МЭДЭГДЭЛ: Хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагыг залхаан цээрлүүлэх үйлдлийг эсэргүүцэж байна

2025-03-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Сэтгүүл зүйн Инновац хөгжлийн Үүр төвөөс Ноорог медиагийн ажлын байранд нэгжлэг хийж, ажилчдыг нь шөнөжин байцаасан асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэдэгдэл

2025.03.18, Улаанбаатар хот | Гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас хойшлуулашгүй тохиолдол үүссэн гэж Ноорог хуудсын албан оффист нэгжлэг хийж, компьютер, хард тоног төхөөрөмж болон ажилтнуудын гар утсыг хураан авсан байна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс татгалзсан 8 ажилтныг шөнийн 22:00 цагаас 07:00 цаг хүртэл саатуулжээ.

Юуны өмнө Ноорог хуудас нь сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээний хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, нийтийн эрх ашгийн төлөө дөрөв дэх засаглалын үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа залуу редакц билээ.

Олон нийтэд ил болсон мэдээллээр Ноорог редакцыг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт сэжиглэж, ийнхүү хойшлуулашгүй ажиллагаа явуулсан байна.

Үндэсний эв нэгдлийг хэвлэлийн эрх чөлөөг боомилох зорилгоор урвуулан ашиглаж байгаад Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ харамсаж байгаагаа илэрхийлж, хүний эрхийг дээдэлдэг ардчилсан Монгол Улсад байж болохгүй үйлдэл гэж үзэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн хорооны 34-р ерөнхий тайлбар буюу Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тайлбарт, “Хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэлийн газар, сэтгүүлчдийг гагцхүү засгийн газар, түүний хэрэгжүүлж буй ул стөр, нийгмийн дэглэм, бодлогыг шүүмжилсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэл бодол илэрхийлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалт хэрхэвч биш юм” гэж дурдсан байдаг.

Одоогоор Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжүүдийг хураан авсан байгаа бөгөөд тэд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Цаашлаад ажлын бус цагаар ийнхүү байцаалт явуулах нь хэвлэл мэдээллийг залхаан цээрлүүлэх шинж чанартай байх тул сүүлийн үед Монголд түгээмэл ажиглагдах болсон энэ арга барилыг эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна.

Ноорог редакц нь нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн үүргээ гүйцэтгэх хүрээнд сонгуулийн үеийг баримтжуулсан “18 хоног” баримтат нэвтрүүлгээ удалгүй түгээхээр бэлтгэн ажиллаж байсан юм.

Хэвлэл мэдээллийг дэмжих, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай байгууллага Ноорог редакцын ажлын тоног төхөөрөмжийг нэн яаралтай бүрэн бүтэн буцаан өгч, тэднийг бие даасан сэтгүүл зүйн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжоор хангахыг шаардаж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Уржигдар 12 цаг 51 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

Уржигдар 12 цаг 44 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Уржигдар 12 цаг 06 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Уржигдар 10 цаг 50 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Уржигдар 10 цаг 43 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Уржигдар 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

2025-04-17
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

2025-04-17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

2025-04-17