С. Мишиг: “Бизнес инкубатор" төвд захиалгатай гал тавьсан гэж бодож байна

2025-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.АРИАНЖАРГАЛ

Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг “Бизнес инкубатор” төвд 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 15.50 цагт гал гарсан. Тус төвд худалдаа эрхлэгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

"Бизнес инкубатор" төв 700 м.кв талбайтай, 140 орчим лангуутай. Гэвч галын ослоос болж нэг тэрбум гаруй хохирол учирчээ. Галын ослыг тэд гадны нөлөөтэй гэж үзэж байгаа ажээ. Энэ талаар “Бизнес инкубатор” ТББ-ын тэргүүн С.Мишиг “Энэ газрыг хогийн цэг байхад нь хэд хэдэн газрын дэмжлэгтэйгээр худалдааны төв болгосон. Цахилгааны массаас шалтгаалсан гэх галын дүгнэлт гарсан. Харин бид энэ галыг захиалгатай тавьсан гэдэгт зуун хувь итгэдэг. Үүнд олон талын шалтгаан бий. Өмнө нь “Худалдааны төвийг буулгаж нураагаад кофе шоп барина” гэж дарамталдаг байсан. Гэхдээ энд хэн нэгнийг буруутгахгүй. Яагаад гэвэл бид сахилга бат аюулгүй байдалдаа сонор сэрэмж алдсан. Камерын бичлэгийг 30 хоног хадгалдаг хард дисктэй. Камер хэвийн ажилласан. Гэтэл хард дискт хоёрдугаар сарын 08-ны өдрөөс хойших бичлэг хадгалаагүй байсан. Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сан ТББ-ын барилгын галыг цаг алдалгүй галын унтрааж, гадагш тархах аюулаас хамгаалсан онцгой байдлын газрынханд талархлаа илэрхийлмээр байна. Бид хандивын хайрцаг явуулсан. Үүнд нийтдээ 20 гаран сая төгрөг цугларсан. Энэ 20 гаран сая төгрөгийг тодорхой хугацааны дараа нийгмийн хариуцлагын хүрээнд зарцуулах болно. Иргэд та бүхэн гэртээ албан байгууллагатаа очоод цахилгааны монтажаа шалгаж үзээрэй гэж зөвлөж байна. Бидний асуудал гаднын нөлөөтэй байсан ч цахилгаан аюултай зүйл байдаг юм байна. Та бүхэн сэрэмжтэй байгаарай” гэсэн юм.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17