Б.Мөнхбат: АШУҮИС нь  Ази, Номхон Далайн Баруун бүсийн шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилттой

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ АШУҮИС академик сургалтаас судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус сургууль улсын хэмжээнд анх удаа сургалтын иж бүрэн эмнэлэгтэй болж байгаа юм. Мөн удахгүй Ботаникийн цэцэрлэгийн дэргэд баригдаж буй Их сургуулийн иж бүрэн кампус  руу нүүнэ гэдгээ мэдэгдээд байна. Төрийн өмчит АШУҮИС сургалт, судалгааны ажлыг хослуулан амжилттай явуулж ирсэн. Тэдний ажлын үр дүн, амжилтын  талаар АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбаттай ярилцлаа.    -АШУҮИС академик сургалтын сургуулиас судалгааны сургууль болох зорилтын хүрээнд олон  ажлыг  явуулж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг сонирхуулна уу? -АШУҮИС бол 100 хувь төрийн өмчийн сургууль. Манай хамт олон Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах, гадаад харилцаагаа хөгжүүлэх, их сургуулийн  эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд  олон  ажлыг зохион байгуулан явуулж ирлээ. Сүүлийн үед их, дээд сургуулиуд академик сургалтаас судалгаанд  суурилсан их сургууль руу шилжих, хөгжих хандлага, шаардлага олон улсын түвшинд төдийгүй манайд ч мөн тавигдах болсон. Манай сургуулийн хувьд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, судалгааны их сургууль болохын тулд тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Тэгэхээр юуны өмнө судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг дэмжсэн бүтэц, багтай байх ёстой. АШУҮИС дээр Шинжлэх ухаан технологийн газар ажиллаж, эрдэмтэн багш нараа чадавхижуулах, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, инноваци, шинэ технологийг нутагшуулах ажлыг дэмжин ажилладаг. Судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь судалгааны сайн лаборатори.  Эрдэм шинжилгээ, судалгааны орчныг эрс шинэчлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн шилдэг дэвшилтэт технологи бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Цөм лаборатори байгуулсан нь бидний бахархлын нэг юм. Цөм лабораторийг түшиглээд эрдэм шинжилгээний ажил өргөжин тэлж, чанарын өндөр түвшинд гарч байна. Бид дэлхийн шилдэг шинэ технологийг нутагшуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн онд л гэхэд анагаахын салбарт ихээхэн хэрэглэгддэг эсийн фенотип тодорхойлдог эс тоологч ХБНГУ-ын “MACS Quant Analyzer 10” аппарат багажийг нэмж суурилуулсан. Орчин үед молекул биологийн арга түлхүү нэвтэрч байгаатай холбогдуулан нуклеотид нийлэгшүүлэгч АНУ-ын “ASM-800” багажийг суурилуулснаар полемеразын гинжин урвалын өвөрмөц праймерыг өөрсдөө үйлдвэрлэж, анагаах төдийгүй бусад бүхий л салбарт ашиглах боломж бүрдлээ. Түүнчлэн полемеразын гинжин урвалын бүтээгдэхүүнийхээ хэмжээг тодорхойлогч буюу “size marker”-ийг манай эрдэмтэн багш нар бүтээсэн. Анагаахын судалгааг туршилтын амьтангүйгээр төсөөлөх аргагүй. Хүний өвчний эмгэг загварыг туршилтын амьтан дээр зохиомлоор бий болгож судлах үйл ажиллагаа олон зуун жилийн  турш  хийгдэж ирсэн. Бидэнд олон улсад ашигладаг туршилтын амьтныг нутагшуулах хэрэгцээ байсан. Иймд  “Лабораторийн C57BL/6J шугаман инбрид хулгана үржүүлэх” төсөл санаачлан хэрэгжүүлж, туршилт судалгааны амьтны вивар байгуулах талаар тодорхой амжилтанд хүрлээ. Өнгөрсөн оны эхээр БНХАУ-аас 40 хар хулгана авчран үржүүлж эхэлсэн. Өнөөдөр хулганы тоо толгой 700 гаруй болоод байна. Судалгаа шинжилгээ төдийгүй сургалтын үйл ажиллагаандаа туршилтын хулганыг ашиглаж байгаа. Цаашид  цэвэр шугамын хархыг цөм лаборатори дээрээ нутагшуулах төслийг боловсруулж байна. -Дотоод, гадаадын ямар төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа вэ? -Өнөөдрийн байдлаар АШУҮИС дээр эрдэм шинжилгээ, судалгааны 90 төсөл амжилттай хэрэгжиж байна. Үүнд нийт 2,7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. БСШУСЯ, ШУТС-гийн санхүүжилтээр 47, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 7, АШУҮИС-ийн өөрийн санхүүжилттэй 13, олон улсын хамтарсан 23 төсөл хэрэгжиж байгаа юм. Эдгээрээс 2017 онд дууссан 37 төслийн эцсийн тайланг хүлээлгэн өгөхөөр бэлтгэлээ хангаж байна. 2017 онд 25 төслийг шинээр хэрэгжүүлж эхэлсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Багш нарынхаа оюуны бүтээл, зохиогчийн эрхийн баталгаажуулалт, хамгаалалтыг хангах, сайжруулах тал  дээр бид  анхаарч ажилладаг. Өнгөрсөн  онд манай сургуулиас зохиогчийн эрх 13, патент 3, ашигтай загварын гэрчилгээ 5-ыг тус тус авсан. -Сургууль өөрсдийн хөрөнгөөс тусгай сан байгуулж, багш эрдэмтэн судлаачдаа дэмжиж байгаа гэсэн. Нийт хэчнээн төрлийн урамшуулал, санхүүжилт олгов? -Судалгаа шинжил­гээний орчин сайн байх нь төсөв санхүүгийн дэмжлэгтэй шууд холбоотой. БСШУСЯ, ШУТС-гаас шинжлэх ухааны салбарт хэрэгжиж буй тодорхой төслүүдийг санхүүжүүлдэг. Судалгааны их сургууль болохын нэг шалгуур үзүүлэлт  нь  тухайн сургууль өөрийнхөө төсвийн хөрөнгийн тодорхой хувийг эрдэм шинжилгээ судалгаандаа зайлшгүй зарцуулсан байх, түүнчлэн  багш судлаачаа дэмжсэн байх үзүүлэлт нэн тэргүүнд  тавигддаг. АШУҮИС дотроо “Шинжлэх ухаан, технологийг дэмжих сан” байгуулж эрдэмтэн, багш нарынхаа судалгааны төслүүдийг санхүүжүүлдэг болсон. Анх 2015 онд 500 сая төгрөгийг сандаа төвлөрүүлж эрдэм шинжилгээний дөрвөн төслийг санхүүжүүлсэн.  2016 онд 700 сая төгрөг төвлөрүүлж долоон төслийг санхүүжүүлсэн. 2017 онд санхүүжилтийнхээ хэмжээг нэмэгдүүлж 800 сая төгрөгт  хүргэж, таван төслийг шинээр санхүүжүүлэн хэрэгжүүлж байна. Энэ онд нэг тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Сургууль маань өөрийнхөө төсвийн мөнгөнөөс судлаач багш нараа ингэж сайн дэмжиж байгаад багш, судлаачдын маань хүсэл сонирхол, урам зориг нэмэгдэж байна. Анх 2015 онд 23 төсөл хүлээж авч байсан бол 2018 онд 49 төслийн саналыг хүлээн авч, сонгон шалгаруулалт улам өрсөлдөөнтэй болж байна. 2016-2017 оны хичээлийн жилд 19 тэнхимийн үйл ажиллагаа, 36 докторант, 91 магистрант оюутнуудын эрдэм шинжилгээний ажлыг дэмжин нийт 16.3 сая төгрөгийн урамшууллыг олгосон. -Эрдэмтэн судлаачдын ажлын үр дүнг  ямар үзүүлэлтээр  дүгнэдэг юм бэ?        -Олон улсын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, хурлын илтгэлээр үнэлдэг. Ялангуяа Томсон Ройтерсийн индекс (Impact Factor, IF) бүхий олон улсын сэтгүүлд АШУҮИС-ийн нэрээр, нэгдүгээр зохиогчоор бүтээлээ хэвлүүлсэн байх нь маш нэр хүндтэйд тооцогддог. Иймээс тэр хэмжээнд бүтээлээ гаргасан, үнэлүүлсэн үндсэн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудад  урамшуулал олгох журмыг хэрэгжүүлж байгаа. 2016 онд олон улсын нэр бүхий сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн  найман багшид 16 сая төгрөгийн урамшуулал  олгосон. 2017 онд бүтээлээ хэвлүүлсэн багш  нарт  тун удахгүй урамшууллыг нь олгох болно. АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар 2017 онд нийт 623 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлээд байна. Эрдэм шинжилгээний амжилтын бас нэг үзүүлэлт нь олон улсын хуралд ажлаа, бүтээлээ танилцуулах явдал байдаг. Бид “Travel Grant” буюу аяллын тэтгэлэг олгох журмыг шинээр бий болгосон. АШУҮИС-ийн нэрийн дор олон улсын хэмжээний хуралд илтгэгчээр оролцох багш судлаачдад зориулсан “Travel Grant”-ын тэтгэлгийг олгоно. Мөн магистр, докторантын тэтгэлгийг   олгодог. Эрдмийн сургалтын үйл ажиллагаа  эрхэлдэг үндэсний их сургуулийн хувьд Төгсөлтийн дараах эрдмийн сургалтын чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлын аргазүй, чанарыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор жил бүр 3-5 магистрант, докторантад тэтгэлэг олгож байна. -Анагаахын сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа маш өндөр түвшинд явагдаж ирсэн. Олон улсын хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд хөгжиж байна вэ? -АШУҮИС-ийн хамт олон гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түвшинд хүргэх талаар  ан­хаарч ажиллаж байна. Олон улсын нэр хүндтэй сургууль, байгууллагуудтай урт хугацааны хамтын ажиллагаа, хамтарсан судалгааны төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Хамгийн эхний жишээг дурдахад БНСУ-ын Ёнсэй их сургуультай хамтын ажиллагаа  явуулаад 25 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хамтын ажиллагаагаа дүгнэх, шинэ шатанд хүргэх ажлууд хийгдэж байна. Судалгааны грант тэтгэлэг олгох, судлаач эрдэм шинжилгээний ажилтныг сургах, дадлагажуулах хөтөлбөр, эмнэлзүйн дадлагажих сургалтанд хамрагдах, олон улсын нэр хүнд бүхий ном сурах бичгийг зохиогчийн эрхтэйгээр Монголд   орчуулан хэвлүүлэх тэтгэлэг, оюутан солилцооны хөтөлбөр зэрэг олон ажлууд явагдаж ирсэн. Гадаадын их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг өргөжүүлэн, гадаадын их сургуульд докторантурт суралцах боломжийг улам нэмэгдүүлж байна. -Тухайлбал? -Энэ чиглэлээр  2017 онд  Японы “Жичи”, “Доккио”, “Тохоку”, “Шига” их сургуулиудад шинээр найман багш докторантурт суралцаж эхэлсэн. Хамтын ажиллагааны шинэ түвшинд хүргэх, докторын дараах судалгааг дэмжин хөгжүүлэх, хамтарсан судалгааны төсөл боловсруулан хэрэгжүүлэх талаар онцгой анхаарч тухайлбал,  Японы “Жичи”-гийн анагаах ухааны сургуульд хоёр доктор, докторын дараах судалгаанд үргэлжлүүлэн хамрагдаад байна. АНУ-ын “NIH” Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Лома Линдагийн НЭМС-тай хамтарсан Нийгмийн эрүүл мэнд, Тамхины хор холбогдлын  талаарх  судалгааны төслийг эхлүүлэхээр болоод байна. АНУ-ын “University California Davis”-ийн сургуультай хамтран “Бодисын солилцооны эмгэг, чихрийн шижин”-гийн судалгааны төсөл боловсруулж, судалгааны зардлаа хамтарсан байдлаар гаргаж энэхүү судалгааг хийхээр зорьж байна. Түүнчлэн Европын холбооны “The Erasmus Programme”-ийн хүрээнд Испанийн “Universidad de Las Palmas de Gran Canaria” их сургуультай хамтран Монголын Анагаахын шинжлэх ухааны судалгаа, инновацийн чадавхийг сайжруулах чиглэлийн төсөл  хэрэгжүүлэхээр болж хамтарч ажиллаж байна. Японы их, дээд сургуулиудтай хамтрахаас гадна биохимийн чиглэлд дэлхийд тэргүүлэх чиглэлийн үйлдвэрлэл эрхэлдэг “Sysmex” корпорацитай хамтарсан “Хавдрын үндэсний Когорт судалгаа” хэрэгжүүлж байна. Мөн Тайванийн  их сургуультай хамтран “Монгол хүний төрөлхийн болон олдмол хэлбэрийн дүлийн үеийн генийн судалгаа”, “Дауны хам шинжийн оношлогоо, цаашдын прогнозыг үнэлэх”  зэрэг  судалгааг   шинээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. -АУШУҮИС  хэдэн орны хчнээн сургуультай хамтарч ажиллаж байна? -Өнөөгийн байдлаар 17 орны 85 их, дээд сургууль болон нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Зөвхөн 2017 онд гадаадын 12 сургууль, байгууллагуудтай хамтын ажиллагааг шинээр эхлүүллээ.  Үүнд: Итали улсын Торентогийн их сургууль, АНУ-ын Кларемонт их сургууль, Монтанагийн Их сургууль, Япон улсын Асахикава их сургууль, БНСУ-ын Госин их сургуулийн эмнэлэг, БНХАУ-ын Бээжингийн Олон улсын эмнэлэг, Тайваны Үндэсний Янмин их сургууль, Тайваны Маккэй Анагаах ухааны коллеж, эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааг өрнүүллээ. Түүнчлэн багш нарыг чадавхижуулах, гадаадын их сургууль, эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагуудад суралцах, дадлагажих, туршлага солилцох боломжийг байнга нэмэгдүүлж ирсэн. 2017 онд нийт 143 багш, эрдэм шинжилгээний ажилтан гадаадад богино болон урт хугацааны сургалт, дадлагажилтанд хамрагдсан байна. 2017 онд нийт 20 багш гадаадад докторын зэрэг амжилттай хамгаалаад сургуульдаа эргэн ирж өөрийн тэнхим нэгждээ ажиллаж байгаа нь бахархалтай юм. АШУҮИС-ийн хамт олон Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгааг өмнө хэлсэн. Үүнд их сургуулийн үнэлгээг бодитойгоор хийх, ялангуяа Азийн их сургуулиудын ранкинг тогтоох үнэлгээгээр үнэлүүлэх  шаардлагатай. Иймд бид “Times Higher Education - World University Rankings” олон улсын байгууллагаар үнэлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.  -Оюутныг дэмжсэн, суралцах  орчин нөхцлийг  бүрдүүлсэн ямар ажлууд хийгдэв? -АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуу­лиудын хэмжээнд сургалт, гардан үйлдэл-дадлагын болон судалгааны 24 лаборатори ажилладаг. Эдгээр лабораторид оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжиж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлээр  ажилладаг оюутны 64 клуб, нийгэмлэгтэй. Оюутны эрдэм шинжилгээ, су­далгааны ажлыг дэм­жин, сайжруулах үүд­нээс Оюутны эрдэм шинжилгээний хур­луудыг (Discovery, Алхам урагш, Оюутны Эрдэм Шинжилгээний Симпозиум гэх зэрэг) тогтмол зохион байгуул­саар ирсэн. Эдгээр хуралд дан ганц АШУҮИС-ийн оюутнууд хамрагдаад зогсохгүй МУИС, ХААИС, МУБИС, “Этүгэн”, “Ач”, “АУИС”, “Шинэ Анагаах Дээд Сургууль”, “ЭЗШУҮИС” зэрэг бусад их дээд сургуулийн оюутнууд өргөнөөр хамрагдан оролцдог. Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих ажлын хүрээнд Био-Анагаахын сургуульд амжилттай суралцаж буй, төгсөх дамжааны оюутнууд бакалаврын дипломын ажил хийж төгсдөг журмыг нэвтрүүлэн ажиллаж байна. 2016 онд нийт 15 бакалаврын оюутан дипломын ажил хамгаалж төгссөн бол 2017 онд 21 болж өссөн байна. -АШУҮИС-ийг олон улсын их сургууль болгох зорилт дэвшүүлсэн гэсэн. Энэ чиглэлд хийсэн ажлуудаа сонирхуулна уу? -Энэ  хүрээнд бид гадаад багш, оюутны тоог байнга нэмэгдүүлэхээр анхаарч ажилладаг. Манай оюутнууд БНХАУ-ын Хөх хотын АУИС, Өвөр Монголын Үндэстнүүдийн их сургууль, ОХУ-ын Эрхүүгийн АУИС болон Япон улсын “Жичи” АУИС, Токушимагийн их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд харилцан айлчилдаг “Оюутан солилцооны хөтөлбөр”-т тогтмол хамрагддаг. Япон улсын Нагасаки их сургуультай кредит солилцох гэрээний хүрээнд зургаан сарын хугацаатай сургалтанд жил бүр 1-3 оюутан шалгаран хамрагдаж байна.  Сүүлийн жилүүдэд шинээр Япон улсын Нагоягийн их сургууль, Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн олон улсын их сургууль, Шигагийн АШУИС-тай оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2017 онд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт 8 багш, 72 оюутан хамрагдсан байна. Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, Голланд зэрэг улсын их дээд сур­гуу­лиудаас нийт 68 оюутан хүрэлцэн ирсэн байна. Засгийн Газар хоорондын гэрээ, сургууль хоорондын гэрээ болон хувийн зардлаар нийт 6 орны 79 оюутан (бакалавр, магистр, доктор болон судлаач) АШУҮИС-д амжилттай  суралцаж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд сургалт, эрдэм шинжилгээний гол түшиц бааз болсон цөм лаборатори болон бусад сургалт судалгааны лабо­ра­ториудыг түшиглэ­сэн судалгаа, эрдэм шин­жилгээний төслүүд ам­жилттай хийгдэж, эрдмийн зэрэг цолтой багш судлаачдын тоо, шинжлэх ухаан техно­логийн болон олон улсын хамтарсан төслийн тоо байнга өсөн нэмэгдэж байгаа зэргээс үзэхэд АШУҮИС-ийн хэмжээнд бүхэлд нь сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний таатай орчныг амжилттай сайн бүрдүүлэн ажиллаж байгаа нь харагдана. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 55 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 55 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 15 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 16 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 29 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 35 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 36 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин