Вьетнам Зүүн өмнөд Азийн орнуудаас аз жаргалын үзүүлэлтээрээ хоёрт жагсав

2025-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

Вьетнам улс 2025 оны дэлхийн аз жаргалын тайланд 2023 оны жагсаалтаас найман байраар ахиж 46 дугаар байрт бичигдлээ. Оксфордын их сургуулийн сайн сайхан байдлын судалгааны төвөөс гуравдугаар сарын 20-нд гаргасан хамгийн сүүлийн тайланд 143 улс орон, нутаг дэвсгэрийг иргэдийн өөрсдийнх нь мэдээлсэн сайн сайхан байдалд үндэслэн эрэмбэлсэн байна.

Вьетнам улс сүүлийн жилүүдэд тогтвортой ахиц дэвшил гаргаснаар 2021 онд 77-д жагсаж байсан бол 2022 онд 65, 2024 онд 54-т орж, мэдэгдэхүйц сайжирч байна. Одоо тус улс Зүүн өмнөд Азидаа Сингапурын ард хоёрдугаарт бичигдэж байна.

Дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Финланд найм дахь жилдээ шалгарсан бол Дани, Исланд, Швед удаалжээ.

Түүнчлэн Коста-Рика, Мексик улс анх удаагаа эхний аравт орж иржээ. Тодруулбал, зургаа, аравдугаар байранд бичигджээ.

Харин АНУ 24-т эрэмбэлэгдсэн нь, Аз жаргалын индекст тус улсын  түүхэн дэх хамгийн доод үзүүлэлт болж байна.

Аз жаргалын индескийн хамгийн сүүлд Афганистан Сьерра-Леон, Ливаны дараа бичигдсэн хэвээр байна.

Дэлхийн аз жаргалын тайланг Gallup аналитик фирм болон НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээтэй хамтран эмхэтгэн гаргадаг. Энэхүү чансааг гаргахдаа нийгмийн дэмжлэг, дундаж наслалт, эдийн засгийн тогтвортой байдал, нийгэм дэх эелдэг байдлын түвшин зэрэг хүчин зүйлс дээр үндэслэдэг байна.

Дэлхийн аз жаргалын тайлангийн 2025 оны дүнгээр Монгол Улс 147 орноос 77 дугаарт бичигдсэн нь 2024 оныхтойгоо адилхан байна.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17