Ч.Мөнхтөр: Оюун санааны хувьсгал хийх нь бизнесийг хөгжүүлэх гарц юм

2018-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ Энэ удаагийн “Бизнес, хөгжил” буланд “Гурван марал” группийн үүсгэн байгуулагч Ч.Мөнхтөрийг урилаа. -Танай компани хэзээ байгуулагдсан бэ. Ямар салбарт ажиллаж байна? -Манайх 2013 онд байгуулагдсан. Ер нь бизнес эрхлэнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Эхлээд зах зээлээ судална. Түүний дараагаар дүн шинжилгээ хийж юу хийх эсэхээ төлөвлөн үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлно. Энэ зарчмаар явж байгаад 2013 онд барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр ажиллаж эхэлсэн. Мөн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр ажиллаж байна. Бүтээгдэхүүнээ экспортлохыг зорьж байгаа. Энэ оны эхээр “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ны гүйцэтгэх захирлаар томилогдсон. Холбооны зүгээс үйлдвэрлэгчдэд тулгамдаж байгаа асуудлыг төрийн байгууллагад ойлгуулах, нийгэмд таниулах ажлыг хийж байгаа. Түүнчлэн үйлдвэрлэл эрхлэгчдийгээ чадавхжуулах, сэтгэлгээг нь өөрчлөхөд чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байна гэх гомдлыг байнга хэлдэг. Гэхдээ төр хэрхэн дэмжих вэ гэдгийг ойлгох учиртай. Учир нь орон нутгийн бизнес эрхлэгчид орон нутгаас огт дэмжихгүй байна гэдэг. Энэ нь сэтгэлгээтэй шууд холбоотой. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэхийн тулд юунаас эхлэх вэ гэдгээс эхлэн соён гээгүүрлэх ажлыг орхигдуулснаас хүмүүс бүх зүйлийг төрөөс хараат байдлаар хийхийг эрмэлзэж байгаа нь буруу. -Төсвийн орлогын дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тиймээс энэ салбарыг түшиж үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бий юу? -Манай улсын эдийн засгийн нөхцөл байдлыг харвал, яалт ч үгүй уул уурхайгаас хамааралтай байгаа нь үнэн. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа томоохон үйлдвэрүүдийг түшиглэн жижиг, дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх боломж бий. Тухайлбал, Оюутолгой компанид ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа жижиг, дунд үйлдвэрүүд байдаг шүү дээ. Энэ мэтчилэн каластерийн системээр ажиллаж болно. Ер нь том үйлдвэрүүд хөгжихийн хэрээр жижиг үйлдвэрийн чадавхи сайжирна. Бид гадны туршлагын талаар ярих дуртай байдаг. Тэгвэл Солонгос улсыг жишээ болгоё. Тус улсын үйлдвэрийн салбар нь каластераар хөгжсөн шүү дээ. Үүнийг бид монголынхоо хөрсөнд буулгаж, ажил хэрэг болгох нь чухал. Тэгэхээр бид үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл каластераар ажиллаж сурах ёстой. Тиймээс бизнесийнхний сэтгэлгээг өөрчлөх, тэднийг соён гэгээрүүлэх, мэдээлэл түгээхэд анхаарал хандуулах хэрэгтэй юм. -Ер нь үйлдвэрлэл хөгжих нь эдийн засагт ч тодорхой хувь нэмэр болно гэдэг. Нөгөөтэйгүүр ажлын байрыг нэмэх томоохон хөшүүрэг гэдэг шүү дээ? -Тэгэлгүй яахав. Хэрэв үйлдвэрлэл хөгжвөл ажлын байр олноор бий болно. Мэдээж мэргэжилтэй боловсон хүчнээ тогтоохын тулд цалин хөлсний асуудал ч яригдана. Манай улсын хувьд тогтвортой ажлын байртай, ажлын хөлс нь амьдралд нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээтэй байвал гадагшаа ажиллах хүчээ гаргах шаардлагагүй. Одоогоор хөдөлмөрийн насны залуус гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаа нь ажлын байрнаас гадна цалин хөлстэй шууд холбоотой. Тэгэхээр төрөөс дорвитой бодлого гаргаж ажиллах нь зүйтэй гэж боддог. -Ажиллах хүчний тухайд мэргэжилтэй боловсон хүчний залгамж халаа байхгүй болсон нь бизнесийнхэнд тулгамдсан асуудлыг нэг болдог. Таны бодлоор? -Маргахын аргагүй үнэн. Энэ нь боловсролын системтэй шууд холбоотой. Магадгүй хэт шүүмжлэлтэй хандаж байна гэх байх. Гэхдээ энэ тухай ярихгүй байж болохгүй. Өнгөрсөн нийгмийн үед онолыг практиктай хослуулж сурдаг байсан. Ингэснээр тухайн ажлын байранд тохирох, чадвартай ажилтныг бэлтгэх боломжтой байлаа. Гэтэл орчин үед эцэг, эхчүүд хүүхдээ дээд боловсролтой л болгочихвол амьдралаа аваад явчихна гэдэг ойлголтыг бага байхаас нь суулгаж эхэлсэн. Тэгэхээр тухайн хүүхэд нийгмийн харилцаанд гараад ямар ажил хийх вэ гэдгээ тооцоолохгүйгээр дээд боловсрол эзэмшихийг гол зорилгоо болгож байгаа нь буруу жишиг. Зүй нь ямар мэргэжил эзэмшвэл, ямар ажлын байр дээр очих вэ. Тэр нь ирээдүйд тухайн хүүхдийн амьдралын баталгаа болж чадах уу. Түүнээс гадна хүүхдийн өөрийн чадамж хүрэх үү гээд олон зүйлийг эргэцүүлэх шаардлагатай юм. Бид чанаргүй боловсрол эзэмшүүлж, дээд боловсрол хэмээн хэт туйлширсныхаа гороор гудамжаар нэг ромбо, диплом өвөртөлсөн ажилгүй хүмүүсийг бий болгосон нь энэ нийгмийн завхрал гэж хардаг. Тиймээс нэн даруй боловсролын системдээ өөрчлөлт оруулж ирээдүйд бэлтгэх боловсон хүчнийг чадавхжуулах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дээд боловсрол эзэмшин дарга болох хэнээрхэл залууст бий болчихсон нь харамсалтай. Түүний оронд нарийн мэргэжлийн боловсон хүчин болж төлөвших нь илүү ирээдүйтэй гэдгийг ойлгуулах ёстой. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй гэдэг шүү дээ. Гэтэл сүүлийн үед ажилд орохоор ирж байгаа залуус “Би дээд боловсролтой, дарга хийнэ” гэдэг болжээ. Хатуухан хэлвэл, ажлын туршлагатай, амьдралын зовлон жаргалыг ойлгоогүй хүн удирдах албан тушаалд тохирохгүй. Ер нь дарга байхаас илүүтэй дунд шатны ажилтнууд нийгэмд илүү нэр хүндтэй байдаг гэдгийг ойлгомоор байгаа юм. Гэхдээ үүнд бид өөрсдөө буруутай л даа. Бусдаас дутахгүй гэдгээ харуулахын тулд хүчээр ч болов хүүхдээ дээд сургуульд сургахаар хичээдэг. Нөгөөтэйгүүр, нийгмийн сэтгэлгээг ийм байдалд хүргэсэн үе, үеийн Засгийн газрын буруу бодлогоос улбаатай гэж үздэг. -Манай улс үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай олон жил ярьж, янз бүрийн төсөл хөтөлбөр гаргаж байсан. Гэхдээ төдийлөн үр дүнд хүрэхгүй байна гэдэг шүүмжлэл бий? -Манай улс үйлдвэрлэгч орон байсан гэдгийг мартаж болохгүй. Өнгөрсөн нийгмийн үед гутал, хувцсаа өөрсдөө хийж өмсдөг. Бас ч үгүй экспортод гаргадаг байсан туршлага бий. Бид нийгмийг өөрчлөн байгуулах явцдаа алдаатай бодлого гаргасны уршгаар үйлдвэрүүдээ бүр мөсөн хаачихсан гашуун туршлагатай хүмүүс. Гэтэл манай урд хөрш хуучин ажиллаж байсан хүнд үйлдвэрийнхээ бааз сууринд тулгуурлан сайж­руулсан. Тэгээд өнөөдөр өндөр технологийн үйлдвэрлэлийн хөгжлийг харуулж байна шүү дээ. Харин манайд эсрэгээр нь бүгдийг нь устгасан. Ингээд дахиад үйлдвэрлэлээ хөгжүүлнэ гээд 27 жилийг өнгөрүүлсэн ч төдийлөн үр дүнд хүрсэнгүй. Зарим үед шүүмжлэлийг ахиж дэвших боломж, алдаа дутагдлаа засах арга зам хэмээн харж сурмаар байгаа юм. Хэрэв бизнесийг хөгжүүлье, үндэсний томоохон үйлдвэрлэгчтэй болъё гэвэл, оюун санааны хувьсгал хийх хэрэгтэй. Манай компанийн хамт олны хувьд ч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан бусдад үлгэр дууриал болж, түүчээлэхийг зорилгоо болгон нэг санаатайгаар хамтран зүтгэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 26 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 34 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин