Элэг, хоёр бөөрийг нь донорт өгөхийг зөвшөөрсөн ч хөлийн яс, шөрмөс бүгдийг нь авчихсан байсан

2025-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Эмч П.Батчулуунтай холбогдох хэргийн хохирогч, талийгаач А-гийн ар гэрийнхэн тухайн үед болсон үйл явц, одоогийн нөхцөл байдлын талаараа мэдээлэл хийлээ.

П.Батчулуун эмчид холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал болж өнгөрснөөс хойш талийгаач А-гийн ар гэрийнхэн рүү цахим сүлжээгээр дайрах, доромжлох асуудал гарч байгаа зэрэг үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Талийгаачийн ээж Б.Алтантуяа “Миний охины хамаг эрхтэнг авчихаад байхад эцэс сүүлд нь зарим хүмүүс сошиал орчноор бидэн рүү дайрч, буруутан мэт хандаж, сэтгэл өвтгөж байна. Ингээд аргагүй эрхэнд хэвлэлийн хурал хийж хүмүүст буруу, ташаа ойлголт байгаа бол залруулж, болсон үйл явдлыг эхнээс нь ярих гэсэн юм. Миний охин 2013 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө хороололд авто осолд орж ГССҮТ-д хүргэгдэж очсон байсан. Биднийг өглөө эмнэлэгт очиход хагалгаа хийчихсэн, тархины үхжилттэй байна гэж эмч нар хэлсэн. Ингээд ГССҮТ-ийн эмч нар охиноо донор болгож, хүмүүст тустай үйл хийхийг хүссэн. Сүүлд нь П.Батчулуун эмчтэй уулзсан. Элгийг нь хоёр бөөртэй нь донорт өгөөч гэхэд нь миний охин үнэхээр босч ирэхгүй болчихсон бол гурван хүүхдийг нь бодоод түмэнд буян болъё гэсэн үүднээс охиныхоо хоёр бөөр, элгийг донорт өгсөн. Гэтэл охины минь хөлийн яс, шөрмөс бүгдийг нь авчихсан байсан. Гаргахад нь бид мэдсэн. Хоосон хальсан дотор цутгамал хийчихсэн байсан. Хүлээлгэж өгөхдөө ч аятайхан хүлээлгэж өгөөгүй. Хүний эрхтэнг тэгж авчихаад одоо яагаад биднийг зовоогоод байгаа юм. Охиныг маань дахиж олон нийтийн сүлжээгээр битгий ингэж янз бүрээр хэлээч дээ. Зарим хүмүүс бараг миний охиныг үхсэн бол донор болоод хамаг юмаа өгөх хэрэгтэй гэж байна. Охин минь 10 гаруй хүнд буян болсон. П.Батчулуун эмчээс би 100 төгрөг ч нэхээгүй. Хүмүүс мөнгө авчихсан юмуу, охиныхоо эрхтэнг зарсан гэх мэтээр доромжилж, муухайгаар хэлж байна. Давж заалдах шатны шүүх хурлаас хоёр хоногийн дараа гэрийн маань цонх руу юм шидэж хагалсан. Би хүүхдийнхээ эрхтэнг зараагүй, хүнээс мөнгө аваагүй. Буян болж байхад нь яагаад хар буруугаар хэлээд байгаа юм. Энэ хэргийг буцаагаад задалъя гээд байгаа бол би задлахад бэлэн. Би сэтгэл санааны хохирол гэж нэхээгүй. Энэ хүнийг хараад ч өрөвддөг. Насны эцэст яагаад ийм юманд орчихов доо гэж боддог. Би дахиж шүүх хуралд ормооргүй байна. Дахин, дахин охиныхоо ясыг өндөлзүүлмээргүй байна. Гурван хүүхэдтэйгээ тайван л баймаар байна. Дээр нь ямар, ямар эрхтэн байсныг би тухайн үед анзаараагүй гарын үсэг зурсан. Элэг, бөөр л гэж хэлсэн. Дараа нь "Уучлаарай, ганц нэг судас авч магадгүй болчихлоо" гэж хэлсэн. Тэгээд хөлийнх нь бүх яс шөрмөсийг аваад, цутгамал цутгачихсан байсан. Хэрэв элэг, бөөрийг нь аваад, хөл гарынх нь ясыг авна гэдгээ хэлсэн бол би донор болгохгүй байсан. Анхнаасаа үнэн зөвөө хэлсэн бол ийм нөхцөлд хүрэхгүй. Хүүхдүүд маань орой бүр хуучнаа бодоод гэж ээжийгээ ярьж уйлдаг. Одоо биднийг тайван орхиоч" гэсэн юм.  

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17