Б.Золбоо: Хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл түгээх хэрэгтэй

2018-11-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Ард санхүүгийн нэгдэл” компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Золбоог урилаа.   -“Ард санхүүгийн нэгдэл”-ийн III улирлын тайлан гарчээ. Тайлангийн үр дүн болоод хувьцаа эзэмшигчдэд хувь хүртээх асуудлын талаар? -“Ард санхүүгийн нэгдэл” энэ жил нэлээд төсөлд хөрөнгө оруулалт хийсэн. Энэ оны III улирлын тайлангаар манай компанийн нийт ашиг 3.5 тэрбум төгрөгт хүрсэн. Мөн энэ жилийн нэг онцлох үйл явдал нь “Ард даатгал”-ын IPO-г хөрөнгийн биржид гаргаж нэгж хувьцаагаа 700 төгрөгөөр үнэлсэн. Ингэхдээ 5.25 тэрбум төгрөг татахаар төлөвлөсөн боловч долоон тэрбум төгрөгийн захиалга ирсэн.  1300 гаруй харилцагч “Ард даатгал”-ын IPO-д оролцсон байна. Энэ хугацаанд  манай хувьцааны ханш өсч байгаа. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьд өсөлтийн шатанд явж байгаа бизнес. Тиймээс олсон ашгаа үйл ажиллагаагаа өргөжүүлж илүү ашиг олохын төлөө явна. Ингэснээр хувьцаа эзэмшигч илүү ашиг хүртэх боломж бүрдэх юм. Хэрэв компанийн эрхэлж буй бизнесийн зах зээл ханасан гэж үзвэл олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хэлбэрээр тараах болно. Магадгүй шинэ бизнес эрхлэхийг зорьвол ашгаа хөрөнгө оруулалт болгох боломж бий. -Тэгвэл танай компани хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараалгүй шинэ төсөлд санхүүжилт хийж хувьцааныхаа үнэлгээг өсгөхийг эрмэлзэж байна гэж ойлгож болох уу? -Манай компани санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Одоогоор 14 охин компанитай. Бид санхүү болон технологийн салбарт хөрөнгө оруулдаг.  Тиймээс финтекийн салбарт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байгаа. Дашрамд дурдахад, бид ажиллаж буй салбарынхаа үйл ажиллагааг хооронд нь уялдуулж шинэ төсөл эхлүүлэхээр ажиллаж байгаа. Тун удахгүй танилцуулах болно. -Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлийн лангуун дээр шинэ бараатай болсноор хөгжих боломж бүрдэж байгааг мэргэжилтнүүд онцолдог. Гэхдээ жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал нь хэт сул байна гэх шүүмжлэл бий. Тухайлбал, танай компанийн III улирлын тайлангаас харвал хувьцаа эзэмшигч ногдол ашиг хүртэх нь гэсэн хүлээлт үүсэх бололтой? -Манай компани улирлын тайлангаар байгууллагын пэйж хуудсаар шууд бичлэг хийсэн. Мөн цахим хуудастаа байршуулсан. Тэгэхээр хувьцаа эзэмшигчид маань компанийнхаа үйл ажиллагаатай танилцах, ашиг орлого гэсэн бүх мэдээллийг нээлттэйгээр авах боломжтой. Ногдол ашиг өгөх эсэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчийн хурлаар гаргах бөгөөд хувьцаа эзэмшигчид бүгд оролцож болно. Магадгүй жижиг хувьцаа эзэмшигч санал өгөх боломжгүй гэж бодож байгаа ТУЗ-ийн хараат бус гишүүд жижиг хувьцаа эзэмшигчийг төлөөлж байдаг учраас түүнд өөрийн санал бодлыг хэлж дамжуулах хэрэгтэй.  Ер нь засаглалыг харж байгаад хөрөнгө оруулалт хийх нь илүү зөв шийдэл болно. Санхүүгийн үйлчилгээ цэвэр итгэлцэл дээр тогтдог. Хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд нэгдсэн эсвэл тухайн бизнесийн талаарх мэдээлэл хомс, ойлгомжгүй бол тухайн хөрөнгө оруулагч сонголт хийж болно. Өөрөөр хэлбэл, бизнес төлөвлөгөөтэй танилцан хэдий хугацааны дараа ашиг хүртэх, цаашид хэрхэн өргөжих вэ гэдгээс нь шалтгаалж санхүүжүүлэх эсэхээ шийд гэсэн үг. Мэдээж их, бага хэмжээгээр хөрөнгө оруулж байгаа бол түүнийгээ хэрхэн өсгөх вэ гэдэг хамгийн гол зорилго. Тэгэхээр санхүүгийн салбарт бизнес оруулах гэж байгаа бол судалгаа хийхийн зэрэгцээ компанийн засаглалыг нь сайн судлах хэрэгтэй юм. -Танай компани хөрөнгийн зах зээл дээр нэлээд идэвхтэй ажиллаж байгаа. “Монгол шуудан”, “Жинст Увс”, “Ард даатгал” компанийн үр өгөөж болоод жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах вэ? -IPO хийнэ гэдэг санхүүгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгож буй хэлбэр. Гэхдээ үйл ажиллагаа нь нээлттэй байж олсон ашгаа хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцана шүү дээ. Нөгөөтэйгүүр IPO-гоор дамжуулан хөрөнгө оруулагчдыг хохироох вий гэсэн болгоомжлол гарахыг үгүйсгэхгүй. Гэвч IPO хийхийн тулд олон шалгуур давдаг. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хорооноос тавьж байгаа шалгуурыг давсны дараа эрх нь нээгддэг. Хамгийн наад зах нь тухайн компанийн ажлын тайлан аудитаар баталгаажуулсан. Хуулийн фирмээр үйл ажиллагаагаа хянуулсан байх гэсэн шаардлага бий. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зах зээлийн хамгаалах зорилготой учраас залилангийн төрлийн IPO хийх боломжгүй гэдгийг хэлмээр байна. -Манай улсын хөрөнгийн зах зээлд оролцогчид хөрөнгөө эргэлдүүлэхээс илүүтэй ногдол ашиг авахыг чухалчилдаг гэж болно. Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх, мэдлэг түгээх талд танай компани ямар ажил хийж байна вэ? -“Ард академи”-аар дамжуулан долоо хоног бүрийн бямба гаригт сургалт зохион бай­гуул­даг. Хэрэв хөрөнгийн зах зээлийг хөг­жүү­лэхийг зорьж байгаа бол зайлшгүй мэд­­лэг, мэдээлэл тү­гээх шаардлага бий. Судалгаанаас харахад хөрөн­гийн зах зээлд ажил­лаж байгаа оролцогчдын 20 мянга нь мэдээлэлтэй байх бөгөөд түүнийгээ сайн боловсруулан хөрөнгө оруулдаг. Харин бусад хэсэг нь сэтгэл хөдлөлөөр ажилладаг юм байна. Мөн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах, тараахгүй, хувьцааны ханш их, бага гэх мэтчилэн асуудал гардаг. Ер нь хөрөнгө оруулна гэдэг ирээдүйд өсөлттэй байх хувьцааг сонговол хуримтлал үүсэх боломж бүрдэнэ. Эсвэл ногдол ашиг тараах төслийг санхүүжүүлж улирал тутам ашгаа хүртэж бас болно. Энэ мэтчилэн хөрөнгийн зах зээлд сонголт бий. Хамгийн гол нь хүмүүс мэдээлэлтэй байх ёстой. Үүний тулд тухайн зах зээлд ажиллаж байгаа компаниуд анхаарлаа хандуулах хэрэгтэй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

2 цаг 19 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

5 цаг 54 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

12 цаг 52 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

12 цаг 52 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

12 цаг 52 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

23 цаг 57 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин