"Ноорог"-ийн мэдэгдэл

2025-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Шүүхээс "Ноорог" медиагийн ажилтан А.О-г нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан.  Үүний дараа "Ноорог" медиагаас албан ёсны хоёр дахь мэдэгдлийг гаргалаа. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Юуны өмнө бидний бяцхан редакцын зүгээс Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөг уландаа гишгэсэн, цагдаагийн нийт алба хаагчдын нэр төрд сөргөөр нөлөөлөх, цаашлаад ХЗДХЯ-ны үйл ажиллагааг олон нийтэд буруугаар ойлгуулах үйл явдлууд гарч байгаад гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна.

“Ноорог Креатив Студио” ХХК-ийн зүгээс 2025 оны 3 сарын 17-ны өдрөөс эхлээд биднийг хууль бусаар саатуулсантай холбоотой бүх гомдол, мөрдөн шалгах ажиллагааны процесс алдагдсан, хүний эрх зөрчсөн, мөрдөн шалган ажиллагааны нууц задруулсан, санаатайгаар, зохион байгууллалттайгаар худал мэдээлэл тараасан асуудалд хуулиар олгосон боломжийнх нь хүрээнд арга хэмжээг авахаа мэдэгдэж байна.

Өчигдөр орой буюу 2025 оны 3 сарын 20-ны өдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон тооны хэвлэл мэдээллийн байгууллагаас Ноорог-ийн ЗАЛУУС, Ноорог-ийн хамт олны зүгээс цахим мөрийтэй тоглоомыг иргэдэд сурталчлан стрийм буюу видео хийж, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг цахим орчинд хууль бусаар зохион байгуулсан үйлдлүүдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна гэсэн худал мэдээллийг тараасан. Тус мэдээлэлд дурдсан агуулга, олон иргэний нэрийн товчлолд манай байгууллагын үйл ажиллагаа, данс хамааралгүй болохыг мэдэгдэж байна.

Мөн манай байгууллагад 2025 онд ажилд орсон нэг гишүүнд холбогдох асуудал бүрэн тодорхой болоогүй ба Ноорог-ийн бусад гишүүд, цаашлаад байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд хамааралгүй тул гэрчийн мэдүүлэг ч аваагүй болно. Тиймээс холбогдох албан тушаалтнууд мөн хэвлэл мэдээллийн мэргэжлийн редакцууд илт төөрөгдүүлсэн мэдээллээ залруулж, манай байгууллагад холбогдох Togosoo TG гомдлоор шалгаж буй Эрүүгийн хуулийн 13.14 Худал мэдээлэл тараасан эсэх асуудлыг гуйвуулж, байгууллагын нэр, хамт олны дүрсийг зориуд ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарим хувь хүмүүс, мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд Ноорог Креатив Студио компанид ажилладаггүй, хамааралгүй хүмүүсийн нэр, дүрсийг нь ашиглаж байгууллагын ажил хэргийн нэр хүнд, бидний нэр төрд халдаж байгаа үйлдлээ яаралтай таслан зогсоохыг хүсэж байна.

Ноорог Монголын хэвлэлийн мэдээллийн салбарыг мөн хууль хүчний байгууллагуудыг сөргөөр харагдуулах санаа, зорилгогүй бөгөөд энэхүү үйл ажиллагааны ард аль аль байгууллагууд нэр төртэйгөөр гарч, хэргийн үнэн байдлыг тодруулна гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Батлагдаж нотлогдоод хоригдож байхад олон долоон юм хуцаад сууж байна гэдэг ихээхэн юмтай тэнэг байна. Цаана нь оджаргал эдбэгдорж байгаа болохоор тийм байгаа бололтой. Гэхдээ ийм нусан буунуудыг дариж босохгүй болтол нь өшиглөх хэрэгтэй.
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17