Ц.Туваан сайд ирээгүй учраас төмөр замын холболтын төслийг хэлэлцэхийг хойшлуулав

2025-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /03.27/ нэгдсэн хуралдаан эхэлж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам төслүүдийг хэлэлцэх байсан ч Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй байгаа тул төслийн хэлэлцүүлгийг хойшлууллаа. Энэхүү хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд холбогдох сайд асуудлаа танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өгөх ёстой юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлт нь “УИХ-ын сонгуульд нэр дэвших бие даагч нь тухайн тойргоосоо 801 болон түүнээс дээш гарын үсэг цуглуулна” гэж заасан шалгуур нь хатуудсан буюу босгыг нь өндөр тавьсан гэж үзсэн байна.

Учир нь, улс төрийн нам байгуулахад 801 иргэний гарын үсэг цуглуулахаар заасан байдаг атал УИХ-ын сонгуульд нэр дэвшигч бие даагч нь мөн адил 801 иргэний гарын үсэг цуглуулахаар заасан нь зөвхөн тухайн тойргийн сонгогчоос 21 хоногийн хугацаанд дээрх тооны иргэний гарын үсэг цуглуулах нь адил тэгш байх зарчмыг зөрчиж байна гэж үзжээ.

Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй” гэж үзсэн юм.

Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн энэхүү дүгнэлтийг хэлэлцсэн ч олонх нь дэмжсэнгүй. 

Эх сурвалж:www.polit.mn 

Эрүүл мэндийн салбарын алба хаагчид 259 зөрчлийн хэрэгт холбогджээ

Алтан гарт, цагаан нөмрөгтөн эмч нарын баярын өдөр гуравдугаар сары

4 цаг 38 мин
Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзжээ

6 цаг 45 мин
УИХ-ын чуулган маргааш хуралдана

УИХ-ын чуулган маргааш хуралдана

6 цаг 49 мин
Иргэн гишүүн хоёрт хууль адил тэгш үйлчлэх ёстой

Иргэн гишүүн хоёрт хууль адил тэгш үйлчлэх ёстой

7 цаг 28 мин
Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Дөрөвдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 11 цаг 34 мин
ХҮН намын хоёр “хүн томилох”-оос болж зодолдсон уу?

ХҮН намын хоёр “хүн томилох”-оос болж зодолдсон уу?

Өчигдөр 10 цаг 36 мин
Ажлаа таслаад шийтгүүлсэн анхны “Ерөнхийлөгч”

Ажлаа таслаад шийтгүүлсэн анхны “Ерөнхийлөгч”

Өчигдөр 10 цаг 23 мин
П.Батчулуун эмчийг суллуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбоо ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тухайн мэдээллээ

Уржигдар 16 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгой, Эгийн голын цахилгаан станц, хийн хоолойн төслүүд дээр төвлөрч ажиллана

Уржигдар 11 цаг 52 мин
Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Дээд шүүхэд хүсэлт гаргажээ

Уржигдар 11 цаг 46 мин