Сурагчдыг A, B, C биш, 0-100 хүртэл найман шатлалаар дүгнэдэг боллоо

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн үнэлгээний чанарыг шинэчилж, шинэ үнэлгээний системийг энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлж буй. Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-Суралцагчийн үнэлгээний системийг шинэчлэн, хэрэгжүүлж байна. Яагаад үнэлгээг өөрчлөх болсон бэ? -Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт сүүлийн 15 жилийн хугацаанд гурван удаа өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотойгоор сурах бичигт ч, үнэлгээний систем, багшийн арга зүйд ч өөрчлөлт орж, сургалтын хэрэглэгдэхүүнд дэвшил гарах ёстой. Тэгж байж хөтөлбөр цогц болдог. Манай хувьд хөтөлбөр, судалж байгаа агуулга, хичээлийн цагт нь өөрчлөлт ороод байдаг хэрнээ үнэлгээ нь өөрчлөгддөггүй, сурах бичиг нь хоцорч шинэчлэгдсэнээс нийгэмд, эцэг, эхчүүдийн дунд бухимдал үүсгээд байгаа. Тэр дундаа үнэлгээний хувьд сүүлийн бараг 10 гаруй жил A, B, C, D, F гэсэн таван шатлал бүхий үнэлгээтэй явж ирсэн. Энэ үнэлгээг олон сул талтай болохыг эрдэмтэн судлаачид хэлээд байдаг. Тийм учраас нэгдүгээрт хөтөлбөрийн өөрчлөлт, шинэчлэлттэй холбоотой, цаг үеэ дагаад шинэ системийг гарцаагүй хийж байгаа. -Өмнөх үнэлгээний системээс хэр зэрэг ялгаатай вэ?  -Шинэ үнэлгээ найман шатлалтай. 50 оноо авсан хүүхэд F буюу муу л байдаг байсан. Гэтэл тэр хүүхэд тодорхой хэмжээний хувийн ур чадвараараа гүйцэтгээд байдаг. Тэгтэл 20 хувь гүйцэтгэсэн хүүхэдтэй ялгаагүй F дүн тавиад байхаар тэр хүүхдийн урам зориг, итгэл найдвар хаашаа явах вэ? Бид хүүхдийг дандаа л урам зориг, итгэл найдвараар тэжээж байх ёстой хүмүүс шүү дээ. Нөгөө талаар 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа хүүхдийг шууд 60, 70 хувьтай бол гэж шахах нь хүүхдэд ахдана. Ард нь амьдралын ямар ч нөхцөл байдлаас болоод сурлагын чанар нь муу байхад нөлөөлж болно. Тийм учраас хүүхдийг одоо 20 хувьтай байгаа бол 30 хувьтай болчих гэх мэтээр алхмыг нь ойртуулах боломжтой болно. Энэ мэтчилэнгээр найман шатлалтай болж байгаа. Шинэчлэгдсэн үнэлгээ:
Түвшин Хувь Түвшин бүрийн хүрэх үр дүн
VIII 90-100 Мэдлэг, чадвар, үйлийн барил эзэмших үйл явц нь хандлага үнэлэмж төлөвшсөн бол;
VII 80-89 Аливаа асуудлыг судлан шинжлэх арга барил эзэмшин асуудал шийдвэрлэх, хамтран ажиллах  зөв шийдвэр гаргах чадвар эзэмшсэн бол;
VI 70-79 Аливаа  юмс үзэгдлийг ажиглах, харьцуулах, задлах, учир шалтгаант холбоо уялдааг тогтоох, гол шинжийг гол бус шинжээс нь ялгах замаар мэдлэгээ өөрөө бүтээж түүнийгээ ашиглах, амьдрал ахуйдаа хэрэглэх чадвартай бол;
V 60-69 Өмнө эзэмшсэн мэдлэг, үйлийн барилаа шинэ нөхцөлд хэрэглэх чадвартай бол;
IV 50-59 Өмнө эзэмшсэн мэдлэг, үйлийн барилаа танил нөхцөлд хэрэглэх чадвартай бол;
III 40-49 Сурах арга барил, танин мэдэх үйлийн барил эзэмшиж байгаа.
II 30-39 Танин мэдэх үйлийн барил эзэмшээгүйгээр хуулбарлах буюу тогтоож цээжилдэг  бол;
I 0-29 Агуулгыг огт эзэмшээгүй буюу зарим нэг зүйлийг  хооронд нь уялдаа холбоогүйгээр салангид тогтоодог бол;
-Олон улсын туршлагаас судалж ийм өөрчлөлт хийж байгаа юу. Сурагчдад үнэхээр ахиц гарах уу? -Үнэлгээний системийг шинэчилснээр дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн, олон талын давуу чанарыг бий болгоно гэж ойлгож байгаа. Тэр багш тухайн сурагчтай яаж ажиллах арга зүй нь үнэлгээнээс гараад ирнэ. Сургалтын ямар хөтөлбөрийг тэр хүүхдэд хэрэгжүүлбэл илүү сайжрах вэ гэдэг нь тодорхой болно. Үнэлгээний системийг бүх шатаар хэлэлцүүлж, өнгөрсөн тав, зургаадугаар сард батлан, наймдугаар сард сургалтуудаа зохион байгуулснаар хэрэгжиж эхэлж байна. Бусад улс орнуудын хувьд ялангуяа бага ангид сурагчдыг огт үнэлдэггүй. Дундаас ахлах ангид шилжихдээ төгсөлтийн шалгалт шиг нэгдсэн шалгалт авчихдаг. Тэрийгээ улс орныхоо чанарын үнэлгээ болгон ашигладаг зэрэг олон давуу тал байгаа. Манайх ч гэсэн хөндлөнгийн бодит үнэлгээтэй болох хөтөлбөр рүү явна гэж харж байгаа.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17