Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх сургалт болов

2025-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 52 дугаар зүйлийн хүүхэд хамгааллын санхүүжилт, төлөвлөлттэй холбоотой заалтыг үндэслэн 2024 онд Засгийн газраас 236 дугаар тогтоолоор “Хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх аргачлал”, “Хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хүүхдэд ногдох дундаж зардлын норматив”-ыг баталсан.

Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, харьяа байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын төсвийн төлөвлөлт, санхүүжилт, аргачлалыг эзэмшүүлэх сургалт  /2025 03 24/-нд болов.

Хүүхэд хамгааллын тухай хуульд анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтнууд, хамтарсан баг тус санхүүжилтийн нормативын дагуу хүсэлтээ бичиж, хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлаа авдаг байхаар тусгагдсан. Тиймээс энэхүү сургалт нь холбогдох байгууллагууд төсвөө зөв төлөвлөх, санхүүжилтээ авах, төлөвлөлтийн дагуу үр дүнгээ тайлагнах зэрэг аргачлалын чухал ач холбогдолтой.

ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан хэлэхдээ “Өнгөрсөн жилүүдэд миний бие хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт тодорхойгүй, үр дүн бодит биш байдалд санаа зовж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Ерөнхий газрын удирдлагаар ажиллах хугацаандаа энэ асуудлыг цэгцэлж, тодорхой, ил тод байдлыг хангаж ажиллахыг нэн тэргүүнд зорьсон. Тиймээс ч өнөөдрийн чадавхжуулах сургалтын үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ.

Энэ жил хүүхэд хамгааллын зардалд 20,6 тэрбум төгрөг төсөвлөгдсөн байна. Өмнө нь агентлаг, нийслэл дээр ирээд аймгууд руу шилжүүлдэг байсан бол одоо Сангийн яамнаас шууд тухайн орон нутагт хуваарилагддаг болж өөрчлөгджээ.

“УИХ-аас хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаг. Хэрэгжилтийг хангах нь бидний үүрэг. Хуулийн дагуу төлөвлөгдсөн төсөв хүрэх ёстой хүндээ хүрч, шийдэх ёстой асуудлаа шийдэж, нийгэмд үр дүн бий болгох учиртай. Хүүхэд хамгааллын салбарт төсөвлөгдөж буй төсөв хэзээ ч тодорхой бус, үр дүнгүй байж болохгүй” гэдгийг ХГБХХЕГ-ын дарга онцолсон байна.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17