Волейболоос бөх рүү урвасан бүсгүй

2018-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭН Унгарт болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Шоовдортой Үндэсний биеийн тамирын дээд сургууль дээр уулзалтад очих үеэр нь хэдхэн хором ярилцсан юм.   -ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдэг дэлхийд данстай тамирчин боллоо гэсэн үг биз. Баяр хүргэе? -Баярлалаа. -Өөрөө хаанахын нэрийн өмнөөс барилддаг тамирчин билээ? -Үндсэн захиргаа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум. Харьяалдаг газар үндэсний шигшээ баг. Анх “Хасу мегастарс” клубт хичээллэдэг байв. -Спортын энэ олон төрлөөс чөлөөт бөхийг сонгосон хэрэг үү? -Багаасаа волейболоор хичээллэж байлаа. “Уурхайчин” клубт дөрвөн жил тоглосон. Тэгээд нэг л өдөр чөлөөт бөхөд урвасан даа. -Ямар учир шалтгааны улмаас бөхийн төрлийг сонгох болсон юм бэ? -Миний аав Баатаржав волейболын спортын мастер хүн. Аавыгаа дагаж явсаар волейболч болсон. Гэтэл манай аав бөхөд их хорхойтой. Энэ сэтгэлийг нь дагаж чөлөөтөд очсон доо. Тэгээд найм дахь жилдээ чөлөөт бөхөөр хичээллэж байна даа. -Волейболоор хэр амжилт үзүүлж байв? - “Уурхайчин” багт довтлогчийн байрлалд дөрвөн жил тоглосон. Амжилт ч гайгүй л байлаа. Гэхдээ л багийн биш ганцаарчилсан төрөл зүгээр мэт санагдаад байдаг байсан. Тэгээд л аав ижий хоёроороо зөвшөөрүүлээд барилдаж эхэлсэн. Бас зөвшөөрөл авах хүн олонтой л доо. Би эхээс долуулаа. Бүгд эмэгтэй. Нэг зүйлийг хэлэхэд спортын эх сууриа волейболын төрлөөр тавьсан нь надад сайн санагддаг. Ядаж л жин тийм хурдан хэлбэлзэхгүй нь сайхан байдаг. -Ямар мэргэжилтэй билээ өөрөө? -2014 онд Мон­го­лын үндэсний биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Тийм болохоор дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчинд хүндэтгэл үзүүлэх уулзалт ёслолд ирээд байгаа нь энэ. Би ШУТИС-ийн уул уурхайн автомашины тоног төхөөрөмжийн инженерийн ангид элссэн ч бүр орхичихоод байна. -Өнгөрсөн жил ДАШТ-д оролцохдоо шагналт байрт орсон бил үү? -Тэгсэн. Энэ тэмцээнд очихын өмнөхөн өвдгөө гэмтээсэн байсан учир олигтой барилдаж чадаагүй V байрт орсон. Харин энэ жил хэдийгээр Азийн наадамд оролцож чадаагүй ч ДАШТ-д шархаа нөхөж медальд хүрлээ. Гэр бүлийнхнээс минь эхлээд дасгалжуулагч багш нар, найз нөхөд гээд олон хүн баярласан шиг байна. Өөрөө ч урам зориг нэмэгдлээ. Токиогийн олимпод оролцохын тулд бэлтгэлээ шаргуу хийнэ ээ. -Одоо волейбол тоглож байна уу? -Санаа их байдаг ч чөлөөт цаг бага учир амжихгүй юм. Долоо хоногийн зургаан өдөр бэлтгэлтэй байдаг болохоор. -Одоо ямар тэмцээнд оролцох вэ? -Он гараад УАШТ болно. Би олимпийн бус жинд барилддаг. Цаашид бэлтгэлээ базааж байгаад аль нэг жинг сонгож барилдах санаатай. Багш, дасгалжуулагч нартайгаа ярьж байгаад шийдэх асуудал энэ л дээ.   Б.Шоовдорын амжилтаас түүний медалийг тоолсонгүй ээ. Өөрөө ч тоолж үзээгүй гэсэн. Лав алтан медаль нь арав хол гарч. Иван Ярыгинийн нэрэмжит алтан гранпри тэмцээний алт, “Poland open” олон улсын тэмцээний алт, “Mongolia open” олон улсын тэмцээний хошой алт болон улсын дөрвөн удаагийн аварга болсон гээд хөвөрч өгнө.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 9 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 9 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 58 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 29 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 31 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 43 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 49 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 51 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин