Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар Э.Баттулгыг томилжээ

2025-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар хоёр жилийн хугацаатай сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ. Цаг уур, орчны шинжилгээний ажлын хүртээмж, чанарыг сайжруулах, байгаль орчны судалгаа, мэдээллийн тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан байна.

Засгийн газрын шийдвэрийн дагуу өнөөдөр Э.Баттулга Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Тус агентлаг нь Нислэгийн цаг уурын төв, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн гэсэн 3 салбар байгууллага, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд гэсэн 22 харьяа байгууллагатай юм байна.

Цаг уур, орчны шинжилгээний газар нь Монгол орны ус, цаг агаар, уур амьсгал, орчны нөөц, төлөв байдал, чанарт байнгын хяналт шинжилгээ хийж, байгаль, цаг агаарын болзошгүй аюул гамшгаас урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засагт учруулах хохирлыг багасгах, улс орны урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үндсэн чиг үүрэгтэй.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан боловч шаардлага хангасан нэр дэвшигчгүйгээс шалтгаалан 2023 оноос хойш тус агентлагийг түр орлон гүйцэтгэгч удирдаж байсан.

Э.Баттулга нь газарзүйч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил, үүнээс удирдах албанд 19 жил ажилласан туршлагатай. Сүүлийн таван жилд УИХ-ын Тамгын газрын дэд дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

20 цаг 22 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

20 цаг 29 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

21 цаг 7 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

22 цаг 24 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

22 цаг 31 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин