П.Очирбат: Ардчиллын түүхийг “Тэнгэрийн цаг”-т бүтээлээ

2018-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын   “Тэнгэрийн цаг” дурдатгал номын нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.  Энэхүү бүтээлийг англи хэлнээ хөрвүүлөн бүтээжээ.  АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах  албаны дарга Роберт Тэйт, номыг зохиогч П.Очирбат, 2003-2006 онд  Монгол Улсад сууж байсан Элчин сайд Памела Слуц нар нээлтэд ирсэн хүмүүст хандаж үг хэллээ.  Номын зохиогч П.Очирбат энэ номыг нь  англи хэлнээ орчуулах, хэвлүүлэх ажлыг санаачилж, энэ үйл  ажиллагааг зохион байгуулсан Элчин сайд Памела Слуц болон АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах  албаныханд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Монголын ардчилалд зориулагдсан дурдатгалын номонд давхардсан тоогоор 1850 хүний нэр бий.  Иймээс номыг “Эрт, эдүгээгийн Монгол Улсын түүх, ардчилалтай нэр холбогдсон хүмүүс бүтээжээ” гэж үзэж болно гэсэн юм. Тухайлбал номын ардчиллын үйл явцыг манлайлж  ид  залуу насандаа  зүтгэж явсан С. Зориг агсан,  Э.Бат-Үүл,  Ц. Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Ганболд нарын ажиллаж явсан 1990-ээд оноос эхлээд, одоо монголын ардчиллыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуучуудын замналын түүх энэ номонд оржээ.  Номыг  П.Очирбат Мэндсайхны Энхсайхан  тавьснаар бичсэн гэдгээ онцлов.  Номын зохиогч “Ном бичнэ гэхээр  надад өөрийгөө нэг магтсан болчих гээд байдаг учраас жаахан цааргалж байсан юм. Гэвч энэ нь монголын нийгэм,ардчиллын тусын тулд монголын ардчиллын түүхийг бичиж үлдээхэд хэрэгтэй.  Ялангуяа, дэлхийн улс орнуудад хэрэгтэй мэдээллийг түгээхэд хэрэг болно гэснээр “Тэнгэрийн цаг”-аа бичсэн нь таван орны хэлээр орчуулагдан ном болж гарсан байна”  гэв. Монголын түүхэн нэгэн цаг үеийг харуулсан энэ номыг англи хэлнээ хөрвүүлсэн нь гадаад хэлнээ орчуулагдаж буй зургаа дахь ном болж байгаа нь энэ юм байна.  Энэ үйл ажиллагааны үеэр  П.Очирбат, АНУ-ын Элчин сайд Памела Слуц  нар  номонд гарын үсэг зурж Улаанбаатар хотын төв номын сангийн захирал  Д.Индра болон АНУ-ын Элчин сайдын олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт нарт  дурсгасан юм.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17