Ж.Батжаргал: Нийт нутгаар өвөлжилт хүнд байна

2018-02-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалтай ярилцлаа. -Танай аймагт өвөлжилт хэр байна вэ? -Аймгийн нийт нутгаар өвөлжилт нэлээд хүнд байна. Өнгөрсөн зун, намартаа бороо хур багатай, бэлчээрийн гарц тааруу байсан. Тиймээс өвс тэжээлээ бэлтгэж чадаагүй. Боломжтой аймгуудтай гэрээ хийж хадлан тэжээлээ бэлтгэж авсан. Намрын сүүл сараас эхлээд нийт 20 гаруй удаа цас ахиу орлоо. Онцгой байдлын ерөнхий газартай ярьж аймгийн Онцгой комиссоос ажлын хэсэг гарч хоёр удаа орон нутагт ажилланд өвөлжилтийн байдалд тогтоодог журмын дагуу үнэлгээ хийж үзэхэд 19 суманд зудтай, найман суманд зудархуу байна гэсэн дүн мэдээ гарсан. Иргэд, малчид ер нь цаг хатуурах нь гэдэгт тодорхой шинжилгээ хийгээд намар мал, мах бэлтгэлийн ажлыг гайгүй хийсэн. Өөрсдөө өвс, тэжээлээ бэлтгэсэн. Гэхдээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-наас хойш манай аймагт цас, хялмаа, шуурга тасарсангүй. Тиймээс малчид маань малаа ангилж, нэмэлт тэжээлд оруулсан. Малчдын гар дээрээс өвс, тэжээлийн хүрэлцээ хангамж муудаж, дуусах тийшээ хандаж байна. Аймгийн Онцгой комиссоос өнгөрсөн сард сумынхаа аюулгүй нөөцөд байгаа өвс, тэжээлийг гаргаж малчиддаа борлуул гэсэн үүрэг өгсөн. Өнгөрсөн сарын 20-доор аймгийн Онцгой комисс дахин хуралдаж аюулгүйн нөөцөд байсан өвсний 50, тэжээлийн 100 хувийг малчид, иргэддээ борлуулах шийдвэр гаргаж малын тоо толгой, өвөлжилтийн байдалтай уялдуулан сумдад хуваарилсан. Саяхан Засгийн газар хуралдаж улсын нөөцөөс өвс, тэжээл хуваариллаа. Одоо үүнийг сумдад хүргүүлэхээр зохион байгуулан ажиллаж байна. Харин төв суурингийн өвөлжилт хэвийн байгаа. -Засаг дарга нар гурав хоног зөвлөлдлөө. Энэ зөвлөгөөнөөр ямар үр дүнд хүрэв. Танай аймгийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ? -Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын нэгдсэн сургалтаар энэ оны бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн мэдээлэл, ойлголттой болсон. Мөн 2018 онд салбар бүрт хийж хэрэгжүүлэх ажлын гэрээг сайд нартай байгууллаа. Төв аймгийн хувьд 2018 онд өмнөх оноос ахисан үр дүн хүлээх жил байна гэж харж байна. Аймгийн ИТХ-аас 2018 оныг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан. Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжсэнээр бид иргэдээ ажилтай, орлоготой болгож ажилгүйдэл, ядуурлыг бууруулна. Нөгөө талаас Төв аймгийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа томоохон бүтээн байгуулалтын зарим ажлыг энэ онд дуусгана. Тухайлбал, Хөшигийн олон улсын нисэх буудал. Үүнийг дагасан үйлчилгээ, эдийн засаг, хотжилт суурьшлын эхлэл тавигдана. Үүний дагуу бүтээн байгуулалтын ажлууд өргөн хүрээтэй хийх жил байх болно. Тиймээс цаг үеийн шинж чанартай, түр, цаашид байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулах ажлын байрууд бий болно гэж харж байна. Бид орон нутгийнхаа эрх ашиг, хөгжлийн чиг хандлагыг олон улсын нисэх буудал, түүний дагуул хоттой зөв уялдуулж бодлогын төвшинд авч явж чадвал хөгжилд том түлхэц болно. Төв аймаг 2018 онд ирээдүйн хөгжилд хэрэгтэй хэд хэдэн томоохон төслийг дэмжиж, эхлүүлэхээр зорьж байгаа. -Тухайлбал, ямар төсөл хэрэгжүүлэх юм бэ? -Нэгдүгээрт, хий боловсруулалт, цахилгаан эрчим хүч, дулааны станц, “Говь”, “Гоёо”-гийн салбар үйлдвэр буюу анхан шатны боловсруулалтын үйлдвэр, тухайн нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг Төв аймагт байгуулахаар гэрээ хийсэн байгаа. Мөн ноосны кластраа нэлээд үр дүнтэй болгохоор зорьж, ажиллаж байна. Энэ мэтчилэн Төв аймгийнхны орлого, амьдралын эх сурвалж болсон хөдөө аж ахуйн салбарт түүний ашиг шим, түүхий эдэд тулгуурласан боловсруулах чиглэлийн үйлдвэрийн томоохон бааз суурийг 2018 онд тавина. Энэ нь Төв аймгийн ирээдүйн хөгжилд нэлээд том түлхэц болно гэж харж байгаа. -Энэ оныг үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жил болгон зарласан гэлээ. Яг ямар үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах юм бэ. Хэчнээн хүн ажлын байртай болох вэ? -Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд 14 мянгаас доошгүй ажлын байр бий болгоно. Үүний 1500 нь байнгын, 12500 нь түр ажлын байр байна. Хөдөө аж ахуйн салбарт түшиглэсэн түүний ашиг шим, түүхий эдийг боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээг илүүтэй хөгжүүлэхээр мах, сүүний анхдугаар аяныг орон нутагт бүрэн хэрэгжүүлэх хүрээнд үйлдвэр, цех байгуулах асуудал байна. Мөн төмс, хүнсний ногооны боловсруулалтын төвшинг ахиулах ажил бий. Малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуур, мах хоёрт анхаарал хандуулж байна. Тиймээс ноолуур боловсруулах үйлдвэрийг Төв аймагтаа байгуулъя гэж зорьж байгаа. Нөгөө талаар хониноос гарч байгаа ноосны үнэ нь өндөр биш хэрнээ нэлээд том масс даадаг. Үүнийг боловсруулах бүтэн бааз, суурь нь Төв аймагт байна. Түүнийгээ ахиухан шиг дэмжиж хуваарилагдсан хүчин чадлынх нь хэмжээнд ажиллуулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, сурагчдыг дүрэмт хувцсаар хангах ажлыг зохион байгуулж чадвал том үр дүнд хүрнэ. -Төв аймаг жижиг, дунд үйлдвэрлэл олонтой. Үүнийгээ цаашид хэрхэн хөгжүүлэх гэж байна? -Гол барьж байгаа бодлого энд байна. Аймаг хөгжүүлэх сангийнхаа эх үүсвэрийг тодорхой хөрөнгөөр нэмэгдүүлээд явж байгаа. Өнгөрсөн жил 600 саяар нэмэгдүүлсэн бол энэ жил дахин 600 саяар нэмнэ. Аймгийн хөгжлийн сангаас олгож байгаа зээл бол таван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, одоо уг салбарынхаа ажлын дадлага, туршлага, үүнээсээ гарах ямар ч боломжгүй болсон, цаашаа өргөтгөж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа тэр бизнесүүд, баялаг бүтээгчдээ дэмжих талд нэлээд анхаарч байна. Юмыг хийж, бүтээлгэж болж байна. Борлуулдаг зах зээлийн асуудлыг зохицуулах шаардлагатай. Энэ тал дээр онцгойлон анхаарал хандуулж үзэсгэлэн худалдаа, яармагийн тоог нэмлээ. Дээр нь шинэ түншлэл, харилцааг нэмж байна. Төр, нийгмийн салбарын байгууллагуудын тухайн жилийн хэрэгцээг орон нутгийн үйлдвэрлэгчдийн стандарт, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангах талын асуудлыг аймаг тусгайлсан шийдвэр гаргасан. Өнгөрсөн жил гайгүй үр дүн гарсан. Үүнийгээ бататгаж ахиухан үр дүн гаргана. -Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч­дийнхээ хийсэн бүтээг­дэхүүнийг гадаад руу гаргах ямар бодлого барьж байна вэ. Энэ талаар судалгаа хийж үзсэн үү? -Төв аймаг гадаад харилцаа гайгүй. Гадаад зах зээлд гаргах боломжийг судалж байна. Гэхдээ тухайн хэрэглэгчдийг ямар нэр төрлийн бүтээгдэхүүн, яаж үйлдвэрлэж гаргавал нийцэх вэ гэдэг асуудал хамгийн гол нь шүү дээ. Хэнд зориулж, юу хийв, тэр нь хэрхэн борлогдох вэ гэдэг асуудал байгаа. Гаргасан баялгийг хэнд зориулж хийгээд байгаа юм бэ, түүнийгээ яаж хүргэх юм бэ, яаж борлуулах вэ гэдэг асуудал байгаа. Үүнд нэлээд анхаарал хандуулж байна. Энэ бүхний дүнд Төв аймгийн боловсруулах салбарын үйлдвэрлэл эрчимтэй ахих боломжтой. -Иргэдийнхээ эрүүл мэндэд хэрхэн анхаарч байна вэ? -Эрүүл мэндийн салбарт Заамарын хайлаастад Эрүүл мэндийн төвийг шинээр барина. Хүний хөгжлийн асуудлыг онцгой авч үзэх ёстой. Энэ хүрээнд иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжиж, хамгаалах юм. Тиймээс үүнд аймаг онцгой анхаарч хөдөөгийнхөө сумдуудад нүүдлийн амбулаторийг жилд нэг удаа ажиллуулдаг. Энэ жилээс эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр батлаад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдээ найман төрлийн үзлэг, оношилгоонд хамруулах, 0-5 насны хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар хөрөнгө мөнгийг нь тусгасан байгаа. Мөн 14 суманд эхо, зүрхний бичлэгийн аппаратаар хангахаар шийдсэн. Аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт дижитал рентген, гемодиализийн аппаратны усны төхөөрөмжийг, элэгний В, С вирусын идэвхжилийг тоолдог аппарат болон шаардлагатай тоног төхөөрөмжийг аймгийнхаа хөрөнгө оруулалтад суулгаад Эрүүл мэндийн яамны дэмжлэгийг аваад ажиллаж байна. Мөн сумдын сургуулиуд дээр хоёр том зүйл авч хэрэгжүүлэх гээд зорьж байна. Нэгдүгээрт, технологийн хичээлийн өрөөг бий болгох ёстой. Хүүхдийг бага наснаас нь хөдөлмөрийн эв дүйд сургах, хөдөлмөрийн хүмүүжил, төлөвшил олгох, амьдрах ухаанд сургах ёстой гэж үзэж байгаа. Энэ өрөөгөө сүлжмэл, нэхмэл эдлэлийн чиглэлийн тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх юм байна гэж харж байна. Хоёрдугаарт, иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд ариун цэврийн боловсон байгууламжийг ярьж байгаа. Тиймээс таван сумын дотуур байр, хоёр сумын хичээлийн байранд ариун цэврийн байгууламжтай болохоор хөрөнгийн асуудлыг шийдсэн. Энэ нь нэг талдаа боловсролын салбарт чиглэж байгаа юм шиг боловч нөгөө талдаа нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл орчинд эрүүл аж төрөх нөхцөлд сургаж байгаа том хөрөнгө оруулалт хэмээн харж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 26 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 34 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин