрэгкино нээлтээ хийх юм.   -ӨнөөдөрТэрбумын хэрэгкино нээлтээ хийнэ. Та хэр догдолж байна? -“Тэрбумын хэрэг” кино нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Гурван жилийн өмнө анх хоёр найзтайгаа кино хийнэ гэж ярьж байсан. Өнөөдөр зорилго маань биеллээ олж үзэгчдээр дүгнүүлэхэд бэлэн болжээ. Анхны юм бүхэн хүлээлтэй, догдолтой байдаг шүү дээ. Миний хувьд догдлол, сандрал их байна. -Залуу хүмүүс завгүй хөдөлмөрлөх сайхан. Анхны бүхэн бэрхшээлтэй байдаг ч эргээд бодоход энэ цаг сайхан дурсамж, амжилт болж үлдэх нь лавтай? -Залуу уран бүтээлчдийн хувьд хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүх хүчээ дайчилсан. Найруулагч Миеэгомбо ахаас их зүйл сурлаа. Бие дааж кино хийнэ гэдэг амаргүй даваа байдгийг ойлголоо. Зөвхөн кинонд тоглоод явах өөр. Бүхэл бүтэн уран сайхны киноны хувь заяаг нуруундаа үүрнэ гэдэг асар том хариуцлага байдаг юм байна. Жолооч, менежерээс эхлээд кинонынхоо бүх ажилд өөрсдөө оролцсон. “Тэрбумын хэрэг” кино бидэнд дараа, дараагийн уран бүтээл хийх их урам, ташуур боллоо. -Жанрын хувьд сонир­холтойгоос гадна тэр бүр дэлгэцийн бүтээлд тог­ло­доггүй Ардын жүжигчин Н.Сувдыг тоглуулсан нь киног “зангарагтай” болгосон санагдсан? -Бид адал явдалт, инээдэм төрлөөр киногоо хий­сэн. Таны хэлдгээр Н.Сувд багшийг урьж тог­луулсан нь бидэнд урам, зориг болсон. Багшаас гадна Ардын жүжигчин А.Дашпэлжээ ах, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг эгч, “Маск” продакшны жү­жиг­чин Г.Дэлгэрсайхан зэрэг туршлагатай уран бүтээлчидтэй нэг баг болж ажил­лалаа. Олон уран бү­тээлд ажилласан эдгээр мундаг уран бүтээлчдээс бидэнд сурах зүйл их байсан. -Таны хувьд анхны бүрэн хэмжээний уран сайхны кино байх аа? -Миний хувьд анхны бүрэн хэмжээний уран сайхны кино. Тодоо, Шинээ хоёр маань өмнө нь хэд, хэдэн бү­тээлд тоглочихсон турш­­­л­а­гатай. Тиймээс хам­­тарч ажиллахад түшиг­тэй байлаа. Ардын жү­жиг­­чин Н.Сувд багш, А.Дашпэлжээ ах болон най­руу­лагч Миеэгомбо ахаа­раа бахархах сэтгэл төрсөн. -“Тэрбумын хэрэг” кинонд ямар дүр дээр ажилласан бэ? -Энэ бүтээлд найз, нөхдийн нандин холбоо, мөн чанарын тухай өгүүлнэ. Нөхөрлөлийн үнэ цэнэ юунд оршдог, залуус юуг анхаарах ёстой гээд олон сэдвийг хөндсөнөөрөө манай кино онцлог. Миний хувьд өөрийгөө хүний төлөө амь­дарч байгаа юм шиг бод­дог нэгэн залуугийн дүр ажилласан. Түүний хувь тавилан, үзэл бодол хэр­­хэн өөрчлөгдөхийг ирээд үзвэл сонирхолтой байх. -Киноноос гадна өчигдөр “Оддын өвчин” жүжиг нээлтээ хийсэн. Энэ бүтээлд та Тахарын дүрийг бүтээж. Их овжин заль мэхтэй, муу санаатай дүр шиг санагдсан шүү? -УДЭТ-ын 2018-2019 оны өвөл цагийн нээлт сайхан болж өндөрлөлөө. Бид Америкийн алдарт зохиолч К.Людвигийн “Оддын өвчин” жүжгээр хөшгөө нээсэн. Тахар бол буудлын үйлчлэгч. Энэ хүн ашиг хонжоо хайж, бусдын улыг шагайсан, овжин заль мэхтэй нэгэн. Энэ дүр дээр ажиллахад надаас их олон зүйл шаардсан. -Золоогийн хувьд харь­цангуй үг цөөтэй, даруухан шүү дээ. Харин дүрийн хувьд эсрэгээрээ юм билээ? -Энэ дүр надаас тэс өөр. Тиймээс илүү ур чадвар, мэдрэмж шаардсан. Ямар ч байсан дүрээ чадлаараа амилуулахсан гэж их хичээсэн. Надад итгэж энэ дүрийг өгсөн Ч.Түвшин найруулагчдаа баярласнаа илэрхийлье. -Та шинэ цагийн, шилдэг залуу жүжигч­дийн нэг гэдгээ “Гэгээн муза” хүртэж баталсан. Тэр үед их догдолсон байсан. Баяртай мөчөө эргээд дурсаач? -Өөрийгөө тийм нэр хүндтэй, шагнал авна гэж бодоогүй. Үнэхээр баярлаж, догдолсон. Залуу уран бүтээлчийн хувьд улам ихийг хийгээрэй гэсэн ташуур боллоо гэж бодсон. Би оюутан байхдаа “Гэгээн муза” наадмыг нууцаар үзэж байсан. Шагнал авч буй ах, эгч нарыг хараад өөрөө муза авсан мэт баярладаг байж билээ. Тэр үеийг бодоод сэтгэл их хөдөлсөн. -“Царцаа Намжил” хүүхдийн жүжиг таны гарт муза атгуулсан. Энэ жүжгээр хүүхдүүдэд юу ойлгуулахыг хүссэн бэ? -Нэгэн хүү эрдэм сурахаар бурхны оронд очоод юу ч сураагүй тул тамын орон руу унаж буйгаар жүжиг эхэлдэг. Үүнээс цааш олон хөгжилтэй, сургамжтай үйл явдал өрнөнө. Эцэст нь Намжил хүү эрдэм мэдлэг хүний амьдралд ямар хэрэгтэйг ойлгодог. Монголчууд эртнээс хүүхдээ үлгэрээр дам­жуулан үнэнч шударга, хөдөлмөрч болгож хүмүү­жүүлдэг байж. Үүнийг л хүүх­дүүд болон эцэг эхчүү­дэд ухааруулахыг хүссэн. -Тодоо, Шинээ, Золоо гурав жүжиглэхээс гадна дуулдаг. “Драм гурав” хамт­­­лагаар сонин юу байна? -Бид 2013 онд анх театрын студи ангид орсон. Ингээд 2015 онд “Ромео Жульетта” жүжгийн гурван найзын дүр дээр ажилласан. Тэр жилийнхээ шинэ жилээр хамт олондоо мэндчилгээ дэвшүүлье гэж бодоод “Ромео Жульетта” жүж­гийн мюзиклийг дуулсан юм. Тэр үеэс манай уран бүтээлч ах, эгч дэмжиж, урам өгсөн. Энэ үеэс хамтлаг байгуулж, дуулдаг болсон. Хамтлагтаа нэр өгөөгүй учир албан байгууллагууд зарлахдаа “Драм гурав” гэдэг байсан юм. Тиймээс “Драм дөрөв” ах нарынхаа адил энэ нэрээр уран бүтээл хийе гэж бодсон. Одоогоор урын сандаа зургаан дуутай болсон. Цаашдаа шинэ дуу хийхээс гадна тайзны жүжиг хийхсэн гэсэн хүсэл, төлөвлөгөө бий. -Та саяхан аав болсон. Шинэ аав, шинэ уран бүтээл гээд л 2018 он таны амьдралд их олон зүйлийг өгчээ?    -2018 он амжилт бү­тээл, аз жаргалаар дүү­рэн жил болж байна. Миний гэргий Хүндийн өргөлтийн ОУХМ, Залуучуудын дэл­хийн аварга, Азийн гурван удаагийн аварга М.Анхцэцэг гэж ухаалаг, сайхан бүсгүй бий. Бид саяхан шинэ хүнээ өл­гий­­дөж авсан. Удам залгах хүүтэй боллоо. Би гэргийгээ төрөхөд хажууд нь байж, дүрсжүүлсэн. -Гайхалтай. Зарим эр­чүүд айгаад орж чаддаггүй гэх юм билээ? -Үнэхээр сандардаг юм билээ. Хүүгээ төрө­хөд нулимсаа барьж дийлээгүй. Эмч нараас санаа зовсондоо үүдэнд гарч тайвширсан ч хүүгээ харахаар л нулимс урсаад байсан. Тэр үед би үгээр зүйр­­­лэхийн аргагүй, хяз­гаар­гүй их аз жаргалыг мэдэрсэн. -Хүүхэд гэдэг гэр бүлийн үнэ цэнэ, утга учир байдаг. Тэр бяцхан зүрх л бүхнийг өмнөө сөгдүүлэх хүчтэй байх? - Хүү минь орой бүр аавыгаа хүлээж байдаг юм. Ажлын ачаалал ихтэй үед хүүгээ хараад бүх ядаргаагаа мартаж орхидог. Үүнээс гадна аав болно гэдэг асар том хариуцлага байдаг юм байна. Хүүгийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө би өөрөөрөө үлгэрлэж, хөдөлмөрлөх ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

2 цаг 9 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

5 цаг 44 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

12 цаг 42 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

12 цаг 42 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

12 цаг 42 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

23 цаг 47 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин