Э.Эрдэнэжамъян: Их хурлаа угтаж өргөн хүрээний хэлэлцүүлэг хийнэ

2018-01-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
М.БААСАНДЭЛГЭР МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -МАХН-ын Их хурал ирэх хоёрдугаар сард болно. Энэ хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ? -МАХН-ын хамгийн чухал байгууллагын нэг бол их чуулган. Их чуулган нь намын дарга, Бага чуулганы гишүүн, Хяналт ёс зүйн хороог сонгох бүрэн эрхтэй. Мөн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр баталдаг дээд эрх мэдэлтэй байгууллага юм. Их хурал хоёрдугаар сарын 9-10-ны өдөр болно. Хурлыг угтаж МАХН-ын мөрийн хөтөлбөрөө батлах ёстой. Улсын Дээд шүүхэд бүртгүүлдэг дүрмийн шинжтэй мөрийн хөтөлбөр, тухайн жилийн сонгуулийн онцлогт тааруулан хэрэгжүүлдэг мөрийн хөтөлбөр гэж хоёр төрөл байдаг. Үүний МАХН-ын улсын Дээд шүүхэд бүрт­гүүлдэг үндсэн мөрийн хөтөлбөрөө шинэчлэн найруулах ажлыг зохион байгуулна. Энэ ажлыг намын түмт, мянгат, зуу­тууд дор бүрнээ хэлэлцэнэ. Үндсэн таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийнэ. Нэгдүгээрт,  МАХН засгийн эрх авбал залуучуудад зориулсан ямар үйл ажиллагаа хийх талаар хэлэлцэнэ Хоёрдугаарт, хотын хөгжлийн талаар буюу утаа, орон сууцны хүртээмжийн асуудлаар хэлэлцэнэ. Бид 2016 онд “Жаргалын найман хот” гэж мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Түүнийгээ дахин төлөвлөж аль аймгуудад хэдэн хүнтэй, ямар онцлогтой хот байх талаар мөрийн хөтөлбөрт оруулах бодолтой байна. Гуравдугаарт, чинээлэг, дундаж анги, сэхээтэн, инженер, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн асуудал байгаа. МАХН нь зүүн төвийн буюу “Социал демократ” үзэлтэй учраас нийгмийн дундаж ангийг илүү олон болгохыг хичээдэг. Өнөөдрийн байдлаар манай улсын дундаж анги гэж хэлж болохоор хүмүүсийн амьдрал нь олон улсын жишгээр ядуучуудын тоонд орохоор байна. Тиймээс энэ хүмүүсээс татварыг нэмж авах биш, орлогыг нь яаж нэмэгдүүлэх талаар ярих ёстой. Мөн хөдөө орон нутгийн хөгжил гэх мэтчилэн сэдвүүдээр эрдэмтэн судлаачид, залуусын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг хийнэ. -Их хурлын бүрэлдэхүүнд намын гишүүд дэмжигчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцох байх? -Нийт 1044 хүн оролцоно гэсэн тоо байна. Их хурлын төлөөлөгчдийн тоо, хэзээ хуралдах тов, төлөөлөгчийг сонгох журмыг бага чуулганаас баталдаг. Өнгөрсөн онд бага чуулганы ХХ  хуралдаанаас үүнийг баталсан байгаа. Хөдөө орон нутгийн аймгийн төв, сум, тосгоны  зуут бүрээс нэг хүн, нийслэл хотын дүүргүүдийн хороонд байдаг зуутаас нэг хүн, эрдэмтэн, эмэгтэйчүүд, оюутан, ахмад насны төлөөллүүд хуралдана. -Их хурал мөрийн хөтөлбөрөө хэрхэн шинэчлэх вэ? -Одоогоор дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах, мөрийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулах гэсэн гурван ажлын хэсэг байгуулсан. 2011 онд намаа шинэчлэн байгуулснаас хойш хоёр удаагийн ерөнхийлөгчийн сонгууль, хоёр удаагийн УИХ болон орон нутгийн сонгуульд орсон. Ингэхдээ тухай бүрт нь эрдэмтэд болон намын гишүүдээр хэлэлцсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Үүнд багтаж байсан ард түмэнд таалагдсан, өөрчилж болохгүй амлалт, ажлын санаануудыг намын мөрийн хөтөлбөрт тусгана. Юуг тусгах ёстой вэ гэдгийг орон даяар хийх хэлэлцүүлгийн үр дүн нь хоёрдугаар чуулганаар батлагдана. Түүний дараа тус тусын сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөрийг нарийвчлан гаргах бодолтой байна. -Шинэ хот байгуулах нь утааг бууруулах нэг шийдэл гэх хүмүүс байна. Тэгвэл “Жаргалын найман хот” гэдгийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгах вэ? -Утааны асуудал нь гэр хороолол, хөдөөнөөс ирж байгаа хүмүүс эсвэл оюутнуудын буруу биш. Төр засгаас утааг багасгахын тулд хөдөөнөөс хүн хотод ирэхийг төлөвлөх, оюутнуудыг хотоос гаргах гэх мэт оновчгүй санаа гаргаж байна. Хүмүүс  сайн эмнэлэг, чанартай сургууль, ажлын байр байдаг учраас Улаанбаатар хот руу нүүж ирдэг. Энэ хүмүүсийг өмнө нь байсан газар луу нь хөөнө гэдэг бол хүнлэг биш, Үндсэн хуулиа зөрчсөн хэрэг. Хөдөө байгаа хүмүүсийг хотод нүүж ирэх НЗД-ын шийдвэр нь иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр юм. Тиймээс найман хоттой бол бүгдэд нь сайн эмнэлэг, сургуулийг байлгах ёстой. Бидний төсөөллөөр манай улс аялал жуулчлалаас мөнгө олж, ногоон эдийн засагтай болох ёстой гэж үздэг. Жишээ нь, бусад орнууд шиг жилд 10 сая жуулчин авчирвал хотод хэд дахин олон хүн эргэлдэнэ. Түүнийгээ дагаад ресторан, зочид буудал, дэлгүүрүүд үйлчлүүлэгчтэй, орлоготой болно. Орлоготой байна гэдэг нь бүтээн байгуулалтаа хийж, татвараа ч сайн төлнө. Улс төрийн нам мөрийн хөтөлбөрөө нууж, хадгалж, нөөцөлж амжилтад хүрдэггүй. Ард түмэн, бусад улс төрийн намуудад ойлгуулж байж зөв гарцыг олох хэрэгтэй. Аль намын мөрийн хөтөлбөр вэ гэхээс илүү хамгийн зөв шийдэл хаана байгааг ард түмэн олж хараад, түүнийг хэрэгжүүлж чадах багийг сонгодог. Тиймээс бид 2020 оныг хүлээлгүйгээр мөрийн хөтөлбөрөө ард түмэндээ танилцуулж байна. -Их хурлаар намын дүрмийн өөрчлөлт, Дээд үндсэн хуулийн талаарх асуудал яригдах уу? -Дүрмийн өөрчлөлт, Дээд үндсэн хуулийг намын Их хурлаар өргөн хүрээнд нухацтай ярина. -Сүүлийн үед гишүүдийн ёс зүйн асуудал хөндөгдөж байна.  Хууль шүүхийн байгууллагад ч шилжлээ. Үүнийг  та хэрхэн харж байна вэ? -Манай УИХ-ын гишүүд өөр ямар ч оронд байдаггүй нэг дархан эрхтэй нь худлаа ярьж болдог. Ямар нэгэн дуулиант хэрэгт холбогдохоороо шууд худлаа ярьж эхэлдэг. Худлаа ярина гэдэг нь асуудалд орсон хохирогчоо гүтгэж байгаа буюу эрүүгийн хэрэгт холбогдуулж байгаа юм. Дуулианд холбогдох нь нэг асуудал. Түүнийгээ дарж байгаа арга нь улс төрчдийн нүүр царайг илчилж байна гэсэн үг. Хэрэв УИХ-д нэрийг нь дэвшүүлсэн нам хариуцлагатай байвал хамгийн түрүүнд уучлалт гуйж, буруу зүйл хийсэн хүнтэйгээ хариуцлага тооцох ёстой. Одоогийнх шиг бичлэгтэй, баримттай зүйлийг мэлзээд өнгөрүүлж байгаа хүн дараа нь ямар ч асуудал дээр үнэнээ хэлэхгүй. Улс төрд худлаа ярих гэдэг нь хамгийн том асуудал. Гадаадад бол энэ хүн худал эсвэл үнэн ярьж байна уу гэдэг дээр л анхаарал хандуулдаг. Царай төрх, биеийн хэлэмжинд нь хүртэл анхаардаг. Манай улс төрчид худлаа ярьж болдог болсон. Түүнийгээ пиар гэж нэрлэдэг. Энэ бол дэлхий дээрх хамгийн хориотой зүйл. -Үндсэн хуулийн цэцээс гишүүдийн дархан эрхийг хамгаалсан заалтыг хүчингүй болголоо. Хэсэг хуульчид энэ асуудлаар цэцэд хандсан байна. Ингэснээр гишүүдийг эгүүлэн татах нөхцөл бүрдэх үү? -Өмнө нь цагдаа иргэний гомдлоор ямар нэгэн хавтаст хэрэг нээж болдоггүй байсан.Прокурор хэрэг нээж, гэрчээр байцааж, ямар нэгэн зүйл асууж тодруулж болохгүй дархан эрхтэй байсан. УИХ-ын гишүүнээс ямар нэгэн зүйл асуух бол заавал Их хурлаар хэлэлцүүлж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж байцаах нөхцөлтэй байсан. Харин одоо бол цагдаа дуудвал УИХ-ын гишүүн очиж байцаалт өгөх үүрэгтэй. Гишүүнээс эгүүлэн татахад Их хурлын шийдвэр шаардлагатай. Хэрэг үүсгэх, мөрдөн байцаах, сэжигтнээр татахад нээлттэй болсон. Хууль хяналтын байгууллагынхан сайн ажиллаж чадвал маш том боломж нээгднэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 35 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин