Б.Цацралт-Од: Эрүүл монгол хүн л улс орныг хөгжүүлнэ

2018-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тэргүүн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Б.Цацралт-Од оролцлоо.   ҮНЭТ КАПИТАЛ БОЛСОН МОНГОЛ ХҮН ЭРҮҮЛ БАЙХ ЁСТОЙ Улс орон хөгжиж байгаад хүн бүр итгэдэг. Хөгжлийн гарц, шийдлийг илүү оновчтой байлгахын тулд хамгийн түрүүнд үнэт капитал болсон монгол хүн эрүүл байх ёстой. Мөн эрүүл, саруул алс хэтээ харсан ухаалаг байх хэрэгтэй. Энэ улсын гурван сая 300 мянган хүн эрүүл, ажилтай, орлоготой байхад л болно доо. Үүнд нь төр засгийн бодлогоор дэмжээд өгөх хэрэгтэй. Жишээ нь эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа. Удахгүй улсдаа оношлогоо, шинжилгээний төвтэй болно. Гадаад руу урсаж байгаа монголчуудын мөнгө халаасандаа үлдэнэ. Төр засгийн шийдвэр гаргагчид эх орноо гэсэн сэтгэхүйтэй байж, үр хүүхэд минь энэ улсад үлдэнэ гэдгийг бодох хэрэгтэй. Монголчуудын дундаж наслалт 67.5 байна. “Миний эрүүл мэндийг төр хамгаалах ёстой” гэсэн хандлага бидэнд байна. Мэдээж төр хамгаалах ёстой. Гэхдээ хувь хүн өөрийгөө хамгаалдаг, өөртөө мөнгө зарцуулдаг болмоор байна. Бид машинаа жил бүр оношлогоонд оруулдаг биз дээ. Торгууль төлөхгүйн тулд үүнийг хийлгээд хэвшчихсэн байна. Тэгвэл өвчин тусахгүйн тулд яагаад өөртөө мөнгө зарцуулдаггүй юм бэ. Хэчнээн сайхан машин унаж, үнэтэй хувцас өмсөөд эрүүл биегүй бол яах билээ. Нэг нэгнийхээ дээр гарах гэсэн сэтгэхүйгээс салах ёстой юм. Тэгэхээр ерөнхий зарчим бол хүн ажилтай, орлоготой байхын тулд өвчингүй л байх ёстой. Нэгдүгээрт, бие махбодийг барьсан өвчин байна, хоёрдугаарт бие махбодийг барихгүй мөртлөө сэтгэц хямраадаг сэтгэлзүйн өвчин байна. Монгол хүн аль алийг нь тусчихаад байгаа юм. Хэрэв сэтгэлзүйгээ хямраахгүй бол тэр бүр биеийн өвчинд нэрвэгдэхгүй. Монголчуудын өвдөж байгаа шалтгааныг товч хэлэхэд хүнсний аюулгүй байдал. Энэ талаар дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй, бид бүгд мэдэж байгаа. Дараагийнх нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйл. Хэчнээн олон залуу Солонгосыг зорьж байна. Хэдэн төгрөгний төлөө чийгтэй оронд гүрийтэл ажиллаад, эцэст нь биегүй болчихоод эх орондоо ирж байна. Хэрэв эндээ хангалттай цалинтай ажлын байртай байсан бол монголчуудын өвчлөл хамаагүй бага тоотой бай­на байх. Хамгийн сүүлийн шалтгаан гэвэл хүмүүс хоорондын харилцаа. Жишээ хэлэхэд, бид эмчид үзүүлчихээд баяртай, баярлалаа гээд гарахын оронд зарим нэг нь одоо би хаана очих вэ гэж хэлдэг. Жижигхэн юм шиг хэрнээ нэг нэгэндээ урам өгөх, эерэг уур амьсгалтай байх, талархаж сурах, өөдрөг байх нь эрүл байх хамгийн том хөшүүрэг юм шүү.   ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТА ӨӨРӨӨ ХАМГААЛНА Нэг япон хүн шөнө гарцаар гарахдаа ногоон гэрэл хүлээгээд л зогсоод байж. Зам ямар ч хөдөлгөөнгүй байхад шүү дээ. Олон нийтийн сүлжээгээр тархсан энэ бичлэгний талаар тэр хүнээс асууж л дээ. “Замын хөдөлгөөн байхгүй байхад та яагаад гэрлэн дохио хүлээгээд зогсоод байна вэ” гэж асуухад “Эргэн тойронд байгаа барилгуудын аль нэг цонхноос намайг хүүхэд харчихвал яах юм бэ” гэж хариулсан байгаа юм. Хүүхдэд муу үлгэр дууриалал үзүүлэхгүйн тулд дүрэм журмаа тэгж л дээдэлж байна. Япон улсад ерөнхий боловсролын сургуульд нь эхлээд эх оронч сэтгэлгээ суулгах хичээл ордог. Дараа нь эрүүл мэндийн боловсрол олгох хичээл ордог. Тус улсын эрүүл мэндийн даатгалын систем нь 70, 30 гэсэн харьцаатай. 70 хувийн төлбөрийг Засгийн газар нь даадаг. 30 хувийг нь тухайн хүн халааснаасаа гаргадаг. Тэгэхээр эрүүл мэндийн боловсролыг багаас нь ухамсарт нь суулгаад өгчихдөг. Жилдээ хоёр удаа ажилчдаа шинжилгээнд заавал хамруулдаг. Хугацаа нь болоход сануулга өгдөг. Сануулга өгөхөөс өмнө шинжилгээндээ хамрагдах ёстой гэдгийг япон иргэн бүр ухамсарласан байдаг. Нэг хүн халдвар авахад нийт ажиллах хүчинд нөлөөлөх учраас энэ асуудалд ажил олгогч, ажилтан хоёулаа маш хариуцлагатай ханддаг. Харин манайд эсрэгээрээ өвдөөд, бүр болохоо байгаад зовиур өгөөд өв­дөөд ирэхээрээ л эмнэ­лэгт ханддаг. Зас­гийн газраас баталсан үн­дэсний хөтөлбөр, олон ул­сын эрүүл мэндийн бай­гуул­лагуудын тусламж, дэмжлэгээр үе шаттай арга хэмжээ аваад байгаа хэрнээ сүрьеэгийн халд­вар, тархалт буурахгүй байгаагийн бас нэг том шалтгаан нь хувь хүний хариуцлага шүү дээ. Тэр хүн өвч­нөө эдгээхийн тулд, бас бусдад халдаах­гүй байхын тулд эм, эм­чил­гээгээ тууштай 6-12 сар хийлгэх хэрэгтэй. Тэг­вэл сүрьеэ бүрэн эдгэр­дэг өвчин. Өнөөдөр ма­най хүүх­дүүдийн дунд сүрьеэ­гийн халдвар өндөр байна. Тэгэхээр таны эрүүл мэндийг төр биш, аав ээж чинь биш, өөрөө хамгаалах юм байна шүү, би эрүүл байж хайртай хүмүүс минь эрүүл байна гэдэг ухамсрыг багаас нь суулгаж өгөх нь хамгийн зөв шийдэл.  Энэ шийдлийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайдтай хамт­раад хийж чадлаа. Энэ бол маш том алхам болсон. Ирэх жилээс ерөнхий бо­ловс­ролын сургуулийн хө­төл­бөрт эрүүл мэндийн бо­ловс­рол олгох хичээл ороод явна гэж бодож байна. Дээрээс нь бид өөрийгөө хамгаалахын тулд амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Спортоор хичээллэж, стресссээ тайлж сурах хэрэгтэй байна. Хамгийн түрүүнд элгэнд нөлөөлдөг, гэмтээдэг хүчин зүйл бол стресс байдаг. Вирусгүй хэрнээ элэг өвчлөөд байгаагийн шалтгаан нь ердөө стресс.  Ажил бол хэзээ ч дуусахгүй. Хүн ажлыг дуусгаж сурах хэрэгтэй. Ажлыг цагт нь өндөр бүтээмжтэйгээр дуусгачихаад бусад цагийг зөвхөн гэр бүлдээ зориулах ёстой. Хүний амьдралд хамгийн чухал зүйл бол ажил хөдөлмөрөөс гадна гэр бүл. Ажиллаж ядарсан хүн гэртээ очоод зурагт тэврээд, эсвэл утас хараад суучихдаг. Түүний оронд хүүхдүүдтэйгээ ярилц л даа. “Миний хүү өдөрт гур­ван удаа шүдээ, гараа бас байнга угааж бай­гаа­рай. Шүд нь эрүүл бол бие нь өвддөггүй юм. Өглөө босоод сүү ууж байгаа­рай. Өглөө юм идэж бай­вал дархлаа сайтай бай­даг юм” гээд өдөр бүр хүү­хдүүд­дээ цаг гаргаад яриад байвал таны хүүх­дийн ирээдүйд, эрүүл мэн­дэд маш том хөрөнгө оруу­лалт болно. Аливаа зүйл жижгээс л эхэлдэг биз дээ. Миний хувьд улсын онцгой обьектод цаг наргүй ажилладаг ч гэр бүлдээ зориулах багахан цагаараа аль болох цэвэр агаарт хамтдаа гарч Монгол орныхоо байгалийн сайх­ныг мэдэрдэг. Хүн бол байгаль, нийгмийн амь­тан юм. Тэгж байж л энэ стрессээс салахыг хи­чээж байна. Мөн аль болох нийг­мийн стрессээс хол бай­хыг хичээдэг. Манайхан машин барих­даа хүртэл өмнөх, хажуу дахь жолоочдоо уурлаад бухимдаад явдаг шүү дээ. Үр дүн нь юу гэвэл өөрийн чинь болоод тэр жолоочийн эрүүл мэнд л хохирно. Стресс гэдэг тийм л аюултай.
БЛИЦ:   Боловсрол: 1991 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн сургууль 1991-1997 онд АУИС-ийн Эмчилгээний анги 1997-1999 онд ЭМШУИС-д Физиологийн тэнхимд Анагаах ухааны магистр 2004-2008 онд Япон улс Жичигийн Анагаах Ухааны  Их Сургуульд элэгний вирүс судлалаар Анагаах ухааны доктор   Ажилласан байдал: 1997-2009 ЭМШУИС-ийн физиологийн тэнхимийн магистрант багш, ахлах багш 2009-2013 Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал 2013-2015 Анагаах Ухааны Хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга 2016 оноос одоо хүртэл Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Тандалт сэргийлэлт эрхэлсэн тэргүүн дэд захирал
ЧАДВАРТАЙ ЭМЧ НАРАА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ДЭМЖЭЭД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ Хувь хүн өөрийн эрүүл мэндийг хамгаалахаас гад­на төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлэх ёстой. Дээрээс нь олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээ­лэл хөгжихийн хэрээр өв­дө­хөөсөө өмнө оношлогоо шинжилгээнд хамрагдах нь харьцангуй сайжирч байгаа. Засгийн газраас ч тодорхой ажлуудыг үр дүнтэйгээр хийж байна. “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлээд амжилттай явж байна. Манай салбарын сайд “Эрхэм баян эрүүл мэнд”, “Эрүүл шүд” аяныг санаачлан явуулж эхлээд байна. Монголчууд элгээрээ энх амгалан, элэг нэгт гэж зүгээр ч нэг яриагүй. Мөн хүний 32 шүд эрүүл байвал бие нь эрүүл байна. Мөн уушигны хатгааны вакциныг бүх дүүрэгт нэвтрүүлэн хийж эхлээд амжилттай, хамралт нь ч сайн байна. Удахгүй товлолд оруулах гэж байна. Гол нь Засгийн Газрын төвшиндөө сайн ойлгуулж, салбарыг хөг­жүүлэх гарцыг ухаалгаар харж байна гэдэг эрүүл мэндийн салбартаа сайн менежер хийж чадаж байна гэсэн үг юм. Мөн манай эмч, эрдэмтэн, судлаачид дэл­хийн төвшинд үнэлэг­дэхээр гайхалтай сайн чад­вартай болсон. Ганц ду­таг­даж байгаа зүйл нь тоног төхөөрөмж. Ганц хоёр жишээ хэлэ­хэд ангиографийн аппарат гээд судасны оношил­гоо­ны аппаратыг бүсчилсэн байд­лаар цаашид аймаг бүрт суурилуулчихвал зүрх­ний цочмог шигдээ­сийг богино хугацаанд онош­лоод эмчлэх бо­ломж­той болно. Хуу­чин нийгмийн үед сүрьеэгийн диспансерууд гэсэн хянал­тын тогтолцоо байсан. Айргийн эмчилгээний сувиллууд байсан. Сүрьеэ бол агаар сайтай орчинд эдгэдэг өвчин. Энэ мэт зохицуулалтуудыг хийгээд өгвөл их өөрчлөлт гарна. Тэгэхээр улс орны хөг­жил ярихдаа эдийн засаг, нийгэмтэйгээ зэрэг­цээд монгол хүний эрүүл мэндийг хамтад нь анхаа­рах хэрэгтэй. Эрүүл монгол хүн л улс орныг хөгжүүлнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 38 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 38 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 26 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин