Б.Дэлгэрсайхан: Нүүрс тээврийн жолооч нарын нийгмийн асуудалд анхаарч ажиллана

2025-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.1 хувийн саналаар дэмжин баталлаа. 

Хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын боомтын хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт жилд дунджаар 165 сая тоннд хүрч, нүүрсний борлуулалтын жилийн орлого 1.5 тэрбум ам доллароор нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Түүнчлэн Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын дараагийн төслүүд хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Энэ үеэр зарим гишүүд төмөр замын холболтын хажуугаар нүүрсний автомашины тээвэрлэлт хэрхэн явагдах талаар тодруулж байв.  Энэ талаар  Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тайлбар өгөв.  Тэрээр "Нүүрсний автомашины тээвэр цаашид ч үргэлжилж хийгдэнэ. Засгийн газраас байгуулагдсан экспортыг сайжруулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайтад ажилласан. Жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд анхаарч Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Хайрхан багт суурьшлын бүс байгуулахаар ажиллаж байна. Тэнд ажиллаж амьдарч байгаа уурхайн ажилчдаас эхлээд төмөр замын ажилчид, жолооч нарыг орон сууцжуулах, цэцэрлэг,  эмнэлэгтэй болгох. Энэ онд мөнгө гаргаад хамгийн түрүүнд эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Сангийн сайд хэлсэн. Тавантолгойн төмөр зам барих төсөв дотор Тавантолгойн төмөр замын ажилчдын байрыг барих 17 сая ам.доллар байгаа. Төмөр замын ажилчдын байрыг барьж сууршлын бүс бий болгоно. Төмөр замын өмчлөл нь “Тавантолгой төмөр зам” компанид байна. Ашиглалтыг нь, менежментийг нь,  ачаа тээвэр зэргийг “Монголын төмөр зам” компани хариуцна. Энд ажиллаж амьдарч байгаа бүх л хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17