З.Амаржаргал: Би бусдад баяр баясал бэлэглэгч

2018-06-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
О.ХАЛИУН Энэ удаагийн дугаарын зочноорУрбанбрэндийн загварын товчооны ахлах дизайнер З.Амаржаргалыг урилаа. Түүнтэй энэ зуны загварын чиг хандлага болон шинэ коллекцийнх нь талаар ярилцсанаа хүргэе.   -Урин дулаан зуны улирал ирлээ. Магадгүй энэ улиралд л хүмүүс загварлаг хувцас өмсч, цагийг зугаатай өнгөрүүлэх боломж олддог? -Зун өөрт тохирсон тэгсэн загварлаг хувцсаар гангарахыг хүсдэггүй хэн байх вэ. Таны хэлдгээр  хүссэнээрээ хувцаслах хамгийн боломжтой улирал. Тиймээс охид бүсгүйчүүд манай брэндийг сонгодог байх. -“Урбан” гэхээр жинсэн өмд л санаанд буудаг байлаа? -Манай загварууд зөвхөн өмдөөр хязгаарлагдахгүй. Улирал бүрт өөрсдийн шинэ загвараа гаргаж, хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрсэн, шинэлэг, чанартай бүтээгдэхүүн гаргахыг эрхэмлэдэг. -Танай цагаан сарын баярт зориулсан “Хүрээ” коллекци их онцгой санагдаж байсан. Зөвхөн цагаан сар гэлтгүй үндэсний ямар ч баяр наадамд өмсөхөд тохиромжтой? -Жил бүр манай “Хүрээ” коллекци гарахыг хүлээдэг, байнгын үйлчлүүлэгчид бий. Уламжлалт эсгүүрийг европ үлгэр суулттай хослуулан бүтээсэн учраас баяр ёслолын арга хэмжээнд өмсөхөөс гадна, өдөр тутам ажил албандаа өмсөж болохуйц биед эвтэйхэн таатай мэдрэмж төрүүлхүйц хийцтэй учир хүмүүсийн таашаалд нийцдэг байх. -Ялангуяа, эмэгтэй загварууд? -“Хүрээ” коллекцийн эмэгтэй загваруудаа ажил хэрэгч, эрхэмсэг тансаг дэгжин, хэв маягийг эрхэмлэгч охид бүсгүйчүүддээ зориулан бүтээсэн. Энгэр болон ханцуйн хатгамал энгэрийн гоёл бүсийг аксисуараар тодотгон чимж өгсөн. Загвараас гадна өмсөхөд биед их эвтэйхэн. -Материал нь их гоё санагдсан. Зөөлөн, гарын аясаар намираад л? -“Урбан” брэндийн дүр төрхийг илтгэх цэцгэн хээ бүхий сунадаг деним материал. Мөн хөвөн даавуун байгалийн гаралтай амьсгалдаг сүлжмэл материал болох жерси. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн шийдлээр боловсруулан нэхсэн хоёр талтай торгомсог силк. Энэ материалаа бид коллекцидоо зориулж Хятадад захиалгаар нэхүүлсэн. Деним болон жерси материалтай загварууд нь биед эвтэйхэн хөдөлгөөнд саад болохгүй хөнгөн зөөлөн таатай мэдрэмж төрүүлдэг. Харин торгомсог силкин материал нь үндэсний хувцасны уламжлалт хэв шинжийг тодотгож, тансаг дэгжин төрхийг илтгэнэ. -Танай хувцаснуудыг гэрийн нөхцөлд угааж болдог гэсэн үү? -Манай коллекцийн нэг давуу тал нь энэ юм. Гэрийн нөхцөлд зааврын дагуу угааж болно. -Удахгүй Үндэсний их баяр наадамд зориулсан ээлжит “Хүрээ” коллекцийг гаргана гэж сонссон? -Тийм ээ. Үндэсний их баяр наадамд зориулсан “Хүрээ” коллекцио гаргахаар ажиллаж байна. Наадмын коллекци маань үндэсний загварын хэв шинжийг хадгалсан мөртлөө өдөр тутам өмсөж, угааж болохоороо давуу талтай. -“Хүрээ” коллекцийн тухайд ийм байна. Харин “Урбан” брэнд энэ зуны загварын чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байна? -2018 оны загварын чиг хандлага өмнөх жилүү­д­ээс илүү баялаг, сонирхол та­там, сонголттой жил болж байна. Манай хамт олны хувьд зуны коллекцидоо гялалз­сан, билескатай, нэвт гэрэлтсэн, пластик болон торон материалуудыг түлхүү хэрэглэж байна. Мөн загвартаа төрөл бүрийн хээ, өнгө өнгийн шинэ судлууд тусгасан. -“Урбан” брэндийн гаргасан коллекци болгон ямар нэгэн хэв маяг болон агуулгыг шингээсэн байдаг? -Бид энэ зуны коллекцидоо энэ жилийн загварын чиг хандлагыг тусгахыг хичээсэн. Чөлөөт хэв маягаар хувцасладаг охид залуустаа болон албан ажил эрхэлдэг дэгжин залуучууд болон бүсгүйчүүддээ зориулсан загваруудыг гаргана. -Танай загварууд их хурдан зарагддаг. Ер нь нэг удаадаа хэдэн загвар үйлдвэрлэдэг вэ?  -Загвар бүрээс гарах тоо янз бүр байдаг. Бид шинэ загвар гаргахдаа хаалттай санал авдаг. Дараа нь загварын шоугаа хийнэ. Хүмүүсийн хандалт, сэтгэл ханамж хэр байгаагаас шалтгаалаад үйлдвэрлэлээ хийдэг. -Материалаа хаанаас авдаг юм бэ? -Захиалагчийнхаа санал, хүсэлтийг харна. Ихэвчлэн Хятадын Гуанжоу, Ханжоу  хотын хамгийн сайн, чанартай материал бэлтгэдэг үйлдвэрүүдэд хээ болон байх ёстой шинж чанарыг захиалан үйлдвэрлүүлж байна. -Нэг коллекци гаргахын тулд хэдэн дизайнер ажилладаг вэ? -Манайх есөн загвар зохион бүтээгчтэй. Тухайн загварынхаа тоо ширхэгээс хамаараад ажлаа хувиарладаг. Хаврын коллекци дээр дөрвөн дизайнер ажиллаж байхад тав нь зуны загварууд дээрээ ажиллаж байх жишээтэй. -Та бол ахлах дизайнер? -Ахлах дизайнер коллекци тус бүрийн загварын чиг хандлагыг тодорхойлж чиглүүлэн ажилладаг. Хүмүүс өмссөн хувцсаараа өөрийгөө илэрхийлж, онцгойрдог болсон үе. Манайд загвар зохион бүтээгч бүр өөр, өөрийн үүрэгтэй. -Мэргэжлийнхээ сайхны тухай яриач? -Миний мэргэжил их сайхан. Хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа гэж болохоор таатай мэдрэмж төрдөг. Үргэлж шинэ зүйлийг эрэлхийлж, түүнээсээ эрч хүчийг мэдэрнэ. Хамгийн чухал нь миний хийсэн хувцсыг хэн нэгэн өмсөөд түүнээсээ сэтгэлийн таашаал мэдрэх л үгээр хэлэхийн аргагүй сайхан үе. Тэгэхээр би бусдад баяр баясал бэлэглэгч юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

6 цаг 33 мин
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

6 цаг 36 мин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26