Ж.Баярмаа: Миний хийсэн гутлуудын зураг нь л үлддэг

2018-06-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Хэнтий аймгийн Бэрх тосгон дахь “Бэрх Төгс-Орших” нөхөрлөлийн ахлагч Ж.Баярмаатай ярилцлаа.   -Та ямар мэргэжилтэй вэ. Хэзээнээс гутал хийж эхлэв? -Би 10 гаруй жилийн өмнөөс гутал хийж эхэлсэн. Нөхөртэйгөө нэг хэсэг жонш олборлохоор гутлаа түр орхисон. Миний хань “Бэрх уул” компанид ажилладаг. Санхүүгийн асуудал тулгарч Мэндсайхан захирал дээр мөнгө гуйж ороход “Өө тэг, хамгийн гол нь чанартай хийх хэрэгтэй” гээд зээл өгөхөөс гадна үнэтэй зөвлөгөө өгсөн. Мөн нялх хүүхэдтэй, ажлын байргүй, жонш зогсчихсон байхад сумын Засаг дарга Г.Тайванжаргал дэмжиж, тусалсан. Мөн Чинбаа дарга, орон нутгаас их тусалдаг. Өмнө нь ажлын байргүй, гэртээ гутлаа хийдэг байлаа. Одоо түрээсийн ажлын байраас гадна хийсэн гутлаа борлуулдаг дэлгүүртэй болсон. Захиалга ихтэй үед өглөө 06:00 цагт ирдэг. Өглөө эрт босоход ажил сайхан амждаг. Явцын дунд гэрийн бүслүүр, өрхний оосор, ширмэл ширдэг хийх санаа бий. -Захиалга хэр байна вэ? -Захиалга сайн орж ирнэ. Өнөөдөр эмэгтэй гоёлын гутлын захиалга орж ирсэн. Захиалагчийн хэлснээр чанартай гутал хийж өгчихөөд нүүр бардам суух сайхан. Хүүхдийн гутал, хром их захиалдаг. Жонш олборлолт түр зогсох хугацаанд хүүхдүүд маань хоол ундгүй хэцүү шүү дээ. Тиймээс санхүүгийн хоёр дахь эх үүсвэр болгон нөхөртэйгөө хамт гутал хийдэг. Бидний хийсэн хоёр гутлыг Орос руу авч явсан. Манай Батноров суманд баяжуулахын уурхай байдаг. Тэнд ажилладаг орос ажилчин аав ээж хоёртоо гутал хийлгээд авч явсан. Манайх өвлийн гутлын дотрыг нэхийгээр хийдэг. Бас нохойн арьсан гутал хийнэ. Миний хийсэн гутлуудын зураг нь л үлддэг юм. -Өдөрт хэдэн гутал гарах боломжтой вэ? -Нэг өдөр гутлаа оёод, нэг өдөр нь клодкондоо хийгээд явчихдаг. Ер нь 2-3 хоногт нэг гутал гарна. Үүнээс гадна хуучин гутал засуулах гэж их орж ирдэг. Шинэ гутлыг багаар бодоход 70-80 мянган төгрөгөөр авна. Тэгвэл хуучин гутлыг нь 35-40 мянган төгрөгөөр засч янзлаад шинэ юм шиг болгож өгдөг. Манайх цаас хэрэглэдэггүй, цаасан ул чийг татдаг болохоор гутлаа хөх ширээр улладаг. -Гутлаа янзлуулах нь их бололтой? -Гутал засвар ихтэй. Мөн Онцгой байдлынхан гутлаа их янзлуулдаг. Ер нь манай сумынхан бүгд ирдэг. Гутал засдаг газар суманд өөр нэг бий. Яг шинээр хийдэг нь ганцхан манайх. Заримдаа ажлынхаа багаж, тоног төхөөрөмжийг аваад Норовлин, Батноров, Дадал сум орж гутал хийж өгдөг байсан. Энэ зунаас боломж байвал хөдөө малчныхаа хотонд очоод гутал хийж өгөхийг бодож байгаа. Зун гутал хийхэд норгож хэвэнд оруулдаг болохоор наранд түргэн хатдаг болохоор хурдан гардаг. -Түүхий эдээ хаанаас авдаг юм бэ? -Түүхий эдээ Улаан­баатараас Монголынхоо үйлдвэрийг дэмжиж Монгол арьс, шир авчирч гутлаа хийдэг. Хүнс, хөнгөн үйлдвэр, худалдаа хөгжлийн хүрээлэнгийн захирал миний фэйсээр холбогдож хамтран ажиллах санал тавьснаар нөхөртэйгөө очиж уулзсан. Эднийхээс цоохор сархигнагаа авчирч түрийвч хийдэг. Сая гэр бүлийн өдрөөр бид хоёрыг “Хөдөлмөрч өрх”-өөр шалгаруулсан. -Та гутал хийгээд гарсан өөдсийг нь ашиглаад бүтээгдэхүүн хийдэг гэсэн. Түүнийгээ танилцуулахгүй юу? -Би юм оёх их сонирхолтой. Илүү гарсан жижиг өөдсөөр нь бууны хуй, түлхүүрийн оосор, нохой гутлын тоног, мөн цүнх хийдэг. -Нэг гутал хэдэн төгрөгөөр гардаг вэ? -Өвөл, хавар, намрынх янз бүрийн ханштай. Доод тал нь 45-85, гоёлын арьснууд нь жаахан өндөр ч манай дээд үнэ нь 150-180 мянган төгрөгийн хооронд. Түүнээс орон нутагт 200-300 мянгаар худалдаж авах хүн олдохгүй. Бэрхийн гол үүсвэр нь жонш. Хүүхдийн гутал 25-40 мянган төгрөг. Хром 100-150 төгрөгийн үнэтэй. -Түрээсийн байрандаа сард хэдийг төлдөг вэ? -Сард 15 мянган төгрөг төлдөг. Дээрээс нь цэвэрлэгчийн цалин, цахилгааны мөнгө өгнө. -Таны цаашдын зорилго юу вэ? -Миний зорилго орон нутгийнхаа хэрэгцээг хангах, цаашид нөхөрлөлөө үйлдвэр болгоод явах юмсан гэсэн бодолтой ажиллаж байна. Гадаа хүйтэн, хүнд орчинд ажиллахын оронд эндээ гутлаа хийгээд суух нь биед хөнгөн байдаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

ШЕЗ-ийн даргаар Н.Мөнгөнцэцэгийг томилжээ

7 цаг 30 мин
Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг энэ сарын 30-наас эхлэн цахимаар олгоно

7 цаг 33 мин
"Монголын төр, засгийн бодлогоос бэлчээрийн асуудал орхигдсон"

Жамсрангийн Ундармаа гэж Хөвсгөл аймгийн Тариалан суманд дунд сургуулиа төгсгөөд

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ

Уржигдар 16 цаг 33 мин
Элчин сайд Дамбын Ганбат онц бөгөөд бүрэн эрхт элчин цол хүртлээ

Элчин сайд Дамбын Ганбат Онц бөгөөд бүрэн эрхт Элчин цол хүртлээ

Уржигдар 12 цаг 58 мин
“Зууны мэдээ” сонины Трэнд зочид 2024 оноо ингэж дүгнэв

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг

Уржигдар 06 цаг 00 мин
Хүүхдийн өмнөөс хэн ч гомдож болно

Амралтын өдрийг Хуягаагийн гэр бүл хамтдаа хөгжилтэй өнгөрөөж

Уржигдар 06 цаг 00 мин
Улстөрчийн хэн байсныг “улс төрийн тайз”-наас буугаад ард түмний дунд алхаж чадаж байгаа эсэхээс хар!

Сталин нэгэнтээ “Намайг үхэхээр миний шарил дээр баахан хог новш овоолох биз.

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын Ерөнхийлөгч асан “Цөмийн зэвсгийг хориглосноор гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ”

Цөмийн зэвсгийг хориглосноор илүү гэрэлт ирээдүйд хүрэх зам нээгдэнэ.

2024-12-26
Ч.Оюунцэцэг: “Тугалчин хүү” коллагентай тос бол жинхэнэ гайхамшиг

“Тугалчин хүү” коллагентай тос үйлдвэрлэгч “Doctor Bai” компаниас ханиад

2024-12-26