Эмчилгээнд явах гэж байгаа иргэд зөвхөн эмчилгээний виз мэдүүлж долоо хоногийн дотор код авна

2018-11-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ҮЕНЧ БНСУ эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлэх орнуудын нэг болжээ. Сүүлийн үед манайхан тус улсыг эмчилгээ, сувилгаа хийлгэхээр  зорих нь их  болсон . Гэвч ихэнх иргэд солонгос дахь эмнэлгүүдтэй яаж холбогдох, виз хэрхэн мэдүүлэх талаар мэдээлэлгүй, хаана хандахаа мэддэггүй. Тиймээс бид хэрэгцээтэй мэдээллүүдийг хүргэхээр Солонгос улсын нэр хүнд бүхий эмнэлгүүдийн албан ёсны төлөөлөгч байгууллага “PSW” ХХК-ийн захирал Ц.Отгонцэцэгтэй ярилцлаа. -Юуны өмнө танай байгууллагын үйл ажиллагааны талаар ярилцлагынхаа эхэнд товчхон хүргэе? -Манай байгууллага 2006 оноос хойш солонгос улстай боловсролын салбарт хамтран ажиллаж байгаад 2015 оноос БНСУ-ын Анагаах Ухааны салбарт нэр хүнд бүхий эмнэлгүүдтэй хамтран ажиллаж ирсэн ба улмаар Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага болоод байна. Иргэдийг БНСУ-ын шилдэг эмнэлгүүдэд эмчилгээ үйлчилгээнд холбох, эмч мэргэжилтэн сургах, харилцан туршлага судлах, шинэ техник технологи нэвтрүүлэх  зэрэг олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Мөн Солонгос, Монгол улсын эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг бий болгож холбон өгч байна. -БНСУ-ын хэдэн эмнэлэгтэй хамтарч ажилладаг вэ? -БНСУ-д  Хойд Чүнчон мужийн шилдэг эрүүл мэндийн байгууллагууд болон Сөүл, Пусан, Чонжү, Дэжон, Дэгү, Инчон гэх мэт хот мужуудын 60 гаруй эмнэлэгтэй холбогдож, төлөөлөн үйлчлүүлэгчдийг бүх төрлийн эмчилгээ, оношилгоонд хүссэн эмнэлэгтэй нь холбож үйлчилж байна. Хамтран ажилладаг зарим эмнэлгээс дурдвал:
  • Чунбуг үндэсний их сургуулийн эмнэлэг
  • Чонжу хотын ‘Хана’ тархи, зүрх судас, үе мөч, нуруу нугасны эмнэлэг
  • Сөүлийн их сургуулийн эмнэлэг
  • Кореа их сургуулийн “Анам” эмнэлэг
  • Ёнсэй их сургуулийн эмнэлэг
  • Католик их сургуулийн ‘ST Mary’ эмнэлэг
  • Эмэгтэйчүүдийн Чэил болон Ча эмнэлэг
  • Кёнхи их сургуулийн- “Гандун” эмнэлэг
  • “И Вуа” эмэгтэй­чүүдийн их сургуулийн эмнэлэг
  • “Нануури” нуруу нугасны эмнэлэг
  • Ханъяан их сургуу­лийн эмнэлэг
  • Сүнчонхян их сургуулийн эмнэлэг
  • Илсан их сургуулийн эмнэлэг
  • ID, Grand, Коин Моммэ зэрэг гоо сайхны мэс заслын эмнэлгүүд
-БНСУ-д эмчлүүлэх иргэд маань ямар төрлийн виз мэдүүлдэг  вэ. Хүмүүсийн дунд аяллын виз мэдүүлээд аялангаа эмчлүүлээд ирж болно гэсэн ойлголт байдаг нь хэр үнэн бэ? -Эмчлүүлэх зорилготой явж байгаа иргэд эмчилгээний виз хүснэ. Эмчилгээний виз хүсэхэд Солонгос улсын Хууль Зүйн яамны дэргэдэх Цагаачлалын албанд материалаа шалгуулж визний зөвшөөрлөө аваад түүнийгээ ЭСЯ-нд өгч хуулга наалгах үйл явц явагддаг. Заавал эмчилгээний виз гэлгүй аяллын визээр очоод эмчлүүлж болно. Гэвч виз хүсэхдээ дутуу материал бүрдүүлэх, буруу ташаа мэдээлэл үүсгэж, зорилгоо зөв тодорхойлж чадаагүй зэрэг шалтгаанаас аяллын виз татгалзах асуудал ихээр гарч байна. Мөн сүүлийн үед Монголчууд маань харлах (хууль бусаар оршин суух) тохиолдол маш их болсон тул ЭСЯ-нд нэг л удаа виз татгалзсан хүнд эмчилгээний визний зөвшөөрөл олгохгүй байгаа. Гэтэл үнэхээр эмчилгээнд явах гэж байгаа иргэд аяллын виз мэдүүлснээрцаг хугацаа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарах тул шууд л эмчилгээний виз хүсэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. -Эмчилгээний виз мэдүүлэх журмаас танилцуулаач. Энэ виз нь зөвхөн өвчний оноштой,эмчийн тодорхойлолттой хүнд гарах уу? Эсвэл зөвхөн шинжилгээ өгөхөөр явж болох уу? -Эмчилгээний виз хүссэнээс хойш ажлын 3-5 хоногт зөвшөөрөл ирэх ба элчинд орж хуулга дарахад 3-5 хоног шаардагддаг. Ингээд тооцоход нийт 10-14 хоног зарцуулна. Очоод байрлах хугацаа 30 хоног ба жинхэнэ өвчтөн тус визээ 90 хоног хүртэл сунгаж эмчлүүлэх боломжтой. Санхүүгийн нөхцөл хангалттай, үнэхээр  эмчлүүлэх хүмүүст виз олгох боломжтой. Эмчилгээний визийг эмчлүүлэх шаардлагатай гэсэн оноштой, эмчилгээ үйлчилгээ авах хүмүүсээс гадна бүтэн биеийн болон хэсэгчилсэн оношилгоо, шинжилгээ өгөх шаардлагатай иргэд хүсч болно. -Танай компани өөр ямар чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? Манай байгууллага 2016 оноос хойш Солонгос ба Монголын эрүүл мэндийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар эмч мэргэжилтэн сургах, шинэ техник технологи нэвтрүүлэх, эмч мэргэжилтүүд туршлага солилцох сургалт семинаруудыг явуулсаар ирсэн. Мөн өндөр хурдны видео төхөөрөмж суурилснаар иргэдийг онлайнаар Солонгос эмчээс зөвлөгөө авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж  байна. Одоогоор Чонжу хотын Хана тархи, зүрх судас, үе мөч, нуруу нугасны эмнэлгийн эмч нартай холбогдож сар бүрийн тогтсон өдөр иргэдийг онлайн видео зөвлөгөөнд хамруулж, зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. -Танай байгууллагаар дамжуулан жилд хичнээн хүн солонгос улсыг эмчилгээ, үйлчилгээ авахаар зорьдог вэ? -Манай байгууллагаар дамжуулан сард 70-100 хүн Солонгосын эмнэлгүүдтэй холбогдож, үүнээс 10 гаруй хүн эмчилгээ шинжилгээнд явж байна. -Монголоос ихэвчлэн ямар өвчний оноштой хүмүүс явж байна вэ? -Бүх төрлийн хавдар, эмэгтэйчүүд, үргүйдэл, зүрх, элэг, судасны нарийсал, тархи мэдрэл, гоо сайхны мэс засал болон үе мөч нуруу нугасны гэмтэл зэрэг бүх төрлөөр эмчлүүлэхээр явж байна. Манай байгууллага тухайн төрлийн өвчнөөр хамгийн сайн мэргэшсэн эмнэлгүүдэд иргэдийг холбож үйлчилдэг. -Ярилцсанд баярлалаа.Танай хамт олны цаашдын ажилд ажилт хүсье? Монгол улсын эрүүл мэндийн салбар өдрөөс өдөрт хөгжиж, эмч нарын ур чадвар нэмэгдэж байгаа учир иргэдийн эмнэлгийн үйлчилгээ авахаар гадагшаа гарах урсгалыг багасгах зорилгоор манай байгууллагын зүгээс Солонгосоос томоохон эмнэлгийн эмч нарыг урин авчирж, сургалт болон хурал зөвлөгөөн хийх, эмчилгээ үйлчилгээ авах тал дээр бодлого барьж ажиллаж байна. Гэсэн хэдий ч зайлшгүй тохиолдолд та бүхэнд өөрийнхөө өвчний оношыг бататгах, илүү мэдээлэл авах, Монголд хийх боломжгүй эмчилгээ үйлчилгээг авах хүсэлтэй байгаа бол бидэнд хандсанаар хамгийн зөв гарцаар хурдан шуурхай үйлчилгээ авах боломжтой.  

Фэйсбүүк хуудас:

https:/www.facebook.com/krmedicaltour

Хаяг: СБД 1-р хороо Замын цагдаагийн газрын зүүн талд, Юнион Бюлдинг, А болк, 15 давхар, 1504 тоот, “PSW” ХХК

Утас: 89918109, 91998109, 77118109

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

1 цаг 32 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

5 цаг 7 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

12 цаг 5 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

12 цаг 5 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

12 цаг 5 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

23 цаг 10 мин
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

Өчигдөр 06 цаг 00 мин
2024 он: Монгол Улсад болсон онцлох 10 үйл явдал

-“Зууны мэдээ” сонин энэ онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлуудыг нэрлэж байна-

Өчигдөр 06 цаг 00 мин
М.Ганбаатар “Тавантолгой түлш”-ийн дөрвөн жилийн “түүх”-ийг ярих цаг иржээ

Утааны сонсгол удахгүй болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан 19

Өчигдөр 06 цаг 00 мин
Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

Уржигдар 17 цаг 51 мин