Б.Пүрэвдорж: Булган боомтын гаалийн даргад арга хэмжээ авах хэрэгтэй

2025-03-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: -Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилготой УИХ-ын 58 дугаар тогтоолыг өнгөрсөн онд парламент баталсан.  Улмаар энэ дагуу Засгийн газар ажиллаж Хил холболтын асуудлыг оруулж ирж байна.  Энэхүү гэрээг дэмжиж байна.  УИХ-ын 58 дугаар тогтоол дээр тоон дотор үсэг гэдэг шиг автозамын холболтыг 11 дүгээр зүйл болгож оруулж өгсөн.  Тэгэхээр энэ бол Ховд аймгийн Булган боомтын 126, 127 дугаар хилийн шугамаар шинэ гарц нээх, түүнчлэн Байтаг боомтыг байнгын болгох ийм заалтыг оруулж өгсөн.  Говийн бүсийн Шивээ хүрэн Ханги мандал Гашуун сухайтын төмөр замын холболтыг шийдвэрлэж байгаа.  Зүүн бүсийн Бичигт боомтын асуудлыг мөн шийдвэрлэж байна.  Ингэснээр нүүрсийг төмөр замаар тээвэрлэнэ.  Дараагийн нэг асуудал нь бид өнөөдөр энд нүүрсний экспортоо нэмэгдүүлэх гэж ярьж байхад Булган боомтын дарга өдөрт тэдэн машин гарна гээд тоо босго тавиад сууж байж болохгүй.  Б.Жавхлан сайдаа тэр хүмүүст хариуцлага тооцоорой. Автозамын боомтуудаа болон Бичигт зэрэг дараагийн боомтоо хэзээ эрчимжүүлэх вэ” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: - Монгол Улс БНХАУ-тай 1955 онд анхны боомт холбогдох гэрээг хийж байсан.  Энэ бол бид бүгдийн сайн мэдэх Замын-Үүд-Эрээний боомт юм.  Өнөөдөр бид УИХ-аар хоёр улсын Засгын газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулснаар 70 жилийн дараа хоёр дахь боомтоо холбох гэж байна.  Энэ бол манай экспортын гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны боомт юм.  Мөн Монгол Улсын яам, БНХАУ-ын Хөгжил, шинэтгэлийн хороотой Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан анхны тохиолдол болсон.  Боомтуудыг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэсэн протокол Хөгжил шинэтгэлийн хороон дээр үлдсэн.  Гашуун сухайт- Ганцмод өнөөдөр батлагдсанаар гурав дахь боомт буюу Шивээхүрэн боомттой хамтын ажиллагааг эхлүүлэх эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. Шивээ хүрэн бол экспортын хүчин чадлыг 10 сая тонноор нэмэгдлүүлэх ийм боомт.  Энэ боомт Арц суурьтай холбогдвол өөрөө баруун босоо тэнхлэг болж байгаа.  Тэгэхээр Шивээхүрэн боомтын дараа Бичигтийн боомтын асуудлыг ярина. Бичигт мөн л  экспортыг 10 сая тонноор нэмэгдүүлэх боломжтой.  Бичигтийг Эрээнцавтай холбосноор энэ нь зүүн бүсийг коридор болно.  Үүний дараа тав дахь боомт бол Хангимандалын боомт юм. Энэ дарааллаар бусад боомтуудыг холбох асуудлыг ярих боломжтой болж байна.  

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17