ЦЕГ: "Торгоны зам" мөрийтэй тоглоомын газартай холбоотойгоор гурван хүнийг цагдан хорьсон

2025-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

"Торгоны зам" мөрийтэй тоглоомын клубын удирдлага гэж өөрийгөө танилцуулсан, иргэн А.Баяржавхлан цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийж, "Цагдаагийн байгууллагын албан хаагчид мөрийтэй тоглоом зохион байгуулагчидтай хамтран ажилладаг" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Тайван: -Цагдаагийн байгууллагаас сүүлийн дөрвөн жилд мөрийтэй тоглоомтой холбоотой 1360 хэргийг бүртгэж шалгалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 365-д нь эрүүгийн хэрэг үүсгэн прокурорт шилжүүлсэн. Эдгээр хэргийн 299 нь шүүхээр шийдэгдээд байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг гадаад улсаас зохион байгуулагддаг болсон. Тухайлбал, Монгол Улсын иргэн Э-"гийн бүлэглэл гэсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл бий. Энэ бүлэглэлийг "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авч ирсэн. Мөн 28 хүний бүрэлдэхүүнтэй иргэн Г-гийн бүлэглэл гэж бий. Энэхүү бүлэглэлийг шалгаж хоёр этгээдийг нь саатуулсан. Мөн иргэн Б-гийн бүлэглэл гэж бий. Энэ бүлэглэл нь өчигдөр мэдээлэл хийсэн А.Баяржавхлангийн оролцсон 18 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл. Уг бүлэглэл нь гадаад улсаас ажиллаж байгаа гэдэг нь өчигдөр хийсэн мэдээллээс нь тодорхой болж байх шиг байна. Өчигдөр мэдээлэл хийсэн иргэн А.Баяржавхлангийн төрсөн хоёр дүү О, Б нар нь шүүгчийн захирамжаар цагдан хоригдсон. Мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах, гэмт бүлэг байгуулах зэрэг гурван зүйл ангиар шалгагдаж байгаа. Цагдаагийн байгууллагаас 2023 оноос "Торгоны зам" нэртэй мөрийн тоглоом зохион байгуулагчдын таван иргэний 10 дансыг, "Хос тамга" нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулагчдын 11 иргэний 20 дансыг битүүмжилсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор гурван хүн цагдан хоригдсон. Нэг хүн нь иргэн Б. 2010-2019 онд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан энэ хүн саатуулагдан шалгагдаж байгаа.

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Н.Мөнхзул: -Иргэн А.Баяржавхлан цагдаагийн албан хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган дотоод хяналт шалгалтыг эхлүүлсэн. Иргэн А.Баяржавхлан харилцаа холбооны ямар ч хэрэгслийг ашиглан цагдаагийн байгууллагад хандаж цагдаагийн албан хаагчидтай холбоотой мэдээлэл өгөх бүрэн боломжтой. Хууль бус гэмт хэрэг хийсэн албан хаагчидтай цагдаагийн байгууллага эвлэрэхгүй гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17