Б.Мөнхзул: Гурван тэрбумын босгыг өсгөх шаардлага бий

2018-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Бизнес, хөгжил” буланд МҮХАҮТ-ын тэргүүлэгч гишүүн, “Жүр үр” компанийн дэд захирал Б.Мөнхзулыг урилаа.   -Манай улсад бизнесийн салбар хөгжөөд 20 гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд гарсан өөрч­лөлтүүд, тэр дундаа биз­нест тулгамдсан асуудал нь татварын орчин гэдэг. Та юу гэж үзэж байна? -Монгол Улс зах зээлд шилжээд 28 жил болсон. Хэрэв хүнтэй зүйрлэвэл, амьдралын хэв маяг нь тогтох тийшээ хандаж байгаа үе гэсэн үг. Тэгэхээр манай улсын компаниуд энэ цаг хугацааг давж ямар төв­шинд хүрэх эсэхээ тодор­хойл­чихсон байна.   Зарим компани аль хэдийнэ дэлхийн тавцанд гарч чадсан нь бидний амжилт гэж боддог. Бизнесийн орчныг нь харвал, өөр дүр зураг харагдах байх. Бусад орны жишгээс харахад тухайн улсын төр бизнесээ хэрхэн дэмжих вэ гэдгээ тодорхой бол­го­сон байдаг. Өөрөөр хэлбэл, улсын хөгжил, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд бизнесийнхэн болоод үйлд­вэр­лэгчдийн оролцоо тун чухал. Үүний тулд төр нь бизнестэй хэт хутгалдахгүй байхын зэрэгцээ бодлогын төв­шинд боломж олгодог байх хэрэгтэй юм. Түүнч­лэн дэмжлэг үзүүлдэг, зөвлөгөө өгдөг, шаардлага тавьдаг байх нь төрийн оролцоонд тооцогдоно. Манай улсын хувьд биз­несийн орчин нь дундаж төвшинд байгаа гэж болно. Татварын хувь хэмжээ нь бусад оронтой харьцуулахад харь­цангүй бага. Гэхдээ тат­вар төлөлтийн сис­темийг сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бүхий л аж ахуйн нэгж нэ­гэн жигд татвараа төл­дөг байх ёстой. Гэ­тэл үйл ажиллагаа нь тогтворжсон, олонд танил болсон компаниуд татвараа хэвийн төлдөг бол зарим аж ахуйн нэгж ямар нэг хуулийн цоорхойг ашиглан хойш суу­даг нь нийт татвар төлөгч­дөд ачаалал үүсгээд байгаа санагддаг. -Бусад оронтой харь­цуулахад тат­варын хувь хэмжээ бага байгаа ч то­дорхой дэмж­лэг, урам­­шуулал дутаг­даж бай­гааг дийлэнх бизнес эрх­лэгч хэлдэг. Тухайл­бал, гарааны бизне­­сийн­­х­энд тат­варын хөнгөлөлт үзүүл­дэг байх нь тухайн биз­несийг хөгжүүлэх хөшүү­рэг болно гэдэг шүү дээ? -Татварын хуулийн шинэчилсэн найруулгаар олон зүйлийг өөрчлөх боломжтой. Зарим шинэч­лэл нь маш зөв тус­гагд­­сан нь сайшаалтай. Жишээл­бэл, жилдээ 50 сая хүртэл төгрөгийн орлоготой бол  нэг хувь буюу жилдээ 500 мянган төгрөгийн татвар төлөх бөгөөд сардаа 40-50 мянган төгрөг төлнө гэсэн үг. Энэ нөхцөл бичил болон гарааны бизнес эрхлэгчид маш таатай татварын орчин бүрдэж байна. Түүнчлэн 1.5 тэрбум хүртэл татварын орло­год нэг хувийн тат­вар ногдуулахаар заасан нь жижиг аж ахуйн нэгжүүдэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Мөн гурван тэрбум хүртэлх орлогод 10 хувь, түүнээс давбал 25 хувийн татвар ногдуулахаар заасан. Ер нь гурван тэрбумын босго тогтоосон нь бага санагдаж байна. Үүнийг нэмэх хэрэгтэй. Яагаад гэвэл, дунд болон дунд­жаас өсч байгаа компанийн орлого гурван тэрбумын босгыг давах боломжтой. Гэтэл тэдгээр аж ахуйн нэгж 25 хувийн татвар төлөх нь хүндрэл учруулж байгаа болохоор олон компани болгон хүчээ тарамдуулах  зэрэг хүндрэлүүдтэй тулгарч эхэлдэг. Татварын энэ босго 10 гаруй жил мөр­дөг­дөж байгаа бө­гөөд энэ хугацаанд төг­рөгийн худалдан авах чадвар буурсан зэргийг харгалзан үзэж гур­ван тэр­бумын босгыг нэмэг­дүүлэх шаард­лагатай гээд байгаа юм. -Хүн амын орлогын албан татварт шатлал тогтоох нь буруу гээд ярьж байсныг тань санаж байна. Үүнийг тайлбарлана уу? -Шинэ хуулийн төслөөр ХАОАТ дээр ямар цалинтай хүнээс хэдэн хувийн татвар  авах вэ гэдгийг зааж өгсөн байна. Тухайлбал, жилд гурван сая төгрөгөөс дээш цалинтай хүн татварын хөнгөлөлт эдлэхгүй гэсэн байгаа юм. Энэ нь шударга биш гэж бодож байна. Яагаад гэвэл ХАОАТ нь цалин авч байгаа бүх хүнд хамаатай. Гэтэл зарим хэсэгт нь хөнгөлөлт үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг төрөөс гаргаж болохгүй. Харин ч энэ хөнгөлөлтөө одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлэх нь зөв байх. ХАОАТ-ын тухай хууль анх батлагдах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 70 мянган төгрөг байсан. Түүнээс хойш энэ хэмжээ өссөөр одоо 240 мянган төгрөг болсон байгаа. Гэтэл хөнгөлөлт нь 7000 төгрөг л байдаг. Үүнийгээ өсгөх хэрэгтэй юм. Ер нь хамгийн бага цалингийн хэмжээг тогтоож байгаа нь тухайн хүн амьдралын наад захын хэрэглээгээ залгуулахад хүрэлцэхүйц байх төвшнийг тодор­хойлсон гэсэн үг юм шүү дээ. түүнээс цалин авч байгаа бол ХАОАТ-аа төлөөд явах нь зайлшгүй. 240 мянга хүртэлх орлогод тат­вар ногдуулахгүй. Харин түүнээс давбал 10 хувийн татвараа авна. Жишээлбэл, 500 мянган төгрөгийн цалинтай хүний 240 мянгад татвар ногдуулахгүй бөгөөд үлдсэн 260 мянгаас 10 хувиа авна гэсэн үг. -Бизнесийнхэнд тул­гамд­даг бас нэг асуудал нь боловсон хүчний хомс­дол гэдэг. Сүүлийн үед ажлын ачаалал даахгүй, чадамжгүй дээд боловс­ролын дипломтой хү­мүүсийн тоо өссөөр байна гэдэг шүүмжлэл бий? -Түүхэн хөгжил гэж хардаг. Социалист нийгмийн үед аав, ээжүүд хүүхдүүдээ дээд боловс­ролтой болгох юмсан гэдэг байсан. Үүнд дөрөөлөн их, дээд сургууль ч олноор бий болсон. Магадгүй тухайн цаг үед зөв шийдвэр байж болох ч зах зээлийн нийгэмд хэн чадвартай нь илүү амьдрах боломжтой гэдгийг ухамсарлах хэрэгтэй болов уу. Яагаад гэвэл, орчин үед бүтээн байгуулалтыг гардаж хийдэг мэргэжилтэй боловсон хүчин илүү үнэ, цэнтэй байна шүү дээ. тэгэхээр нийгмээ дагаж хөгжих нь боловсролын салбарын бодлогод шууд хамаатай асуудал юм болов уу гэж хардаг. Жишээлбэл, маш сайн гутал засдаг, юм оёдог, үс засдаг хүн өөрийн амьжиргаагаа элбэг аваад явчихаж байна. Түүндээ сэтгэл хангалуун явж байгаа хүмүүс олон бий. Тэгэхээр ажлын байр олдох эсэхийг мэдэхгүйгээр өч, төчнөөн хөрөнгө зарцуулж дээд боловсролын дипломын төлөө сурах нь хэр зөв шийдвэр байх вэ гэдгийг хувь хүн өөрөө тунгаан бодох хэрэгтэй. Манай улс хүн ам цөөтэйгийн хэрээр ажиллах хүчний хомсдол үүсдэг. Томоо­хон хэмжээний бүтээн бай­гуулалт хийхээр болвол гаднаас ажиллах хүчин импорт­лох зайлшгүй шаард­лага тулгарах байх. Гэтэл ид хийж бүтээх насны залуусаа гадаад руу хөдөлмөр зуучлалаар ажил­лах хүч болгон гар­гаж байгаа нь хэр зөв бодлого байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй гэж боддог. -Гадаад руу ажил­ла­хаар явж байгаа шалт­гаанаа өндөр цалин авах боломжтой гэдгээр тайлбарладаг шүү дээ? -Зах зээлийн жамаар зохицуулагдаж байгааг ойлгох учиртай. Хэрэв тухайн ажилтан ур чад­вартай, ажлын бүтээмж нь өндөр, тууштай ажил­лаж чадвал өндөр цалин авах бүрэн боломжтой. Мэдээж аж ахуйн нэгж өөрийн олсон орло­го­тойгоо уялдуулан ца­лингийн хэмжээг тог­тооно. Нөгөөтэйгүүр манай улсын зах зээл нь хязгаарлагдмал уч­раас хамгийн өндөр цалинг шууд өгнө гэдэг амаргүй. Гэвч компанийн удирдлагууд тухайн ажил мэргэжил дээрээ сайн боловсон хүчиндээ өндөр цалин өгөхөд бэлэн. Бас өндөр цалин өгч чадах ажил олгогч олон бий гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн гадаадад ажил­ласан эрч хүчээрээ эх орондоо ажилладаггүй гэм бий. Харин ч бүр хойрго­шуу байхын зэ­рэгцээ өндөр цалин авах тухай ярих нь элбэг. Хүн хөдөл­­мөрлөснийхээ хэ­рээр цалин авдаг сис­тем зах зээлийн нийгэмд үйлчилдэг шүү дээ. Тиймээс залуус өөрс­дийгөө дайчилж ажиллах дадалд суралцах хэрэгтэй юм болов уу гэж хардаг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 21 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 21 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

18 цаг 41 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

21 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

21 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 1 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин