ДАШТ-2018 ОХУ-ын эдийн засагт 952 тэрбум рублийн ашиг авчирчээ

2018-10-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Оросын эдийн засагт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний авчирсан эдийн засгийн нааштай үр дүн 950 тэрбум рублийг давж, ойрын таван жилийн жил тутмын өсөлт 150-210 тэрбум рублээр үнэлэгдэж байна хэмээн хөлбөмбөгийн ДАШТ – ний зохион байгуулах хорооны тайлангийн судалгаанд дурджээ. Энэ талаар “Интерфакс” агентлаг энэ сарын 16-нд мэдээлсэн байна. "2013-2018 оны хоорондох дотоодын нийт бүтээгдэхүүнд 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үзүүлсэн нийт нөлөө 952 тэрбум рублээр үнэлэгдэж байгаа нь ОХУ-ын нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний нэг орчим хувь болж байна. Дэд бүтцэд оруулсан хөрөнгө оруулалт, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр жуулчдын гаргасан зардал, мөн бэлтгэх зардал зэрэгтэй энэ нөлөө уялдаж байна. Энэ нөлөөг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах бусад тэмцээнийхтэй харьцуулах боломжтой” хэмээн “Интерфакс” – т ирүүлсэн уг тайланд өгүүлсэн байна. 2013-2018 оны хооронд дотоодын нийт бүтээгдэхүүн өсөн нэмэгдсэн явдал жилд 315 мянган ажлын байр бий болгож, түүнийг тогтвортой хадгалсан, мөн төсөвт орох татварын орлого 164 тэрбум рублиэр нэмэгдсэнээр хүн амын хөдөлмөрийн орлого 459 тэрбум рублиэр өсөхөд хүргэжээ. "Энэ хугацаанд мөн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого мэдэгдэхүйц буюу 797 тэрбум рублиэр нэмэгдсэн явдал юуны өмнө барилгын бүтээн байгуулалт болон аялал жуулчлалын салбарт өндөр хувь нэмэр оруулсантай холбоотой” хэмээн тус тайланд тэмдэглэжээ. Зохион байгуулагчдын мэдээгээр ихэнх бүс нутгийн хувьд ДАШТ-2018-д бэлтгэх, зохион байгуулахад оруулсан хувь нэмэр бүс нутгийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний  2-6 хувийг бүрдүүлсэн бөгөөд Калиниград мужийнх 20, Мордовынх  16 хувь байна. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд дэд бүтэц бий болгосон явдал ойрын таван жилд дотоодын нийт бүтээгдэхүүний жил бүрийн нэмэлт өсөлтийг 150-210 тэрбум рубль байхаар хангаж чадна  гэдгийг тус тайланд дурдсан байна. "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулснаас хойш тэмцээн зохион байгуулсан бүс нутагт хөгжих аялал жуулчлалын ерөнхий өсөлт, гол төлөв ДАШТ-2018- д бэлтгэх хүрээнд дэд бүтцээр хангагдсан цэнгэлдэх хүрээлэн орчмын газар нутгийн цогц хөгжил зэргээр дотоодын нийт бүтээгдэхүүнд үзүүлэх нөлөө тодорхойлогдох болно” хэмээн тус тайлан илтгэлд өгүүлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn  
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

7 цаг 47 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

7 цаг 47 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

7 цаг 47 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

7 цаг 47 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

7 цаг 47 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

7 цаг 47 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

7 цаг 47 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

7 цаг 47 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

7 цаг 47 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

7 цаг 47 мин