ОХУ-д болох “Театрын Олимп-2019” өргөн хүрээг хамарна

2018-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Петропавловск-Камчатск, Магадан, Хабаровск, Владивосток, Южно-Сахалинскт тусгай хөтөлбөрүүд хэрэгжинэ-
Д.ЭНХЭЭ ОХУ-д тэмдэглэж байгаа Театрын жил (2019)-ийн хүрээнд зохион байгуулах Театрын IX Олимпийн хамрах хүрээ Алс Дорнод хүртэл өргөсөх юм байна. Энэ тухай энэхүү наадмыг зохион байгуулах нэгэн чухал төв болох Александринскийн театрын хэвлэлийн алба өнгөрсөн лхагва гаригт мэдээлсэн байна. Олон улсын театрын Олимпийн хороонд Оросын Холбооны Улсыг Александринскийн театрын уран сайхны удирдагч Валерий Фокин төлөөлдөг. "Олимпиадын хөтөлбөрийг албан ёсоор зарлахаас өмнө Театрын Олимпиадын хүрээнд Алс Дорнодын Петропавловск-Камчатск, Магадан, Хабаровск, Владивосток, Южно-Сахалинск зэрэг хотод тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Олимпийн хөтөлбөрийн хүрээнд энэ бүс нутагт Оросын анхны мэргэжлийн улсын театр болох Александринскийн театрын аялан тоглолт хийж, орос, японы тэргүүлэх жүжигчид, найруулагчдын сургалтын үзүүлэх тоглолт явуулж, Театрын Олимпиадын хөтөлбөрт орсон жүжгүүдийг тоглож үзүүлнэ” хэмээн мэдээнд дурджээ. Орос-Японы соёлын хамтын ажиллагааны асуудлаар соёлын зүтгэлтнүүд, хоёр орны албан ёсны төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний бага хурал Владивостокт болно. Мөн 2019 оны зургадугаар сард нэг ээлжийн турш (24 хоног) Хүүхэд, залуучуудын “Артек” төвд театрын олимпийн хөтөлбөр хэрэгжүүлэх тайз ажиллана. Уг хөтөлбөрт оролцогчдод зориулан сургалтын үзүүлэх тоглолт, лекц, сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлж, Гурзуфын Суук-Су ордонд жүжгүүд тоглоно. Театрын Олимпиадын албан ёсны хөтөлбөрийг арваннэгдүгээр сарын 16-нд Санкт-Петербургийн олон улсын соёлын форум дээр танилцуулах юм байна. 2019 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд Театрын Олимпиад явагдах үндсэн хотоор Санкт-Петербургийг урьдчилж зарласан. Энэ хугацаанд хотын театрууд, тусгайлан зассан 50 гаруй тайз, талбайд уг Олимпийн арга хэмжээнүүд болж өнгөрнө. Анхны Театрын Олимп 1995 онд Грект болсон. Үүнээс хойш уг Олимпийг Япон (1999), Турк (2006), Өмнөд Солонгос (2010), БНХАУ (2014), Польш (2016), Энэтхэг (2018 онд 17 хотод болсон) улс тус тус зохион байгуулсан. Театрын Олимпиад ОХУ-д хоёр дахь удаа болно. Эхнийхийг 2001 оны зун Москвад зохион байгуулсан. Эх сурвалж: www.polit.mn  
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17