Мүүний шашны сүмийг татан буулгах шийдвэр Японд шуугиан тариад байна

2025-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

 

Япон улсын Засгийн газрыг хамгийн олон жил тэргүүлж байсан нэр хүндтэй улстөрч Шинзо Абэ 2022 онд сонгуулийн кампанит ажлын үеэр үг хэлж байхдаа буудуулан амиа алдсан эмгэнэлт хэргийг тус улсын шүүхээс нарийвчлан шалгалт хийж байна. Тухайн үед дэлхий нийтийг цочирдуулсан энэ гэмт хэргийг үйлдсэн этгээд “Ерөнхий сайд өөрийн шүтдэг шашныхантай нягт холбоотой байсан, тэрхүү шашнаас болж ээж минь их хэмжээний өрөнд орсон учир Абэгийн амь насанд халдсан” хэмээн мэдүүлэг өгч байв.

Тэгвэл Японы шүүхээс дээрх асуудалд холбогдсон “Нэгдлийн” гэсэн тодотголтой сүмийн Токио дахь салбарыг татан буулгах шийдвэрийг мягмар гарагт танилцуулсан нь олон улсын хэвлэлийн томоохон сэдэв болоод байна.

Японы боловсрол, соёлын яам сүмийг татан буулгах хүсэлт гаргаж, “Сүмд очдог хүмүүс их хэмжээний хандив авсан, бусдын тархи угаах байдлаар залилан хийж байна” хэмээн буруутгасан байна. Мөн шалгалтын үеэр парламент дахь Либерал ардчилсан намын гишүүдийн бараг тал хувь нь нэгдлийн сүмийн үйл ажиллагааг дэмжиж, их хэмжээний хандив, үнэтэй бэлэг сэлт өгдөг болохыг олж тогтоожээ.

Олон нийтэд “Мүүнийнхэн” хэмээн танигдсан шашны энэ урсгалаар үйл ажиллагаа явуулдаг дээрх сүм шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, хандив авах нь шашны хууль ёсны үйл ажиллагааны нэг хэсэг гэж үзэн, шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдээд байна. Харин олон нийтийн зүгээс шашны тэрхүү урсгалыг эсэргүүцэж, үйл ажиллагааг нь хязгаарлах нь зөв хэмээн үзжээ.

 

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 56 (7553)

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17