Төрийн байгуулалтын байнгын хорооноос Д.Цогтбаатар гишүүний асуудлаар Дээд шүүх рүү албан бичиг явуулжээ

2025-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хэвээр үлдээсэн. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөж байгаа ч УИХ ямар нэгэн шийдвэр гаргахгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна. 

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулжээ. Улсын дээд шүүхээс хариу ирсний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооноос тус асуудлыг УИХ-д танилцуулна гэлээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ "Хуульд порцетур бүрэн заагдаагүй. Тухайлбал, УИХ-ын гишүүнтэй холбоотой шийдвэр гарсан бол үүнийг Дээд шүүх УИХ руу явуулна гэсэн заалт байхгүй. УИХ шийдвэрийг татаж авна гэсэн заалт ч байхгүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд энэ асуудлаар Улсын дээд шүүх рүү албан бичиг явуулсан. Хариу ирсний дараа манай байнгын хороо хуралдах эрхтэй болно. Хуралдахдаа мэдээж шүүхийн шийдвэрийг хэлэлцэхгүй, танилцуулна. Ингээд хуулийн дагаа УИХ-ын нэгдсэн хуралдаанд мөн оруулж, танилцуулна" гэсэн юм.

УИХ-ын тухай хуулийн 9.1.5-д УИХ-ын гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг үндэслэн УИХ тогтоол батална гэж заасан.

Эх сурвалж:www.polit.mn 

Хувхай тэнэгүүд. Ийм улсууд тэнд орж суучихаад байгаа юмдаа!!! Дээд шүүхийн тогтоол эцсийн гэдгийг......
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17