Монгол, Киргиз зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв

2025-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.03.20) Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан айлчлал идэвхжиж байгааг онцлоод, цаашид хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэр дундаа зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ.

Мөн  хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээрийн хүрээнд шинэчлэн сайжруулах, шинээр байгуулах гэрээ, хэлэлцээрүүд, Киргиз улсаас зохион байгуулж буй “Олон улсын тээврийн форум” арга хэмжээнд ЗТЯ болон тээвэр логистикийн салбарыг идэвхтэй оролцуулж,  тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлуудыг хамтран шийдвэрлэх чиглэлээр  санал солилцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Зам тээврийн яамнаас хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүд, ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг дурдлаа.

Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбайг Киргиз улсын эдийн засгийн зонхилох салбар нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, зам тээврийн салбар, байгалийн баялаг гэдгийг онцлоод хоёр улс хоорондын автотээвэр болон  агаарын тээврийн салбарт  хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

Тухайлбал, агаарын тээврийн салбарт Киргизийн нийслэл Бишкек хот,  Узбекистан, Тажикстан  гээд дамжих боломжтой нислэгийн чиглэлүүд, авто тээврийн салбарт хоёр улсын иргэд саадгүй харилцан зорчих,  дамжин өнгөрөх тээвэр хийх зэрэг хамтын ажиллагааны олон таатай боломжуудыг санал болголоо.

Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол, Киргизийн хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв гэж Зам тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17