Ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурахыг ОБЕГ-аас анхаарууллаа

2025-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Онцгой байдлын ерөнхий газраас ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /03.24/ мэдээлэл хийлээ. УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Улсын хэмжээнд 2021-2024 онуудад гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна" гэлээ. 

Эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Д.Баасансүрэн "Жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоон хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү өдөр энэ жил гуравдугаар сарын 26-нд тохиож байна. Мөн Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу гамшгийн тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг энэ пүрэв гарагт буюу 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэх тухай” А/01 дүгээр тушаалын хүрээнд II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт өнөөдрөөс эхэлж байна. Бие даалтын долоо хоног орон нутагт гуравдугаар сарын 24-28, нийслэлд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын байгууллагаас “Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг өнөөдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17