Д.Зориг: АШУҮИС дэргэдээ сургалтын эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм

2018-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.ХЭРЛЭН АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал мэс заслын тэнхмийн дэд профессор Д.Зоригтой ярилцлаа. АШУҮИС академик сургалтаас судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлж байна. Иймд тус сургуулийн баг, хамт олны хийж буй ажлын үр дүн, амжилт болон их сургуулийн дэргэдэх эмнэлэг, оюутны хотхоны талаарх мэдээллийг сонирхсон юм.   -АШУҮИС Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй оюутны хотхон руу удахгүй нүүхээ  мэдэгдсэн.  Манай улсын хэмжээнд их сургууль анх удаагаа дэргэдээ сургалтын эмнэлэгтэй болох нь. Энэ талаар яриагаа эхлэе? -АШУҮИС-ийн багш, ажилчид, суралцагчид гээд нийтдээ  12 гаруй мянган хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг  том  хамт олон юм. Гадаадын улс орнуудын  анагаахын их, дээд сургуулиуд дэргэдээ эмнэлэгтэй байдаг. Манай улс анх удаагаа их сургуулийн дэргэд эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал. АШУҮИС байгуулагдсан 75 жилийн хугацаанд өөрийн гэсэн эмнэлэггүй явж ирсэн. Манай хамт олон эмнэлэгтэй болох анхны төслөө 2010 оны үед бичиж эхэлсэн. Японы Засгийн газраас бидний төслийг 2013 онд дэмжсэн. Японы хөрөнгө оруулалтаар эмнэлгийн байр байшин барилгыг барьж өгөхийн зэрэгцээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангаж өгч байна. Нийтдээ 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Ийм томоохон дэмжлэгийг авч улсын хэмжээнд анх удаагаа их сургуулийн дэргэд эмнэлэгтэй болох гэж байгаагийн хувьд манай хамт олны  цаашид  хийх ажил улам их өрнүүн болж, урам зориг нэмэгдэж  байна. АШУҮИС-иас эмнэлэг ашиглалтад орохын өмнөх  бэлтгэл ажлыг хангах “Ашиглалтын өмнөх алба”-ыг байгуулж ямар хүрээнд үйлчлэх вэ, хэчнээн эмч, ажиллагсад байх вэ, ямар өвчлөлүүдийг эмчлэх вэ зэрэг олон талын судалгааг хийж байна. Саалиа хураахаар саваа бэлд гэгчээр нэгэнт эмнэлэгтэй болж байгаа юм чинь эмнэлэгт ажиллах эмч, сувилагч нараа мэргэжлийн ур чадварын хувьд бэлдэж гадны сургалтад хамруулах ажлыг явуулж байна. -Их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг гэхээр ямар хүрээнд үйлчилгээг явуулах вэ. Оюутан дадлагажигч нар эмнэлэгтээ ажиллахын зэрэгцээ суралцах бололцоотой болно гэсэн үг үү? -Анагаах ухааны салбарт багш зайлшгүй  шавь нартаа мэдээлэл хүргэж, туршлагаа  солилцдог. Эмч хүн заавал багштай байх ёстой. Багш нар буюу эмч нар маань эмнэлэг дээр ажиллангаа өөрсдийн шавь  нарт  үлгэрлэн харуулж бодитой сургалт явуулах нөхцөл бүрдэнэ. Төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах оюутнууд маань багшийг өвчтөн үзэж тусламж эмчилгээ үзүүлж байхад нь давхар суралцаад явдаг. Удирдагч эмч, багшийн удирдлага дор залуу эмч нар тогтмол туршлага судлан суралцана. Дэлхийн улс орнуудад Анагаахын их, дээд сургуулиуд өөрийн харъяа эмнэлэгтэй байх нь зайлшгүй үзэгдэл юм. Мөн тусламж үйлчилгээний хүрээ болон чанараар тэргүүлдэг хамгийн дээд шатлалын эмнэлэгт хамаарагддаг юм билээ. Учир нь бусад эмнэлэгтэй харьцуулахад “их дээд сургуулийн эмнэлэг” нэр томьёо нь “Анагаах их сургуулийн харъяалалтай, эмнэл зүйн сургалт болон дадлагыг ажиллаж буй болон ирээдүйн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сурган, дадлагажуулдаг. Ингэхийн сацуу нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг судалгаа нотолгоонд  үндэслэн үзүүлдэг эрүүл мэндийн жишиг лавлагаа байгууллага юм. Тиймээс манай улсад одоогоор төлөвшөөгүй энэ тогтолцоог шинээр бий болгож, монгол хүний эрүүл мэндийг сайжруулах, шинэ технологийг санаачлан хэ­рэг­жүүлэгч эрүүл мэндийн сургалт судалгааны байгууллага байгуулахын төлөө 75 жилийн түүхэн туршлагатай АШУҮИС-ийн бааз суурь, хамт олон хичээл чармайлттайгаар ажиллаж байна. -Монгол Японы шинэ эмнэлгийн үйл ажиллагаа япон менежментийн үйлчилгээг явуулна гэж байгаа юм билээ. Энэ менежментийн талаарх мэдээллийг хүргээч? -Эмнэлгийн үйл ажиллагаа нь япон менежментээр явна. Энэ нь маш зөв зохион байгуулалттай цэгцтэй үйл ажиллагаа явуулахыг хэлж байгаа юм. Өвчтөн төвтэй үйлчилгээ үзүүлнэ. Манай улсад одоогийн байдлаар өвчтөн төвтэй үйл ажиллагаа явуулж буй ч цогцоор нь явуулж чадахгүй байдал ажиглагддаг. Өвчтөн төвтэй гэхээр нэг өвчтөн дээр эм зүйч, сэргээн засахын эмч, үндсэн эмч, сувилагч, нийгмийн ажилтан гээд бүгд зэрэг үйлчилж, тухайн үйлчлүүлэгчдэд ямар эмчилгээ хэрэгтэй байна тэр дагуу бүх анхаарлаа тавьж  ажилладаг. Энэ үйлчилгээг сурахын тулд Японы  хоёр ч  сургуультай хамтран ажиллаж байна. Манай талаас япон менежментийг суралцахаар дөрвөн удаагийн сургалтад Япон руу явсан. Тэд Монголд хоёр удаа ирж сургалтын үйл ажиллагаа явуулсан. Энэ  онд сургалтын үйл ажиллагаа үргэлжилнэ. Тухайлбал, энэ сарын 29-нд Японоос профессор багш нар ирж сургалт явуулна. Ирэх сард манайхаас сувилахуйн баг, инженер техникийн баг очиж суралцана. Хүн төвтэй хүндээ хүр­сэн үйлчилгээг явуу­лахын тулд зөв зохион байгуулалт хийх нь хамгийн чухал. Бид эмнэлэгт ажиллах болов­сон хүчний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд  ан­хаарч байна. Энэ долоо хоногт манай дөр­вөн багш мэдрэлийн чиг­лэлээр гадагшаа сургалтад явна. Зүрхний эрчимт эмчилгээ, дүрс оношлогооны чиглэлээр ч эмч нараа гадагшаа сургалтад хамруулна. Эмнэлгээ ашиглалтад орохоос өмнө боловсон хүчнийг бэлдэж, нөөц бололцоогоо сайжруулахаар ажиллаж байна. - Эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ, ямар хүмүүст үйлчлэх вэ гээд нийгэмд ч  хүлээлт үүссэн. Шинэ эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ. Ямар хүчин чадлаар үйлчлэх вэ? -АШУҮИС бол эрдэмтэн, профессор багш нараас бүрдсэн чадварлаг сайн багаас бүрдсэн сургууль. Энэ жил эмнэлэг  баригдаж дуусна гэсэн төлөвлөсөн.Ирэх  долдугаар сард дуусахаар гэрээ хийгдсэн байгаа. Одоогоор барилгын явц 70-80 хувьтай байна. Өвлийн  цагт ч гэсэн барилгын үйл ажиллагаа  явагдаж байгаа. 2017 оны арваннэгдүгээр сард барилгын гадна талын карказ баригдаж дууссан. Японы уламжлалын дагуу цомхон баяр тэмдэглэсэн. Ботаникийн цэцэрлэгт баригдаж байгаа  оюутны хотхон харъяаллын хувьд Баянзүрх дүүрэгт хамаардаг. Дүүргийн хүн амын тоо Улаанбаатар хот дотроо Сонгинохайрхан дүүргийн дараагаар ордог 320 мянган хүн амтай томоохон дүүрэг. Тус дүүргийн иргэд манай эмнэлгээр үйлчлүүлнэ. Үүний зэрэгцээ эм­нэлгийн тоног төхөөрөмж  өндөр хүчин чадалтай, Монголдоо хамгийн сүүлийн үеийн багаж техниктэйн хувьд улс орон даяар үйлчилгээ үзүүлэхийг зорино. Тус эмнэлэгт анагаах ухааны доктор, профессор, зөвлөх эмч нар ажиллана. Тоног төхөөрөмж, хүчин чадал, боловсон хүчний өндөр хүчин чадалтайн хувьд аль болох өргөн цар хүрээтэй, Монголынхоо олон хүнд хүрч үйлчлэхийг зорино. Монгол Япон эмнэлгийн дэргэд манай сургууль өөрсдийн хөрөнгө оруулалтаар Уламжлалт анагаах ухааны 80-100 ортой эмнэлэг бариад дуусч байна. Уламжлалт анагаах ухааны салбарт ажиллагсад боловсон хүчний дийлэнхийг нь манай сургуулиас бэлдэж гаргадаг. -Анагаахын их сургуулийн оюутны хотхоны талаар мэдээлэл хүргэнэ үү? -Дэлхийн жишиг их, дээд сургууль нь оюутны хотхоны хэлбэрээр хөгждөг. Бид юутай ч найман га газартай болчихлоо. Монгол Японы эмнэлэг баригдчихлаа. Уламжлалт анагаах ухааны сургууль, АШУҮИС-ийн хичээлийн байрыг манай сургууль өөрсдийн хөрөнгөөр бариад дуусч байна. Мөн Уламжлалт анагаах ухааны эмнэлэг барьсан. Оюутны хотхон маань гадны улс орны жишгийг дагасан иж бүрэн цогц хэлбэртэй байх юм. АШУҮИС-ийн салбар сургуулиуд бүгд тийшээ нүүж очно. Тухайлбал, улсдаа хамгийн олон сандалтай гэгддэг Нүүр ам, судлалын эмнэлэг тийш нүүж очно. Орчин үед сувилахуйн шинжлэх ухаан чухлаар тавигддаг болсон. Сувилахуйн сургууль бас нүүнэ. Оюутны хотхоны хувьд эмнэлгийн багш, ажиллагсдын амьдрах байр зайлшгүй баригдана. Барилгын ажил эхэлсэн. Оюутны байр бас баригдана. 2020 он гэхэд дэлхийн жишигт нийцсэн оюутны кампус бүрэн баригдаж дуусахаар төлөвлөсөн. Бидний төлөвлөж байгаагаар Улаанбаатар хотод байгаа салбар найман сургууль, оюутны байр нүүчих юм бол бид хотын төвд байгаа бүх байшин барилгаа улсдаа хүлээлгэж өгнө. Хамгийн гол нь бид нүүхийн тулд нүүх бололцоог нь хангаж, байшин барилга барихад нь улсаас тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлбэл нэн хэрэгтэй байна. Ажил хийх хүсэл, алсын харааг маань ойлгож чадах аваас энэ нь маш том бүтээн байгуулалтыг улсдаа бид хийж байгаа хэрэг. Бид өөрсдийн хэр хэмжээнд бүтээн байгуулалтыг чадахаараа хийхээр ажиллаж, үр дүн гарч эхэлж л байна. Ер нь бусад их, дээд сургуулиуд яваандаа манай сургуулиас жишиг авна байх. -Эмнэлэг өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулаад эхлэхээр эмч, ажиллагсдын цалин, урсгал зардлыг улсаас буюу төсвөөс шийдвэрлэсэн үү? -2017 онд манай сургуулийн зүгээс төр засгийн эрх мэдэл бүхий байгууллагуудад албан ёсоор хүсэлтээ тавьсан. Эмнэлэг үйл ажиллагаагаа эхлэхээр цахилгаан, дулаан, эм тариа, тухайн эмнэлэгт ажиллах боловсон хүчний цалин хөлс зэрэг төсөв шаардагдана. 2018 оны Эрүүл мэндийн сайдын багцад тодорхой тооны төсөв суугдсан гэсэн. Засгийн газраас олон нийтэд энэ тухайгаа  зарлаж биднийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр бодит тооцоо судалгаанд нийцсэн хэмжээнд төсөв суугдаагүй ч төсөвт тодорхой мөнгө тусгагдсан нь сайн талтай. Цаашид оюутны хотхон байрлах эмнэлгүүд хувийн эмнэлгийн статустай биш байгаасай гэж хүсч байна. АШУҮИС бол төрийн өмчит сургууль. Шинэ эмнэлгийн хүчин чадлыг урьдчилсан байдлаар тооцоход жилдээ 180-200 мянга орчим амбулаторийн үзлэг, 4300-4800 хүн хэвтэн эмчлүүлэх, мэс ажилбарыг 2000-2500 орчим хүнд хийнэ. Өдөрт 800 хүнээс дээш хүнд амбулаторийн үзлэг хийнэ гэсэн төлөвтэй байна. Жишээ нь, CT, MRI, Angiography буюу судсан дундуур оношлох эмчлэх өрөө,  төхөөрөмтэй. Жилд 9000 гаруй үзлэг, оношлогоо, эмчилгээг хийх хүчин чадалтай. Жилдээ 150 гаруй резидент эмч ажиллана. Бид эмнэлгээ ашиглалтад орохоор эрүүл мэндийн даатгалыг улсын эмнэлгийн даатгалын статусаар хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьчихсан байгаа. Японы Засгийн газар буюу Японы ард түмэн Монголд томоохон хөрөнгө оруулалт хийж иж бүрэн сайхан эмнэлэг бариад өгч байхад манай улсын төр засгаас хэвийн үйл ажиллагаа явуулах зардал төсвийг шийдвэрлээд явчихвал уг нь Монгол Улсын иргэд, улсдаа ашиг тустай байгаа юм. Хэрвээ хувийн эмнэлгийн статусаар даатгал олговол илүү боловсронгүй болж хөгжихөд учир дутагдалтай.  Тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллах аваас шинээр 300 гаруй ажлын байр бий болно. Үүнд манай сургуулийн багш, эмч нарын тоо ороогүй. Нэгэнт хамгийн сүүлийн тоног төхөөрөмжтэй, сайн эмч нартай шилдэг эмнэлэг болохын хувьд Монголд эмчилж чадахгүй тодорхой тооны буюу 30 гаруй төрлийн өвчний өвчлөлийг бууруулахад тодорхой хувь нэмрээ оруулах болно. Бидний төсөөлөл бол дэлхийн жишигт хүрч ажиллая гэж зорьж байгаа. Иймээс манай АШУҮИС-ийн хамт олон энэ төслөө сайн хэрэгжүүлж, хэлсэндээ хүрч чаддаг юм байна гэдгийг батлахын тулд бид өмнөө маш том зорилго тавьж өдөр шөнөгүй ажиллаж байна. Үүнд онцлон хэлбэл, манай АШУҮИС-ийн захирал, удирдлагын зөв­лөл маш шаргуу ажил­ладаг. Бид хоёр улсын хамтын итгэлцэл дор бий болж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажил дээр бусдын итгэлийг алдаж эрхгүй гэж ажилладаг. Манай улсын хэмжээнд анх удаагаа их сургууль дэргэдээ эмнэлэгтэй болж, цаашлаад оюутны цогц хотхон хэлбэрээр бүтээн бай­гуулалт хийгдэж байгаа нь бусад их, дээд сургуулиудад маш сайн үл­гэр дууриалал болж байна гэдэгт итгэлтэй байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

5 цаг 52 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

5 цаг 52 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

15 цаг 40 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

19 цаг 12 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

22 цаг 13 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

22 цаг 26 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 цаг 32 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

23 цаг 34 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

Өчигдөр 06 цаг 00 мин