Ц.БАЯР
Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Монгол Улсын анхны ерөнхий сайд асан П.Гэндэнгийн нэрэмжит өсвөр, ахмад үеийн гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тарагт сум болон Улаанбаатар хотод амьдарч буй иргэд болон ЕБС-ийн 16-45 насныхан оролцсон 29 багийн 230 гаруй хүн хурд хүчээ сорилоо. Энэ арга хэмжээг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, сумын ИТХ-ын зүгээс ивээн тэтгэж гурав дахь жилдээ зохион явуулж байгаа юм байна. Тус сумаас спортын олон мастер төрсөн ажээ. Тэдний залгамж халааг бэлтгэх, нутаг орноороо бахархах сэтгэлийг төрүүлдгээр ач холбогдолтой арга хэмжээ болдог хэмээн Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга П.Цогтбаатар ярьж байлаа. Мөн тус сумын Засаг дарга Х.Дашдэлэг нутгийн иргэдийн хамт тэмцээнд оролцсон юм. Энэ үеэр нутгийнхаа идээний дээжээр тэмцээнд оролцогчдоо мялаав.
Эх сурвалж:www.polit.mn
Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн нэрэмжит тэмцээн боллоо
2018-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин