Дарлагдсан иргэд, даварсан  Засгийн газар

2018-11-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сэтгүүлч Ч.Үл-Олдох Гэрэл зургийг “Асах гэрэл”уралдааны оролцогч   Б.Ирээдүй Шатахууны үнэ байсхийгээд нэмэгддэг нь Монголд ердийн үзэгдэл, бараг жишиг болсон үзэгдэл юм. Энэ удаа шатахууны үнэ литр нь 2000 төгрөгт хүрэх шахаад байна. Өнгөрсан сарын 31-ний байдлаарнийслэлийнхэмжээнд дизельтүлшний үнэ  2220-2385 төгрөгт хүрсэн. Тэгвэл  шатахууны үнэ ч нэмэгдэж,  “Аи-76, “Аи- 80” 1780-1850 төгрөг, “Аи-92, “Аи-93”  1950-1985 төгрөг, “Аи-95”  2300-2345 төгрөгт хүрч, газ нэг литр нь  1200- 1300 төгрөгийн ханштай  байна. Шатахууны үнийн өсөлтийг дагаад тээврийн зардал, татан авалтын өртгийн зөрүү гэхчлэн өргөн хэрэглээний барааны үнэ  өсдөг. Автомашинтай, автомашингүй ард олон бүгд үнийн хөөрөгдөлд өртдөг. Гэтэл шатахууны үнэ нэмэгдлээ гээд цалин, тэтгэвэр нэмэгддэггүй. Ард түмний амьдрал доройтсоор байгаа шалтгааны нэг нь энэ. Ийм атал  Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ байдлыг  үл тоож, “Зах зээлийнхээ жамаар нэмэгдэж байгаа шатахууны үнийг яах ч аргагүй” хэмээсэн нь  ард олноо доромжилсноос өөрцгүй юм. Үнэн хэрэгтээ бол манай улсад шатахуун импортлох  монополь эрхтэй хэдхэн том  компани  л байдаг. Эзэд нь улс төрийн намын угшил бүхий хандивлагч, санхүүжүүлэгчид  гэдэг нь нууц биш. Тодруулбал, Ардын намын голдуу бизнесмэн, улс төрийн төлөөлөл бий. Дээр нь Монголд орж ирж буй шатахууны 90 орчим хувийг ганцхан ОХУ, “Роснефть” компани нийлүүлдэг. Яагаад заавал ОХУ-аас, ингэхдээ зөвхөн “Роснефть” компаниас импортолдог нь ойлгомжгүй. Импортлогчид үгсэн тохироод үе үе үнээ нэмдэг. Мөн үгсэн тохирч гааль дээр ямар ч төрлийн шатахууныг ихэнхийг нь  “Газ” гэж бичүүлээд онцгой албан татвар, бусад татварыг хямдхан төлж ирсэн нь нууц биш юм. Өнөөдөр 2000 төгрөг хүрэх шахан хэлбэлзэж буй шатахууны үнийн хөөрөгдөл цаашлаад талхны үнийг 2000 төгрөгт хүргэх учраас  иргэд эсэргүүцэхээс аргагүй. Энэ бол  талхаа таллаж авдаг бидний зарим нь  авч чадахаа байх нь  гэсэн үг юм. Иймд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн  иргэд  автомашинтай жагсаал хийж, Төрийн ордныг тойрон  хэдэн хоног горооллоо. Харамсалтай нь  төр, засгийн зүгээс нааштай хариу сонссонгүй. Жагсаалдоролцогчидавтомашиндээрээ “Шатахууныүнийг 1500 төгрөгттогтоонбарь”, “Ардтүмнийядуурал – Бензиныүнэнэмэгдсээр” гэсэн уриалоозонбайрлуулсан ч  саарал ордны цонхоор нэг  хүн өнгийж  харсангүй. Жагсагчид хоолойгоо  сөөтөл хашгирч, аргаа барахдаа автомашиынхаа дуутдохиогоохангинуулж эсэргүүцлээ илэрхийллээ.  УИХ-ын 2016 оны сонгуулиар  иргэдтэй уулзахдаа цалин, тэтгэврийг нэмнэ, өргөн хэрэглээний барааны үнийн хөөрөгдлийг арилгана, иргэдийн  нуруунд дарамт болж буй аливаа асуудлуудыг шийднэ, ЖДҮ хөгжүүлэхэд бэрхшээлгүй болгоно, бага хүүтэй зээлээр төрөөс дэмжинэ, туслана хэмээн амласан Их хурлын эрхэм гишүүд  нь  уулзах, сонсох бүү хэл,  иргэдийнхээ  барааг ч харахыг хүссэнгүй. Гарч ирсэн хүн ч байсангүй. Энэ үеэр саарал ордон дотор ямар яриа, хөөрөө өрнөж байсан бэ гэвэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог  жилийн гурван хувийн хүүтэй  зээлийг  эрх баригч Ардын намын УИХ-ын гишүүн, сайд, тэдний гэр бүл, хамаатан садан хуйгаар нь аваад дуусгачихсан, ёроолыг нь шавхчихсан гэдэг асуудал яригдаж байв. Иргэдээ энэрнэ, ЖДҮ хөгжүүлэхэд нь бага хүүтэй зээлээр дэмжинэ гэж амлаж УИХ-д гарч ирчихээд ард түмний  нэрийг барьж   тэр зээлийнхээ санг байгуулсан ч  өөрсдөө хамаад авчихсан хязгааргүй  шуналтай Ардын нам гишүүд нэг сайдаа огцруулсан болж дүр эсгэхээ яриад  юун шатахууны үнэ, юун ард түмний амьдралыг ярих манатай бужигнаж байсан. Эцэст нь намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь “Уучлал гуйчих, тэгээд болоо” хэмээн толгойг нь илсэн шийдвэрийг гаргаж,  уучлал гуйх  жүжигчилсэн давалгааг  саарал ордны урт хонгилд дэглэцгээж байсан юм. Тиймээс шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн жагсагчдын  дуу хоолой  саарал ордны ханыг мөргөөд буцсан хадны цууриа, бухимдал нь Сүхбаатарын талбайд тусаад өнгөрсөн сүүдэр л болж үлдлээ. Их зохиолч Д.Нацагдорж тэртээ XIX зуунд  “Цагаан сар ба Хар нулимс” хэмээн эмгэнэн бичсэн  бол   өнөөдөр XXI зуунд  “Дарлагдсан иргэд- Даварсан Засгийн газар”-ын  байгаа  төрх ийм л байна. Эх сурвалж: www.polit.mn 
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

15 цаг 41 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

17 цаг 21 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

21 цаг 40 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

21 цаг 45 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

21 цаг 53 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

21 цаг 58 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

22 цаг 10 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

22 цаг 12 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

22 цаг 34 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

22 цаг 36 мин