Э.Цэнд-Аюуш:Цагдаагийн байгууллагаас хар тамхитай холбогдсон уран бүтээлчдийн нэрсийг гаргасан ч олон нийтэд түгээж болохгүй байна

2025-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран “Анзаар-2” аяны хүрээнд мэргэжлийн урлагийн байгууллага, соёл, урлагийн байгууллага, студи, продакшны уран бүтээлчдийн дунд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нөхцөл байдал, хор уршиг, хэрэглэсэн хүнд илрэх шинж тэмдэг, таних арга, хууль эрх зүйн хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Энэ үеэр Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш “Манай орны хувьд энэ төрлийн бодисыг хэрэглэгчдийн нас улам залуужиж байгаа талаар цагдаагийн байгууллагаас бидэнд мэдээлэл өгсөн. Мөн нийгмийн сүлжээ, цахим орчинд эдгээр сэтгэцэд нөлөөлөх бодисыг сурталчилсан агуулгатай контентыг уран бүтээлчид, контент бүтээгчид бүтээж тараасаар байна. Үүнээс гадна олны танил хүмүүс, урлагийн одууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон.

Цагдаагийн байгууллагаас тэдгээр уран бүтээлчдийн нэрсийг гаргасан болов ч хүний эрх, эрх чөлөөнд халдах гэсэн гэдэг үндэслэлээр олон нийтэд түгээж болохгүй байгаа юм. Гэвч бидэнд, тэр тусмаа урлагт ёс зүй гэж чухал зүйл бий. Үүний үндсэн дээр манай байгууллага болон нийслэлийн харьяа соёл, урлагийн байгууллагууд, уран бүтээлчид “Анзаар-2” аянд нэгдэж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод зохион буй аливаа соёл, урлагийн үйл ажиллагаанд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагаас ял, шийтгэл хүлээсэн уран бүтээлчдийг оролцуулахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

20 цаг 18 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

20 цаг 25 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

21 цаг 3 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

22 цаг 20 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

22 цаг 27 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин