Дүгнэлт: "Ноорог"-т хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь хүний эрхийн зөрчил болсон

2025-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр /03.24/ хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хуулийн байгууллага нөлөөлсөн эсэх талаар дүгнэлтийг танилцууллаа. 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа "Ноорог"-ийн залууст хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь ойлгомжгүй байна. Хуулийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэл нь хоорондоо зөрчилдөж байна. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан талаараа албан бичгээр манай байгууллагад тайлбар өгөхдөө "Кибер гэмт хэрэгтээ тэмцэх газарт энэ сарын 17-ны өдөр иргэн Н.О-гийн фэйсбүүк хаягаас "Ноорог" фэйж хуудас дандаа худал мэдээлэл оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ" гэх утга бүхий мэдээллэл өгсөн, тиймээс уг мэдээллийг гэмт хэргийн бүртгэлд оруулж, хойшлуулшгүй ажиллагаа хийсэн" гэсэн байсан. Мөн иргэн О.У өмгөөлөгч Н.Б-ын 9978…. утасны дугаарт гуравдугаар сарын 18-ны 04:55 цагт ЭЦА-ны кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчийн 8686…. дугаараас "Эрүүгийн хуулийн 19.9.1 улс үндэстний эв нэгдэлтэй холбоотой заалтаар баривчлах зөвшөөрөл хүсч байгаа юм байна. Тогтоол дээр гарын үсэг зурснаар баривчлах ажиллагаа эхэлнэ гэнэ ээ, яах вэ У байна" мессежийг илгээсэн нь ХЭҮК-т мөн баримтаар ирсэн. Тухайн "Ноорог" медиад ажилладаг хүмүүсийн хоёр нь өмнө нь Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны есдүгээр сард үүсгэсэн хэрэг бүртгэлээр Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл мөрийтэй тоглоом зохион байгуулах хэргүүдээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм билээ. Гэхдээ энэ нь хойшлуулшгүй ажиллагаатай шууд хамааралгүй байна" гэж дүгнэсэн гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17