Р.Отгонтулга: Цахим засаглалын малгай хуулиа батлах хэрэгтэй

2018-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна.Энэ удаагийн зочноор Р.Отгонтулгыг урилаа.   МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУУРЬ ТАВИГДСАН   -Монгол Улсын хөгжлийг түүчээлэх боломж олон салбарт бий. Мэдээж хөдөө, аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрлэл, уул уурхай гээд бид уламжлал болгон хөгжүүлж ирсэн салбаруудыг нэрлэж болно. Нөгөөтэйгүүр, мэ­дээ­лэл, технологийн сал­барыг хөгжүүлэх бо­ломж бидэнд бий. Гэх­дээ манай улс энэ салбарыг бүрэн ашиглаж чадахгүй байгаагийн дээр итгэдэггүй. Энэ салбарыг хөгжүүлэн улсынхаа хөгжилд түүчээлэх салбар болгосон бодитой жишээг АНУ харуулж чадсан. Тус улсад дэлхийн хэмжээний корпорациуд технологийн салбарын хөгжлийг тод­хон харуулж байна. Монгол Улсын хувьд сүүлийн найман жилийн хугацаанд мэдээллийн технологийн дэд бүтцийг нь хөгжүүлсэн. Нийт орон нутгийн 98 хувьд технологийг нэвтрүүлэх шугамаа бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүн бүр ухаалаг утас хэрэглэж байна. Нийслэлийн иргэдийн 55 хувь нь гэртээ суурин компьютер, интернэтийн сүлжээтэй болсон. Түүнчлэн су­дал­гаанаас харахад Е-барим­тыг 800 мянга гаруй хүн программ хангамжийн төвшинд ашиглаж бай­гаа юм. Нөгөө талаас нь харвал, программ хангамж ямар төвшинд байгааг харж болно. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж, ашиг олж буй аж ахуйн нэгж бараг байхгүй. Гэвч энэ салбарыг хөг­жүүл­вэл, бизнес талаасаа ашигтай ажиллах бо­ломж­той гэдгийг НӨАТУС-ийн төсөлтэй хамт­ран ажилласан кассын машины хөгжүү­лэлт хийж байгаа компа­ниу­дыг нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, суурь хураамжаараа санхүүждэг, тогт­мол орлоготой модель­той болсон юм. Анх НӨАТУС-ийг нэвтэрч байхад Монгол Улсад 30 хүрэхгүй прог­рамм хангамжтай касстай байсан бол өдгөө 120 гаруй кассын программ хангамжийг хөгжүүлсэн байгаа юм. Түүнчлэн томоохон компаниуд байгууллагад зориулсан программыг хөгжүүлдэг.   МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ БА ТООН МЭДЭЭЛЭЛ   -Технологийн сал­барыг хөгжүүлэхэд тө­рийн оролцоо чухал. Үүний тулд улсаа удирдаж байгаа улстөрийн ал­бан тушаалтнууд мэдээл­лийн технологийн ойл­гол­тыг сайтар авсан байх шаардлагатай. Ингэс­нээр энэ салбарын давуу тал, хүчийг хэрхэн ашиглаж улсын хөгжилд нөлөөлөх үзүүлэлт бол­го­ход анхаарах хэрэг­тэй. Жишээлбэл, НӨАТ-ын системийг дөчин монгол инженер хөг­жүүлсэн. Мэдээж хам­тарч ажилласан олон байгууллагын орол­цоо­тойгоор төсвийн орло­гыг 1.4 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн шүү дээ. Хамгийн гол нь тех­нологийг зөв ашигласан учраас сайн үр дүн гарч байгаа юм. Мэдээллийн техно­логи гэдэг “бүртгэл” гэсэн үг. АНУ-ын бү­хий л салбарынх нь мэ­дээ­лэл статистик тоо­гоор илэрхийлэгддэг. Тэрхүү тоон үзүүлэлтээр ту­хайн хүнд үнэлгээ өгч санхүүжүүлдэг тог­толцоотой. Жишээлбэл, тухайн ажилтан ажлын цагтаа ямар ажил хийснийг нь бүртгэлжүүлдэг прог­рам­мыг компьютерт нь суурилуулсан бай­на. Ин­гэс­нээр хэдэн цаг фэйс­бүүкт орсон, тэр нь ажилтай нь хол­боо­той байсан эсэх, аж­лын бүтээмжид хэр­хэн нөлөөлсөн зэргийг тодорхойлно. Энэ мэт­чилэн бүхий л мэдээллийг нь нэг бүрчлэн бүртгэнэ. Түүнийг үндэслэн ца­линг нь тооцдог. Өөрөөр хэлбэл, нийгэм, эдийн засгийн бүхий л мэ­дээ­лэл бүртгэлд тулгуурлан статистикаар илэр­хийлэгдэж байгаа нь бодит үнэлэмжийг бий болгоход чухал нөлөө үзүүлдэг хэмээн судлаачид тайлбарласан байдаг.   БҮРТГЭЛИЙН МЕХАНИЗМ БА ШУДАРГА АЖИЛЛАХ ТОГТОЛЦОО   -Манай улсын хувьд мэдээллийн технологийг ашиглан дэвшил гаргах боломж бий. Зөв бүрт­гэ­лийн механизмтай болс­ноор статистикийг хуурах боломжгүй учраас шударга ажиллах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, технологийн давуу талыг ашиглан ажил хийж байгаа хүмүү­сийн үзүүлэлтээр үнэлгээ өгдөг болсноор хэн нэгэнтэй барьцах шаардлагагүй болно. Түүнч­лэн хэн нэгнийг юу ч хийхгүй байж бусадтай ижил хэмжээний цалин авч байна гэж хардах ч хэрэггүй болох юм. Учир нь манай улсын төрийн албан хаагчдыг ажлын цагийг үр бүтээлгүй өнгөрүүлдэг, хэтэрхий данхар бүтэцтэй гэх мэт­чилэн шүүмжлэл гардаг. Тэгвэл төрийн бай­гууллагаас эхлээд бүхий л компьютерт нь программ суурилуулах хэрэгтэй. Ингэс­нээр тухайн ажил­тан өдрийн турш ямар сайтаар орсон, ямар мэ­дээ­лэл боловсруулсан, хэ­дий хэмжээний доку­мент бэлдсэн, хэдэн мэйл явуулсан. Түүнчлэн албаны утсаар хэдэн минут ярьсан, түүнээс хэдэн хувь нь хувийн чанартай байсан бэ гэх мэт­чилэн нарийн мэдээллийг харж болно. Энэ мэтчилэн программ хангамжийн салбараа хөгжүүлж улсынхаа хөгжилд хөшүүрэг болгох учиртай. Нөгөөтэйгүүр аливаа байгууллагад алба хаших гэж байгаа хүний ажлын бүтээмж ямар төвшинд байгаа талаар мониторинг хийж болох юм. Ингэснээр танил тал, арын хаалга хэрэглэх боломжгүй болно. Яагаад гэвэл, тухайн ажлын байранд тэнцэх эсэх нь хэн нэгэн хүнээс шалтгаалахгүйгээр шууд тодорхойлогдоно гэсэн үг. Тэгэхээр Засгийн газар шийдвэр гарган бүх тоон үзүүлэлтийг хэрэг эрхлэх газрын мэдээллийн баазад цуглуулах боломжтой. Үүний тулд 3-4 сарын хугацаа зарцуулагдах юм. Эцсийн дүндээ төрийн албанд итгэхээ байсан ард түмэндээ бодит мэдээллийг хүргэж, “муу” нэрээ цэвэрлэж болно.  
БЛИЦ Боловсрол: ШУТИС-Мэдээллийн технологийн бакалавр Хэлний мэдлэг: Англи Ажлын туршлага: 2005-2007 он Мобиком корпораци инженер 2007-2009 он Мобинет ХХК инженер 2010-2013 он Харилцаа холбоо зохицуулах хороо Ахлах мэргэжилтэн 2013-2014 Монгол Улсын Ерөнхий сайдын Мэдээллийн технологийн зөвлөх 2014-2016 он ТЕГ-ын дэргэдэх НӨАТУС хөгжүүлэх төслийн нэгжийн захирал 2016 оноос Гааль, татварын мэдээллийн технологийн төвийн Ерөнхий захирал асан
  ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ САНХҮҮЖИЛТ ДУТАЖ БАЙНА   Технологи гэдэг нь үйлдэл бүрийг бүртгэн, боловсруулалт хийж, өөрт хэрэгтэй мэдээллийг харж шийдвэр гаргахад ашиглаж болно. Төр прог­рамм хангамжийг зөв ашиг­ласнаар тодорхой үр дүнд хүрсэн жишээ бий. Тухайлбал, Эстони улс бүх яам, тамгын газартаа технологи нэвтрүүлэн тоон үзүүлэлтийг хяна­даг. Харин тэрхүү үзүүлэлт­дээ зорилт тавьж, түү­нийг нь бүх хүн харах боломжийг бүрдүүлсэн байдаг. Ингэснээр хү­мүү­сийн төрдөө итгэх ит­гэл гурав дахин өссөн бай­гаа юм. Тиймээс энэ жишээг бид улсдаа нутаг­шуулахын тулд мон­гол инже­нерүүдээрээ хийлгэж болно. Техно­ло­гийн салбарт санхүү­жилтийн асуудал тулгам­даж байна. Улсдаа дээ­гүүрт орох компаниуд ч хам­гийн сүүлд мэдээл­лийн технологидоо хө­рөнгө оруулдаг. Гэтэл төрийн зүгээс дий­лэнх санхүүжилтээ гад­наас босгож бай­гаа­­гаас улбаалан га­даа­­даас программ хан­гамж худалдан авч нутаг­шуу­лахыг оролддог. Сүү­лийн 15 жилийн үйл яв­цаас харахад тоног төхөө­рөмжийн төслүүд амжилттай болсныг хү­лээн зөвшөөрнө. Харин гадны зээл тусламжаар хийсэн программ хан­гамжийн төсөл амжилтгүй болсон байдаг. Тэгэхээр манай улсад хамааралтай мэдээллийг хэн нэгэн гадны хүнээр зохион бүтээлгэнэ гэдэг эрсдэл. Тиймээс программ хан­гам­жийн чиглэлээр мэр­гэшсэн боловсон хүч­нийхээ потенциалыг ашиглах хэрэгтэй. Энэ нь улсынхаа аюулгүй байдал болоод ажлын байр нэмэгдүүлэхэд чухал алхам болно. Ер нь нийгэмд тул­гамд­сан, асуудал дагуул­сан зүйлсийн цаана бүрт­гэлийн механизм байдаг. Хэрэв бүхий л мэдээллийг нэг бүрчлэн бодитоор бүрт­гэвэл гарах үр дүн нь эерэг байна. Жишээлбэл, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асууд­лыг шийдвэрлэхийн тулд хэн нэгэн дарга тухайн эмнэлэгт очиж үзэхээс илүүтэй программ хангамж суурилуулах хэрэгтэй. Тэрхүү мэдээл­лийг нь бүхий л хүн харах боломжийг бүрдүүлэх ёстой. Ингэснээр ямар нэг хүнээс шалтгаалахгүйгээр санхүүжилт шаардлагатай эсэхийг статистик мэ­дээл­лээс харж болох юм. Түүнчлэн тухайн үйл­чилгээнд хүн бүр өө­рийн саналыг өгдөг байх хэрэгтэй. Ингэхдээ цахим гарын үсгээр батал­гаажуулж, эзэнтэй болгох нь үнэлэлт өгөхөд илүү шударга байх болно. Одоогоор хүмүүсийн саналыг авч байгаа ч чухам хэн гэдэг хүн өгсөн бэ гэдэг тодорхойгүй учраас бас л хүмүүсийн итгэл төрүүлдэггүй.   ЦАХИМ ЗАСАГЛАЛ БА ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН   -Монгол Улсад тех­но­логийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Учир нь 21 аймагт хувааг­дан тархай, бутархай амь­дарч байгаа тул  төрийн үйл­чилгээг авч буй ир­гэнд хүндрэл, чирэгдэл уч­руулахгүй байх нь чухал. Өөрөөр хэлбэл, гэртээ байгаа компьютер, эсвэл гар утсаа ашиглан төрийн үйлчилгээг авч бол­но шүү дээ. ОХУ-д 2020 он гэхэд нэг ч иргэн тө­рийн үйлчилгээг бай­гууллагад очиж авах­гүй гэдэг ганцхан өгүүл­бэрийг хуульдаа оруулан баталчихлаа. Энэ нь авлига, хээл хахуулийг арилгахаас гадна асар их хөрөнгө, үргүй зардал, цаг хугацааг хэмнэнэ. Бүр тодруулбал, технологийн дэвшлийг ашиглан мэ­дээл­лийн программаар дам­жуулж төрийн үйл­чилгээг хүргэх юм. Анх ТҮЦ машиныг са­наа­чилж байх үед шүүмж­лэлтэй хандаж байсан хүмүүс бий. Тухайн үед өрх бүр компьютер ашиглах болсон тул гудамжинд тавьсан машинаас тодор­хойлолт авах нь юу л бол гэдэг байлаа. Гэтэл хэсэг хугацааны дараа энэ нь зөв шийдэл байсныг хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр нийт өрхийн 55 хувь нь компьютертэй гэж байгаа ч үлдсэн 45 хувиа хэрхэх вэ гэдэг асуудал гарч байгаа юм. Тэгэхээр 108 ширхэг ТҮЦ машин байрлуулах уу, компьютергүй хэсгээ компьютертэй болгох уу гэдэг сонголт байсан юм. Мэдээж 108 ширхэг ТҮЦ машин нийтийн дунд байршуулах нь зардал хэмнэх боломж байлаа. Одоо энэ системийг гэрээсээ хэрхэн авч болох вэ гэдэг талд хөгжүүлэлт хийх хэрэгтэй. Манай улс цахим засаглалыг хөгжүүлэхдээ Эстони улсын хэлбэрийг ашиглах нь илүү ойр буух болов уу. Учир нь хүн амын тоо, газар нутаг гээд ижил төстэй зүйлс олон бий.   КАССЫН СИСТЕМЭЭР МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭДЭГ АНХНЫ УЛС   Мэдээллийн техноло­гийн салбарт манай за­луус толгой цохиж яваа. Гэтэл түүнд нь төр засаг нь итгэхгүй байгаа нь харам­салтай юм. Бид “1111”, “ТҮЦ” машин, НӨАТ-ын системийг бий болгосон. Энэ бүгдэд монгол инже­нерүүд ажилласан. Тиймээс технологийн салбарт тэсрэлт хийх хэ­рэг­тэй. Түүнийгээ дэл­хий даяар сурталчлан хө­рөнгө босгох эх үүсвэр бол­гох учиртай. Манай улс татвараа бүрэн хураахын тулд иргэдээ санхүүжүүлэх механизмыг ашиг­лахыг зорьсон. Ингээд НӨАТ-ын системийг хэ­рэг­жүүлэн аж ахуйн нэгжийн худалдан авал­тыг бүртгэхийн тулд кассын системд нь татва­рын мэдээллийн сан руу мэ­дээлэл илгээдэг технологийг нэвтрүүлсэн анхны улс. Бусад орны тухайд банкны бо­лон бусад системээр дам­жуул­даг. Харин Монгол Улс бие даасан систем хийж чадсан. Азийн бүс нут­гуудаас сайн турш­лагаа хуваалцаач гэсэн санал ирж байгаа юм билээ. Тэгэхээр үү­нийг Монгол Улсын Засгийн газар буцалтгүй тусламжаар Азийн бүс нутагт нэвтрүүлбэл дахин туршлага болно. Дэлхий дээр санал зөвлөлддөг, олон улсын төвшинд тех­нологио хуваалцах гар­цыг бий болгох хэрэг­тэй. Миний хувьд Тай­вань, Словак улсын тех­но­логийн салбарыг судалж байсан. Тэд дотооддоо амжилттай нэвтрүүлсэн системийг гадны улс оронд нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн сурталчилгаа сайн явуулдаг. Энэ нь дотоодын амжилт дэл­хийн хэмжээнд үнэлэг­дэхийн зэрэгцээ ул­сын нэр хүнд болон техно­логийн салбарт маш том дэвшил болж эдийн зас­гийн хөшүүрэг болгох боломж.   ТОГЛООМЫН ДҮРЭМ ТОДОРХОЙГҮЙ   Мэдээлэл техноло­гийн салбарыг хөгжүү­лэхийн тулд ашиглах, зохион байгуулалт хийх шилдэг удирдагч дутагдаж байна. Банкны салбарт өөрийн бие даасан хууль байгаа учраас хөгжсөн. Харин манай салбарт хууль эрх зүйн орчин бүр­дээгүй. Тэгэхээр прог­рамм хангамжийн салбарт Цахим засаглалын ту­хай хуультай байх учир­тай. Эстони улсад Цахим засаглалын тухай хууль нь малгай хууль болдог бөгөөд түүнийг дагаад таван дэд хууль батлагдсан байдаг. Би эдгээрийг англи хэлнээс орчуулсан байгаа. Гэхдээ цахим мөнгөний тухай, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим гарын үсэгний тухай хуулийг нь салгаж байгаад баталсан. Тэр дунд хувь хүний мэдээллийн аюул­гүй байдлыг хуульчилсан байдаг учраас мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангаж болох юм. Тиймээс манай улс цахим засаглалын малгай хуулиа батлах хэрэгтэй.     Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 29 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 14 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 22 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин