Зүүн хойд азийн орнуудын бүс нутгийн захирагчдын уулзалт болно

2018-10-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Зүүн хойд Азийн улс орнуудын бүс нутгийн захиргаадын олон улсын солилцоо, хамтын ажиллагааны чуулга уулзалт Приморын хязгаарт энэ сарын 29-31-нд болно. Уг арга хэмжээнд БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Монгол Улсын төлөөлөгч, удирдлагууд оролцоно хэмээн Хязгаарын захиргааны хэвлэлийн алба ТАСС агентлагт мэдээлжээ. Владивосток хотноо болох энэхүү арга хэм­жээнд Хятадын Зилинь, Солонгосын Канвон, Японы Тоттори муж, Монгол Улсын Төв аймгийн төлөөлөгч, удирдлагууд оролцох аж. Приморын хязгаарын олон улсын хамтын ажиллагааны газрын тэргүүн Алексей Старичковын хэлснийг хэв­лэлийн алба эшлэс­нээр энэ жилийн чуулга уулзалт “Эдийн засгийн онцгой бүс, Зүүн хойд Азийн бүс нутгийн бүх нийтээр цэцэглэн хөгжих шинэ боломжууд” сэдвийн дор болох юм байна. “Приморын хязгаарт хөрөнгө оруулахын тулд эдийн засаг, бизнес дэх боломжуудын талаар чуулга уулзалтад оролцогчид харилцан ярилцана. Бид бүс нутагт амжилттай хэрэгжсэн туршлагуудын судалж, интеграцчилахыг хичээх болно” хэмээн Старичков хэлжээ. Тэрээр чуулга уулзалтын хүрээнд байгаль хамгаалах болон эдийн засгийн зөвлөлийн хуралдаан, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа тэмдэглэв. Чуулга уулзалтын оргил хэсэг нь энэ сарын 30-нд Алс дорнодын холбооны их сургуулийн далайн танхимд болох амбан захирагчдын бага хурал юм байна. Зүүн хойд Азийн улс орнуудын бүс нутгийн захиргаадын олон улсын со­лилцоо, хамтын ажил­лагааны чуулга уулзалтыг Приморын хязгаар гурав дахь удаагаа хүлээн авч зохион байгуулж байгаа аж. Үүнээс өмнө 2008, 2013 оны чуулга уулзалтууд Приморын хязгаарт болж байжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17