Т.Гэрэлцэцэг: Балетын удирдаачид нот руугаа харах боломж олддоггүй

2018-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Энэ удаагийн дугаарын зочноор УДБЭТ-ын концертмейстер, Монголын анхны эмэгтэй удирдаач Туулайхүүгийн Гэрэлцэцэгийг урилаа.   -Та Монголын анхны эмэгтэй удирдаач болж, дуурийн урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж байна. Баяр хүргэе? -Баярлалаа. Удирдаач мэргэжлээр саяхан дипломоо амжилттай хамгааллаа. Удахгүй театртаа ирж ажиллана даа. -Өмнө нь ажиллаж байсан театртаа, дассан хамт олонтойгоо дахин ажиллана гэхээр сайхан байна уу? -Би театртаа концерт­мейстерээр 20 гаруй жил ажилласан. Энэ хамт олон амьдралын минь нэ­гээхэн хэсэг гэж ойлгож бол­но. Тиймээс уран бүтээл­чидтэйгээ илүү ихийг хийхийн төлөө хөдөл­мөрлөх болно. -20 жил гэдэг хүний амьдралын багагүй хугацаа шүү? -Тэгэлгүй яахав. 17 настай жаахан охин байхдаа театр хэмээх энэ ариун сүмийн босгоор алхаж, өдийг хүртэл урлагийн сайхныг мэдэрч, түүгээр өөрийгөө хөглөж явна. Магадгүй сонгодог урлаггүйгээр өөрийгөө төсөөлж чадахааргүй болсон байх. -Би таныг 17 настайдаа анх театрт хөл тавьсан гэж бодохгүй байна. Өмнө нь аавыгаа дагаад ирж байсан байх? -Театрын уран бүтээлчээр 17 настай байхдаа ирж байсан. Түүнээс өмнө мэдээж аавыгаа дагаад ирэлгүй яахав. Хүүхэд нас минь энэ ягаан байшинд л өнгөрлөө шүү дээ. Харин гурван настай байхдаа үзэгчийн хувиар анх театртай танилцаж байсан юм байна. -Таны эмээ бас энэ театрт насаараа хөгжим­чин хийсэн гэж байсан? -Эмээ минь театрт хийл хөгжим тоглодог бай­сан. Намайг дагуулж явах их дуртай. Хань татаад л . Тэр үеэс театрын бү­х тоглолтын хам­гийн жаахан, хамгийн үнэнч үзэгч нь би байдаг байлаа.  -Тэр үеэс сэтгэлд тань үлдсэн сайхан дурсамж байдаг л байх даа? -Хүүхдэд зориулсан “Шидэт ваар” гээд хошин дуурь үзэж байснаа мартдаггүй юм. Том вааран дотроос хүмүүс гарч ирж дуулахад нь их сониучирхаж, гайхдаг байсан. Мөн “Жизель” бүжгэн жүжгийг их үзсэн. Эмээ минь дор хөгжим тоглоод сууж байхад эмээгийнхээ дээх нь зогсч байгаад үздэг байлаа. Жаахан байсан учир харагдахгүй болохоор нь өлмийгөө өргөж байгаад л үздэг байснаа мартдаггүй. -Таны аав дуурийн театрын нэрт удирдаач Н.Туулайхүү. Ааваасаа удирдаачийн хувьд, хүний хувьд их олон зүйлийг сурсан байх даа? -Аав минь надад анх удирдаач болох санал тавьсан юм. Их олон жил хүн хайж, ажиглаж явсан юм билээ. Гэвч санаанд нь нийцэх хүн ховор байсан гэсэн. Тиймээс намайг “Чи л чадна. Дэлхийн олон оронд эмэгтэй удирдаачид бий” гэж урам өгсөн. Ааваасаа их олон зүйлийг одоо ч сурсаар явна. Аав минь их хөдөлмөрч хүн. Ялангуяа, сонгодог урлагийн төлөө цохилох зүрхтэй. Энэ сайхан чанарыг нь өвлөж авахсан гэж хүсдэг. -Анх удирдаач болох санал тавихад нь эргэлзэх бодол төрсөн үү? -Монголд эмэгтэй удирдаач байхгүй. Тиймээс өөрийгөө чадах болов уу гэж бодох үе байсан. Гэхдээ аав минь надад итгэсэн болохоор тэр итгэлийг нь алдахыг хүсээгүй. -Аавдаа зэмлүүлэх үе гардаг уу? -Уран бүтээл бүхний минь хамгийн эхний үзэгч нь аав минь байдаг. Загнахаасаа илүү надад их урам өгч, хурцалсныхаа дараа тэр хэсэгтээ анхаа­раарай, тэгэх хэрэгтэй байсан шүү гэж зөвлөдөг. [caption id="attachment_34745" align="alignnone" width="645"] “Аав минь их хөдөлмөрч хүн. Ялангуяа, сонгодог урлагийн төлөө цохилох зүрхтэй. Энэ сайхан чанарыг нь өвлөж авахсан гэж хүсдэг”[/caption] -Та дипломоо “Хунт нуур” бүжгэн жүжгээр хамгаалсан гэж байсан? -Дэлхийн балетын урлагийн ноён оргил болсон “Хунт нуур” бүтээлээр дипломоо “онц” дүнтэй хамгаалсан. Тавдугаар сард дипломоо гардаж авна. -Удирдаач болоход хамгийн эхэнд ямар төлөвшлийг өөртөө суулгах ёстой вэ? -Хөгжмийн мэдлэг, сонсгол сайтай байхаас гадна гарын хөдөлгөөн, биеийн байдал их чухал. Хэтэрхий жижигхэн биетэй бол хөгжимчиддөө харагдахгүй байх жишээтэй. Энэ мэт удирдаач хүн их олон шалгуурыг давдаг. -Та дуурийн удир­даачаар мэргэшинэ гэж байсан. Энэ нэр томъёог өмнө нь сонсч байгаагүй юм байна? -Би балетын концерт­мейстерээр ажиллаж байсан. Энэ 20 жилийн хугацаанд 30 гаруй балетад тасралтгүй ажиллажээ. Театрт тавигдсан бүх бүтээлийн хөгжмийг бараг цээжээр мэднэ. Балетын удирдаач болоход миний концертмейстер хийж байсан туршлага их нөлөөлсөн. -Гэхдээ концерт­мейстер, удирдаач хоёр асар ялгаатай? -Тэгэлгүй яахав. Концертмейстер бол гараа хөдөлгөөд, өөрөө л тоглоно. Харин удирдаач бүх хөгжимчинг удирдаж, тэдний аялгууг нэгэн цэгт уялдуулж, ая танг нь нийлүүлнэ гэхээр илүү хүнд, мэдрэмж шаардсан ажил л даа. -Балет удирдахдаа та ямар арга барилыг эрхэмлэдэг вэ? -Бүжигчдийнхээ онцлогийг их хардаг. Тэд зарим өдөр эрч хүчтэй байдаг бол хааяа жаахан хүндэрчихдэг. Мэдээж хүн юм чинь сэтгэл санаа, биеийн байдлаас болоод өдөр бүр тайзан дээр гарахдаа харилцан адилгүй байдаг. Тэр бүхнийг удирдаач харж, ажиглаж, мэдэрч байх хэрэгтэй. Дуурийн удирдаач хүн дуучнаа сонсч удирддаг бол балетын удирдаачид нот руугаа харах боломж олддоггүй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

4 цаг 24 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

4 цаг 24 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

14 цаг 12 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

17 цаг 44 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

20 цаг 45 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

20 цаг 58 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

22 цаг 4 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

22 цаг 5 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

Өчигдөр 06 цаг 00 мин