Ц.Буяндэлгэр: Номгон сумынхан ноолуураа Франц руу экспортолдог

2018-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг дарга Ц.Буяндэлгэртэй ярилцлаа.   -Номгон сумын хөгжлийн хэтийн бодлого төлөвлөгөөний талаар  тодруулахгүй юу? -Номгончууд Монгол Улсын Өмнөд хилийн зарим хэсгийг олон зуун жилээр сахин хамгаалж нүүдлийн соёл иргэншил, мал аж ахуйг хөгжүүлж ирсэн.  Үүнтэй уялдаад түүх дурсгал их бий. Малынхаа тоогоор аймгаа тэргүүлж, улсад ямааны тоогоор эхний V ордог. Газар нутгийнхаа хэмжээгээр аймагтаа II байрт ордог.  Хэдийгээр 2580 хүн амтай зах хязгаар нутаг ч гэсэн уул уурхайн нөөц ихтэй учраас хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэх хандлагатай байгаа. Цогтцэцийгээс  Хүннү ресурс, Цагаан дэлийн боомт хүртэл автозам тавихаар тендер зарласан байна. Малыг чанаржуулах, түүхий эдийг уламжлалт арга барилд тулгуурлан боловсруулах, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газар тариалангаа хөгжүүлж малын тэжээлийн ургамлыг тарих, бэлчээрээ хамгаалах гээд сумаа хөгжүүлэхэд бодож төлөвлөсөн ажил бий. Тэр дундаа бэлчээрийн менежментийг боловсронгуй болгох асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байгаа. Номгоноос Даланзадгад, мөн хилийн боомтууд руу зам тавьбал гадаад харилцаа хөгжинө. Иргэдийн боловсролын төвшинг дээшлүүлж ерөнхий боловсролын 12 жилийн сургуультай болох шаардлагатай байгаа. Үндэсний зан заншил, соёлын биет өвийг хамгаалж, идэвхжүүлэхийн зэрэгцээ үүнд түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Аймгаас хэрэгжүүлэх хөтөлбөрт  хилийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьсан. Сум харьцангуй хөгжлөөс хол учраас дэд бүтцийг хөгжүүлэх нь хамгийн тулгамдсан асуудал байдаг. Өндөр хүчдэлийн шугамаас өөр зам харилцаа, барилгагүй. Цаг үеэ дагаад малчид суурин соёл иргэншилтэй болж өвөлжөө, хаваржаандаа дулаан барилга барих шаардлага тулгарч байна. Манай суманд уул уурхайн  А лиценз дөрөв, 20 гаруй Х лиценз байдаг. Хамгийн гол нь тогтвортой уул уурхайг хөгжүүлэх бодлого баримтална. -Суманд ажлын байр хэр байна вэ? -Ажлын байр нэмэгдүүлж, малчдын орлогыг дээшлүүлэх үүднээс хэд хэдэн үйлдвэр байгуулахаар ярьж байна. Энэ онд Хятадын хөрөнгө оруулалтаар ясны үйлдвэр байгуулна. Өөрөөр хэлбэл, хог дээр хаягдаж байдаг ясыг эргэлтэд оруулж, шаазангийн  түүхий эд бэлтгэх юм. Ингэснээр малын гаралтай түүхий эдээ боловсруулж малчдын орлого нэмэгдэхээс гадна ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Эхний ээлжийн тохирсон яриа хэлцлээр нэг кг ясны үнийг 150 төгрөгөөс бууруулахгүй байх юм. Үйлдвэрийн хүчин чадал өндөр учраас зөвхөн Өмнөговь, Номгон сумын ясыг авах биш өргөн цар хүрээтэй ажиллана. Мөн Засгийн газрын төсөл хөтөлбөрт хамрагдаж  ямаа, ингэний сүүгээ түшиглэн  хуурай сүүний  үйлдвэр байгуулахад нэлээд анхаарч байна. -Засгийн газар, орон нутгаас өгч буй тусламжийн өвс, тэжээлийг малчдад хуваарилах асуудал хэл ам таталдаг. Танай сум малчдад ямар шалгуураар хуваарилдаг вэ? -Өвөлжилт сайнгүй байлаа. Хавар газрын доорх чийг муу байна. Өөр аймаг, сумын нутагт 50-аад  өрхийн 30 гаруй мянган толгой мал оторт гарсан. Засгийн газраас өвсийг үнэгүй, тэжээлийг хямдруулсан. Хөнгөлөлттэй өвс, тэжээлийн хүрэлцээ муу  байгаа учраас аль нэгэнд нь илүү өгөх биш шалгуургүйгээр бүх малчдад тэгш хуваарилсан. Өөр аймаг, сумаас өвс татаж малчдыг дэмждэг.  “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангаас 14 сая төгрөг хуваарилсныг өвс, тэжээл татаж малчдад өгсөн.  Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хамгийн чухал байна. Малын гаралтай түүхий эдийн борлуулалт малчид, манай сумын эдийн засаг, хөгжлийн эх үүсвэр. Малын гоц халдварт өвчний улмаас түүхий эдийг зах зээлд нийлүүлэхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.  Цаг хүндрэх сургаар малчид энэ жил цөөхөн мал төллүүлж байна. Сумын хэмжээнд төл мэнд бүрэн байна. -Ноолуурын ханш ямар байна. Үнэ хэр тогтвортой байдаг вэ? -Манай сум ноолуураа хамгийн өндөр хэмжээнд бэлтгэдэг. 200 гаруй мянган толгой ямаатай. Ноолуурын чанар нэлээд анхаарал татаж зарим тохиолдолд үнийг  орон нутгаас зохицуулах  тохиолдол ч гардаг. Хятад руу түүхий ноолуурыг хямдаар гаргаж байгаа учраас сумын хөгжлийн бодлого чиглэлд ноолуураа Хятад руу гаргахгүй гэсэн байр суурьтай байдаг. Харин сумын хоршоо Франц улстай гэрээ хийсний дагуу өнгөрсөн жил зургаан тонн ноолуур гаргасан. Ноолуур 59 мянган төгрөгийн үнэтэй байлаа гэхэд 72 мянган төгрөгөөр борлуулж байх жишээтэй. Энэ жил Франц руу 10 гаруй тонн ноолуур гаргахаар төлөвлөсөн. Мөн үнийг тогтворжуулахын тулд говийн ноолуурын стандартыг тогтоож олон улсад нийцүүлэх чиглэлээр Англитай хамтарсан судалгаа хийж байна. Малчид ноолуураа цэвэрхэн бэлтгэж, уут саванд хийхээс эхлээд стандарттай болж эхэлж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

2 цаг 11 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

2 цаг 11 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

11 цаг 59 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

15 цаг 31 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

18 цаг 32 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

18 цаг 44 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

19 цаг 51 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

19 цаг 52 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин