Байтынхан ойрын 10 жилийн бодлогоо тодорхойллоо

2018-11-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын байт харвааны холбооны ээлжит их хурал, зөвлөгөөн өчигдөр Чингис зочид буудалд болж, 2018-2028 он хүртэлх байт харвааны хөгжлийн бодлогоо тодорхойллоо. Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан 2014-2018 оны ажлын тайлангаа тавьж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа болон хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дүрэмд оруулах бүтцийн өөрчлөлтийг хэлэлцүүлж батлууллаа. Дүрэмд орсон гол өөрчлөлт нь тамирчдын ёс зүй, цол зэргийг хариуцсан болон ойрын 10 жилийн хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан зөвлөлүүд нэмж байгуулав. Мөн  БХХХ-ы Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболд, дэд ерөнхийлөгчөөр Х.Отгонтуяа, В.Ариунболд, П.Мөнхтулга нарыг сонгосон байна. Дэд ерөнхийлөгч нар кампаунд, рекурв, пара гэсэн байт харвааны төрлүүдээ хариуцан ажиллах юм. МББХ-ы Ерөнхийлөгчөөр хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар П.Цагааныг улируулан сонголоо. 2028 он хүртэлх хөгжлийн бодлогын нэг гол зорилт нь байт харвааны спортыг хөдөө орон нутагт дэлгэрүүлэх, дэмжих, хүүхэд залуусыг энэ спортоор хичээллүүлэх, шинээр тамирчид төрүүлэх, шигшээ багийг сэлбэх, материаллаг баазаа сайжруулах юм байна. Их хурлын үеэр Боловсрол судлалын доктор, дэд профессор Ш.Долгор  “Тамирчдын сэтгэл зүйн бэлэн байдал”,  Технологийн ухааны доктор, ШУТИС-ийн багш Г.Энхтайван “Тамирчны хоол зүй”, Боловсрол судлалын доктор, дэд профессор С.Туул “Байт харвааны тамирчдын булчингийн үйл ажиллагаа, түүнийг хөгжүүлэх нь”, СЭЗИС-ийн багш Б.Гүндэгмаа   “Тамирчны сахилга бат, ёс зүй” зэрэг сэдвээр маш сонирхолтой илтгэл тавьсан байна. Дашрамд дурдахад 2019  он байтынхны хувьд тун хариуцлагатай жил болох аж. 2020 оны Токиогийн олимпийн эрх олгох тэмцээн Энэтхэг, Голландад болох бөгөөд энэ тэмцээнүүдэд амжилттай оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатай. Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан байтын тамирчдаа Японд бэлтгэл хийх асуудлаар тус улсын Оказаки хотын удирдлагуудтай уулзаж, тохиролцсон бөгөөд саяхан Японы төлөөлөгчид ирж баталгаажуулсан байна.   ]
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 17 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 17 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 17 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 17 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 17 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 17 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 17 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 17 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 17 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 17 мин