“Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг” судалгаанаас ямар зөвлөмж гаргав?

2018-10-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Орк” гэдэг үгийг бусдыг үзэн ядах, доромжлох байдлаар хамгийн олон удаа хэрэглэсэн байна   Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс аравдугаар сарын 23-нд Хэвлэл мэдээллийн ёс зүйн форумыг зохион байгуулсан. Энэ үеэр “Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг” –ийн талаар хийсэн контент анализын судалгааг танилцуулсан юм. ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр судлаач Д.Мөнхчимэг, Ц.Чимэддондог нар энэхүү судалгааг хийжээ. Судалгааг хийхдээ үндэсний хэмжээний тогтмол хэвлэлийн цахим хувилбарууд, хэвлэмэл хувилбаргүй цахис хэвлэл мэдээллийн сайтуудыг хамруулан нийтдээ 50 мэдээ, нийтлэлийг сонгон урьдчилан боловсруулсан шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж гаргажээ. Шалгуур үзүүлэлтэд -Үндэс угсаа, -Хэл, -Арьсны өнгө, -Нас, -Хүйс, -Нийгмийн гарал, байдал, -Хөрөнгө чинээ, -Эрхэлсэн ажил, албан тушаал, -Шашин шүтлэг, -Үзэл бодол, -Боловсрол, -Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, -Эрүүл мэндийн нөхцөл байдал тус тус багтааж авч үзжээ. “Hate speech”  гэж олон улсад хэрэглэгддэг  нэр томьёог Монголд хэрхэн яаж буулгаж авч үзэх талаар авч үзсэн судалсан, албан ёсоор орчуулж хэрэглэсэн зүйл хомс байгааг судлаачид тэмдэглэжээ. Судалгаанд авч үзсэнээр орк гэдэг үгийг бусдыг үзэн ядах, доромжлох байдлаар хамгийн олон удаа хэрэглэсэн байна. Түүний араас  новш, бөгс долоогч, хужаа, пялдага, олигарх, цүнх баригч, офшорчин гэх мэт үгс  хамгийн ихээр хэрэглэгдсэн байна гэж гарч иржээ. Редакци сэтгэгдлийг байнга ажиглаж оролцож байх хэрэгтэй   “Цахим сайтууд дахь үзэн ядах үг хэллэг” судалгаанаас дараахь дүгнэлт зөвлөмжийг гаргасан байна. -Цахим орчинд үзэн ядах үг хэллэг маш хурдтай, өргөн хүрээг хамран тархаж, хувь хүн, хэсэг бүлэг хүний эрхэнд халдаж байгаа  боловч энэ талаар хийсэн судалгаа, үзэн ядахын үг хэллэгийг тарааж түгээхийн эсрэг чиглэсэн ямар нэг ажил, санаачилга манай улсад байхгүй байна. Иймд цаашид илүү нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж, үзэн ядах үг хэллэгийн талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх чиглэлд хэвлэл мэдээллийнхэн болон бусад талыг оролцуулах нөлөөллийн ажлуудыг хийхийг санал болгож байна. -Агуулгын хувьд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар үзэн ядахын үг хэллэгийг ялгаварлан гадуурхал, гүтгэлэг, доромжлол гэдэг утгаар зохицуулж байна гэж харж болохоор байгаа ч нэр томъёог хэрхэн оновчтой тодорхойлж, тайлбарлах нь тодорхойгүй, бүрхэг байна. Тиймээс нийгмийн ухаан, хүний эрх, хэл шинжлэл, боловсрол, хэвлэл мэдээлэл, эрх зүйн салбарын мэрэгжилтэн судлаачид нэгдмэл тайлбар, тодорхойлолт гаргах шаардлагатай байна. -ИБУТЭТОУП-ынПактын 20 дугаар зүйлийн 2-т “Алагчилсан дайсагналцал болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хуулиар хориглоно” гэж заасны дагуу үзэн ядах үг хэллэгийг хориглох тухай хуульчлах хэрэгтэй гэж судалгааны хүрээнд ярилцлага хийсэн мэргэжилтнүүд зөвлөж байна. -Цахим хэвлэл дэх үзэн ядах үг хэллэгийн мониторонгийг хийхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд 43 сайтын 50 бүтээлд /сэтгэгдлийн хэсгийг орчуулаад/ анализ хийхэд бусдыг ялгаварлан гадуурхсан өдөөн турхирсан, туйлширсан 130 орчим үг, холбоо үг, хэлц үг хэвшмэл хэллэг байгааг илрүүлэв, Үүнээс гадна үзэн ядах түгээмэл найман үгийн хайлтаар илрүүлсэн нь үзэн ядах үг хэллэгийн тоо баримтаар илэрхийлэх анхны оролдлого болж байна. Цаашдаа илүү лавшруулсан,гүнзгийрүүлсэн судалгаа хэрэгтэй байгааг энэ ажил харуулав. -Үзэн ядах үг хэллэгийг цахим орчинд хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээ хамгийн ихээр түгээж, хоногшуулж, хэвшмэл ойлголтыг төрүүлж, улмаар үзэн ядалт, хүчирхийллийг өдөөн, турхирах байдлыг бий болгож байна. Судалгаагаар үзэн ядах үг хэллэгийг ажил, албан тушаал, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр нь ялгаварлан гадуурхах байдал түгээмэл байна. Иймд энэхүү судалгаанд өмнө дурьдсан цахим орчин дахь өөрийн зохицуулалтын сайн туршлагыг цахим хэвлэл мэдээллийн редакцуудад түгээх, нэвтрүүлэх шаарлагатай байна. -Сэтгэгдлийн хэсэгт ёс бус хэллэгийн хариуцлагыг редакци хүлээхгүй гэдэг нь буруу юм. Редакци сэтгэдлийг байнга ажиглаж оролцож байх хэрэгтэй. Сайтууд сэтгүүл зүйн бүтээлийн дор уншигчдын сэтгэгдэл бичих хэсгийг өөрийн талбарын нэг бүрэлдэхүүн гэдгийг ухамсарлаж үзэн ядах үг хэллэг ихээр тархах, түүнээс болж маргаан зөрчилдөөн, өдөөж турхирсан агуулгатай сэтгэгдэл өрнөх үед доорх зохицуулалт хийхийг санал болгож байна.
  1. Зарим сэтгэгдлийг шууд устгах. Судалгааны явцад ажигласан нийтлэг дүр зураг бол цахим хэвлэл мэдээллээр үзэн ядах үг хэллэгт өртсөн хүмүүс тухайн редакци, хэвлэл мэдээллийн зөвлөл эсвэл хуулийн байгууллагад гомдол гаргаж байж сэтгэгдлийн хэсгийг устгуулж байна. Тиймээс олон нийтийн зүгээс гомдол санал хүлээлгүйгээр зарим илт үзэн ядсан үг хэллэгийг нийтэд тархаж өдөөн турхиралт болохоос урьтаж шууд устгаж байхыг санал болгож байна.
  2. Эмзэг сэдвээр,жишээлбэл ЛГБТ хүмүүстэй хийсэн ярилцлага. бэлгийн хүчирхийллийн хохирогчийн тухай мэдээлэл зэрэг хүний эрх, гэмт хэрэгтэй холбоотой сэтгэгдэл оруулахгүй байх зохицуулалт хийх.
  3. Сэтгэгдлийн хэсэгт зөрчилдөөн маргаан даамжрах үед редакцийн зүгээс хэлэлцүүлэгт оролцож тайлбарлах, чиглүүлэх байдлаар үзэн ядах үг хэллэг тархахаас сэргийлэх арга хэмжээ авах нь чив чимээгүй байснаас илүү үр дүнтэй.
- Харилцаа холбооны зохицуулах хорооны тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлагад веб сайтууд сэтгэгдлийн хэсгээ хариуцан зохицуулах талаар тусгасан байгаа ч бидний хийсэн цахим мониторонгийн үр дүн ихэнх сайт үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг харуулж байна. Иймд энэхүү тогтоолын хавсралтыг шинэчлэх, ингэхдээ үзэн ядах үг хэллэгийг хориглохтой холбоотой тодорхой заалтуудыг тусгах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэхдээ хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагын төлөөлөлтэй олон талт хэлэлцүүлэг өрнүүлж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмжийг тусгаж байж хэрэгжиж болохуйц, зохицуулалтын тодорхой механизм бүрдүүлэх шаардлагтай. -Олон сайтад нэгэн зэрэг гарсан, бусдын нэр хүнд ажил хэрэгт хохирол учруулахуйц үзэн ядах үг хэллэг агуулсан бүтээлтэй холбоотой гомдлыг хэлэлцэхдээ Монголын хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага редакцийн хариуцлагыг улам өндөржүүлэхэд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлж байна. Учир нь, дээрх тохиолдолд мэдээллээ нягтлан шалгах, эх сурвалжаа дурдахгүй байх, тоо баримт алдах гэх мэт ихэвчлэн санамсаргүй гаргадаг алдаануудыг бодвол сэтгүүлч хэргээр бодож төлөвлөж үг хэллэгийг сонгож найруулж буй санаатай үйлдэл мөн. Нийгэмд учруулах хор хохирол нь ч илүү. -Үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх чиглэлд хэвлэл мэдээллийн оролцоог нэмэгдүүлэх компанит ажлуудыг энэхүү судалгаанд дурдсан бусад улсын туршлагаас судлан хэрэгжүүлэх. Редакцууд болон сэтгүүлчдийн үзэн ядах үг хэллэгтэй холбоотой цогц ойлголт, мэдлэгийг сайжруулж, түүнээс зайлсхийх арга зүйн нэгдсэн зөвлөмжийг мэргэжлийн байгууллагууд санаачлан хэрэгжүүлэхийг судлаачид санал болгож байна. Эх сурвалж: www.polit.mn
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17