Орос, АНУ-ын  хамтарсан мэдэгдэл  өнөөдөр гарна

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

Украины асуудлаарх Орос, АНУ-ын хэлэлцээ 2025 03 24-нд болсон ба  12 цаг үргэлжилж нэг ёсны дээд амжилт тогтоосны эцэст өндөрлөсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Хэлэлцээнд Оросын талаас сенатч  Григорий Карасин,  Холбооны аюулгүйн зөвлөлийн даргын зөвлөх Сергей Беседа , Америкийн талаас  Төрийн департаментын төлөөлөгч Майкл Антон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх Эндрю Пик нар оролцсон байна.

Хэлэлцээ дууссаны дараа ОХУ-ын Гадаад хэргийн яам нийгмийн сүлжээн дэх хуудастаа өөрийн улсын төлөөлөгчдийн гарч яваа богино бичлэгийг нийтэлсэн байна. Бичлэгт Оросын дипломатууд Ritz-Carlton зочид буудлаас гарч, хамтдаа зургаа татуулж, улмаар машинд суун явж байгаа хэсгийг харуулжээ.

 

Орос, Америкийн төлөөлөгчдийн хамтарсан мэдэгдэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-нд гарна. Албан ёсны мэдэгдэл хараахан гараагүй байгаа ч, урт үргэлжилсэн яриа хэлэлцээнд хоёр тал аль аль нь сэтгэгдэл муу биш байгаа гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Тэмми Брюс ярианы гол сэдэв нь Хар тэнгис дэх худалдааны үйл ажиллагааг сэргээх тухай байсан гээд бүрэн гал зогсоох нь "үргэлж үнэ цэнэтэй" гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Эр-Риядад болсон хэлэлцээний дараа Орос, АНУ-ын төлөөлөгчид ямар нэгэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөөгүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлсэн байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Эр-Риядад болсон Орос, АНУ-ын хэлэлцээрийн талаар тайлбар хийхдээ Москвагийн төлөөлөгчдийг "дайны баг" гэж нэрлэсэн байна.  

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17