Солонгосын Зүүн өмнөд бүс нутагт  түймрийн улмаас 1500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэв

2025-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 Фото: Түймрийг унтраахад нисдэг тэрэг ашигласан байна. Өмнөд Кёнсан мужийн захиргаа.

К.АНУ

БНСУ-ын зүүн өмнөд бүс нутагт хүчтэй салхины улмаас хээрийн түймэр дэгдэж, дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн гэмтэж, 1500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай тус улсын зүүн өмнөд бүсийн гамшгийн албаныхан энэ ням гариг /2025 03 23/-т мэдээлжээ.

Yonhap агентлагийн мэдээнд дурдсанаар бол, Сөүлээс зүүн өмнө зүгт 250 км-ийн зайд орших Санчон мужид өнгөрсөн баасан гаригт түймэр эхэлж, улмаар ойр орчмын бүс нутагт  тархсан байна.

Түймрийн улмаас бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн зургаан хүний тав нь  хүнд гэмтэл авчээ. Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабаас мэдээлснээр бүх хохирогчийг Санчон хотоос олсон байна.

"Хуурай цаг агаарын улмаас хээрийн түймэр хурдацтай тархаж, хүмүүсийн амь насанд заналхийлж байна" гэж Гамшгаас хамгаалах албаны  дэд дарга Ли Хан Кюн хэлсэн ба алба нь түймрийг унтраахын тулд бүх хүчээ дайчлан ажиллана гэсэн байна.

Одоогийн байдлаар нийт 4600 орчим хөлбөмбөгийн талбайтай тэнцэх 3286.11 га талбай шатаж, Хойд Кёнсан мужийн Юусеонг болон Санчонд тус тус 1000 гаруй га талбай шатсан гэсэн тооцоо гарчээ.

Эрх баригчид түймрийг унтраах ажлыг үргэлжлүүлж байгаа ба 1500 орчим оршин суугчийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлсэн гэж Yonhap агентлагийн мэдээллээ.

Эх сурвалж: polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17